Туулын бургас УЙЛЖ байна

П.Урнаа / Нийгэм

-ГУРВАН АЙМГИЙН 30 СУМЫН НУТАГ ДАЙРАН УРСАХ
ТУНГАЛАГ УСТ ТУУЛ ТҮҮХ БОЛОН ҮЛДЭХ НЬ-

Туул гол уйлж байна. Туулын бургас уйлж байна. Улаанбаатар хотын сая гаруй иргэнийг Туул гол усаар хангадаг. Ундны усны эх үүсвэр. Гэвч энэ гол хэзээ мөдгүй ширгэж, устаж үгүй болоход тун ойрхон ирээд байна.

Гурван аймгийн 30-аад сумын нутгийг дайран урсах тунгалаг уст Туул гол өнөөдөр амьсгал нь тасалдаж байгаад халаглах хүн ч олон байна. Цагтаа эргээ халин үерлэдэг, нийслэлчүүдийг усанд автуулж байсан үе түүх болон үлдэх нь. Хэрэв Туул голын амьсгал татарвал нийслэлчүүдэд харангадах аюул нүүрлэнэ. Тэр цагт нийслэлчүүд өөрсдөө уйлах вий.

Ер нь бохироо цутгахаас эхлээд нийслэлчүүдийн буруутай үйл ажиллагаа шууд нөлөөтэй юм. Үүнээс гадна хууль хяналтынханд дийлдэхээ байсан шуналтнууд Их тэнгэрийн ам, Багатэнгэрийн амны дундах Туул голын эрэг дагуу хотхон бариад дуусч байна. Туул голын эрэг дагуух хэдэн мянган бургасыг нэлэнхүйд нь хядаж, нахиалаад удаагүй залуухан бургасыг үндэсээр нь хуу татаж газрын хөрсийг нь тэгшилсэн. Голын хамгаалалтын даланд тулгаж барилгаа зоочихсон.

Уг нь голын ойр орчим дахь эко тогтоцыг хамгаалдаг байгууллага төрд бий. Гэвч тэнд юу болж байгааг мэдэх, мэдрэх төрийн байгууллага сүүлийн хэдэн жил байсангүй.

Агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрсэн Улаанбаатар хотод хүчилтөрөгч ялгаруулдаг нэг ширхэг ургамал ч үнэ цэнэтэй. Бургасыг хамгийн найдвартай байгаль хамгаалагч гэдэг. Ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Гэтэл ширгэж байгаа голдоо тариалах нь битгий хэл таван га бургас хядаад, голын амьсгалыг татраагаад байгаа.

Харамсалтай нь “6891 метр квадрат газрын бургасны нөхөн төлбөрт 11 сая төгрөг төлсөн”, “Туулын бургасыг хядаад өөр газар аваачиж суулгасан”, “хэдхэн бургасыг улс төржүүллээ” гэх мэтээр хээв нэг хэлээд ичихгүй сууж байна. Өөрсдийнх нь хэлснээр гарынх нь хурууг тайрч аваад хөлийнх нь хуруун дээр залгаад наачихаж болох нь. Үүнтэй агаар нэгэн зүйл ярьж, байгаа нь ард түмнийг, Монголын төрийг доромжилж байгаагийн илэрхийлэл мөн.

image

-ГОЛЫН ЭРГИЙН 5ГА ГАЗРЫН БУРГАСЫГ ХЯДСАН КОМПАНИ ХОТЫН ДАРГЫН АХЫНХ-

Мэдээж энэ бол эрх дархтай эсхүл ар томтой хүний айхгүй хийх үйлдэл. Тэрхүү дураараа дургигч, том артай компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, цаашилбал үйл ажиллагааг нь зогсоочих хэн нэгэн албан тушаалтан Нийслэл хот хийгээд БОАЖЯ-наас лав гараагүй. Бургас хядаж, барилгаа бариад дуустал нь зүгээр хараад сууцгаалаа.

Хэвлэл мэдээллээр олон жил шуугиж байхад төрийн түшээд дуугүй явж ирсэн. Тансаг сайхан хотхоноо бариад дуусах дөхөж байхад сая нэг юм нийслэлийн засаг дарга С.Амарсайхан эрхийг цуцалж буйгаа мэдэгдэв.

Угтаа бол “Зүүнбаян Рефайнери” ХХК гэх компани нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “шударга” хэмээн батламжилсан, өнөөгийн хотын дарга С.Амарсайханы өөрийнх нь төрсөн ах Сайнбуянгийн Уламбаярын эзэмшлийнх. Тус компанийн эзэмшигчийг УБЕГ-ын цахим мэдээллийн сангаас хайхад л С.Уламбаяр гэдэг нэр гарч ирдэг.

Гэвч хотын даргын ахын компанийг гуйж аван эзэмшиж, эл барилгын ажлыг явуулж байгаа гэх хүмүүс саяхан мэдээлэл хийсэн. Тэд С.Амарсайхан болоод түүний ахыг компанид ямар ч хамааралгүй хүмүүс хэмээн ярив.

image

-ЗҮҮНБАЯН РЭФАЙНЕРИ: ЦӨӨХӨН ХЭДЭН БУРГАС ЯРЬЖ УЛС ТӨРЖҮҮЛЖ БАЙНА-

"Зүүнбаян рэйфанери" компанийн захирал гэгдэж буй О.Сайнбаяр хэлэхдээ, “Бид "Их тэнгэр аялал жуулчлалын цогцолбор" барихын тулд их хэмжээний хөрөнгө зарсан. Худалдаж авснаас хойш яг л зориулалтынх дагуу ашигласан. 2017 оны зургадугаар сарын 20-ны өдрийн А/177 дугаар тоот тушаалаар тухайн үеийн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол манай газрын зөвшөөрлийг цуцалсан. "Цуцалсан бол албан ёсны шийдвэрээ өгөөч" гээд би гутлынхаа улыг элэгдтэл явсан. Ингэж явж байж 2018 оны 5 сарын 8-ны өдөр тушаалыг олж авсан.

Бидний хувьд нэлээн олон жилийн хугацаанд хоорондоо ярьж, хөөрж энэ төслийг анх эхлүүлсэн. Энэ газар дээр анх очиж эзнийг нь олж уулзтал эзэмшигч нь "Зүүнбаян рэйфанери" компанийг үүсгэн байгуулагч С.Уламбаяр болж таарсан. Тэр хүн миний ахын цэргийн найз байсан юм билээ. Ахаараа дамжуулан энэ хүнтэй уулзаж төслөө танилцуулсан. Гэтэл тусгай хамгаалалттай газар учраас өөр компани руу газар нь шилждэггүй юм билээ. Тэгээд бид тус компанийн нэр дээр газрыг ашиглахаар болсон. Хотын дарга энэ газарт ямар ч хамааралгүй. Бургас хядсан асуудал дээр бид тухайн үедээ газрыг ашиглах үүднээс БОАЖЯ-нд хандтал бургасны нөхөн төлбөр 11,163,420 төгрөгийг нэхэмжилсэн мөнгийг нь төлсөн. Дараагаар нь бид бургаснуудыг зөөвөрлөж, өөр газарт байршуулах үйл ажиллагаа явуулсан. 6891 метр квадрат газрын бургасны нөхөн төлбөрт 11 сая төгрөг төлсөн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүгч өөрийн биеэр газар дээр ирээд хэмжиж үзсэн. Үүнийх дагуу бид байгаль орчны нөхөн төлбөр 20 сая төгрөг төлсөн. Өргөдлийн байнгын хороо хуралдах бүртээ манай компанийн талаар онцолж, худлаа зүйл ярьж, улс төржүүлдэг болсон. Цөөхөн хэдэн бургас ярьж улс төржүүлж байна” гэх чих сортойлгож, нүд бүлтийлгэм тайлбаруудыг хийсэн.

image

-БАЙГАЛЬ СҮЙТГЭСЭН 9.2 ТЭРБУМЫН ТОРГУУЛИЙГ
ПРОКУРОРООС ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ-

Дээрх компанид байгаль орчинд учруулсан хохирол хэмээн Нийслэлийн байгаль орчны газраас үнэлэн 9.2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан.

Гэвч "Зүүнбаян рефайнери" ХХК-ийн зүгээс уг үнэлгээг эсэргүүцэн шүүхэд хандаж улмаар энэхүү хэргийг нийслэлийн прокурор хянаад, хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан нь олны эгдүүцлийг дахин төрүүлээд байна. Тодруулбал, "Зүүнбаян рефайнери" ХХК байгаль орчинд учруулсан хохирлын торгуулиа төлөхгүйг нь прокурорын байгууллага зөвшөөрсөн шийдвэр гаргав.

-ТАВИЛТТАЙ ЖҮЖГИЙН НАЙРУУЛАГЧ ХЭН БЭ-

Дээрх шийдвэрээс харахад нийслэлчүүдийн нүдний өмнө хатан Туулыг нь хөнөөж байгаа хүмүүстэй хэн, хэзээ ямар хариуцлага тооцохыг хэн ч мэдэхгүй. Мэдэх эрх мэдэлтэн ч алга.

Бургас хядсан хүмүүс хотын дарга С.Амарсайхан болоод түүний ах энэ хэрэгт ямар ч хамааралгүй бидний хэдэн залуус нийлж олон тэрбумын хөрөнгө босгож энэ ажлыг хийж байгаа гэх. Угтаа бол үлгэр зохиов бололтой. Харин хотын даргын ахын компанийг нэр төдий ашиглаж байгаа юм байх, тэдний хэлж байгаагаар бол.

Харин хотын дарга нь төрийн хүн болсноосоо хойш компанийн ажилд оролцохоо байсан гэдэг тайлбар хийж, эрхийг нь цуцалсан болж шийдвэрлэв. 5 га бургасны оронд 9 тэрбумыг нэхэмжилсэнийх нь хариуд хууль хяналтын байгууллага түүнийг нь хэрэгсэхгүй болгох кноп дарж, асуудлыг тун амархан шийдвэрлэж байх жишээтэй.

Байгалиа хамгаалах, тэмцэх үүрэгтэй БОАЖЯ гэх газар дуугүй л сууж ирсэн. Эцэст нь салбарын сайд Н.Цэрэнбат тайлбар хийхдээ энэ асуудал шүүх шатанд явж байгаа. Ямар шийдвэр гарахаас бүх зүйл хамаарна. Түүнээс өмнө бидэнд хэлээд байх зүйлгүй гэх утгатай юм ярьж асуудлыг бөөрөнхийлсөн. Зайлсхийсэн.

Гэвч өнөөх хуулийн байгууллагын гаргаж байгаа шийдвэр ар томтой компанийг хаацайлснаар жүжиг дуусах шатандаа оров бололтой. Харахад тавилттай жүжиг. Энэ бүхний найруулагч хэн бэ.


Сэтгэгдэл

lmiwcglocnhn [178.158.22.30] 2022-06-18 11:50:48

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lrrhgklpvpbp [178.158.22.30] 2022-06-18 06:23:41

http://tinyurl.com/26h344yr

lmwjvklmoxau [178.158.22.30] 2022-06-17 18:47:52

http://tinyurl.com/2bacx4eb

lgikdhlrtfll [178.158.22.30] 2022-06-17 13:43:35

http://tinyurl.com/27mgn7e5

ljjgaplkbamu [178.158.1.238] 2022-06-16 07:43:29

http://is.gd/oY5zx9

lvqdyzlffrgd [178.158.34.53] 2022-06-13 15:30:25

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 14845596 31297299 995746652389 77755539802885677897 40326835 3913901 266357051898 93898753228018037578 55048382 18294405 679620055933 37399249836022105272

lvfwdylkhzae [178.158.34.53] 2022-06-13 12:27:33

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 30584118 9852342 776587441221 36076639311038588486 83192047 69127836 25812612922 75104492955276696288 4541056 6834381 738076143825 1473762105635836413

lbqxyglwemdw [178.158.34.53] 2022-06-13 04:47:35

https://bit.ly/Shkala-tonov 53774259 99764654 164146107911 4483982271667836819 86713539 22197906 817966223701 44012353149846711479 66731176 29335466 824729554458 26825303227554917795

ms-marvelidlmt [178.158.1.48] 2022-06-04 04:49:50

Просмотр телеканала СТС Love в режиме онлайн. <a href="http://bit.ly/filmqa">Форма воды фильм</a> Сериалы и фильмы смотреть онлайн видео HD. 27279778 63456038 552595062659 4444647989442811691 4082912 22137066 381433318606 66898919752373304714 57788295 75722854 677150207558 64548318385174749360

ms-marvelvtwxs [178.158.1.48] 2022-06-03 21:15:39

Популярные фильмы онлайн. <a href="http://bit.ly/2RYiHWp">Воспоминания о будущем смотреть фильм</a> Смотреть онлайн, фильм 2022 года. Онлайн. 40305801 43169078 38921532419 67427635940274408987 71826999 90528450 312598031563 9408988332161582025 19625344 98947003 80011422327 99859639222065193132

ms-marvellcexd [178.158.51.144] 2022-05-29 14:27:26

Надо напомнить, что французская пресса похоронила <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> вообще без всяких показов еще накануне

ms-marvelthdpy [178.158.1.69] 2022-05-26 00:34:12

Мисс Марвел (сериал). Смотреть онлайн <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Мисс Марвел 1 сезон. Ms. Marvel. Мисс Марвел смотреть онлайн 1,2,3,4,5,6 серия</a> Сериал Мисс Марвел смотреть онлайн

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:30

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:30

Зочин [103.212.118.158] 2019-05-05 10:21:37

zagasnii oromj

Зочин [103.212.118.158] 2019-05-05 10:21:07

goliin eroold ajiglaltiin kamer suurluulj

Gg [202.126.89.60] 2019-04-28 03:07:09

Songuulid uzeh sanaatai demii ym bichihee boli

Zochin [66.181.184.72] 2019-04-28 02:53:25

Hotiin dargiin ah bish hotiin dargiin kompani bish ter ch baitugai hotii darga ahgvi , kompanigvi mashingvi bairgvi yun burgas tairah burgas mod taridag gne hotiin dargiig gvtgej baina gne ajil hiih geheer ni l gvtgeeg bna gne huurhii muu hotii darga maani yaduu tarchig amidartai bas tvreesii bairnd amidardag gene shvv bitgij gvjirdeed ajliig ni hiilgehg i baildaa kkkkkk

Зочин [64.119.17.11] 2019-04-28 01:58:33

Зайсан толгойг ухсан одоо бургас хяргаж бна

Zochin [103.229.121.14] 2019-04-27 12:37:10

Orkuud bayajih ayultai. Buduuleg shunaltai hunleg bus uviagui. Naanaa buten ch tsaanaa ulsgulun sunstei!

Нямдаваа [194.228.76.84] 2019-04-27 08:41:45

Энэ бол хэдэн бургас төдий биш, УБ.-ын оршин тогтноход аюул авчирч байгаа хорлолын гэмт хэрэг. Барьсан бүх байшинг энэ жилд багтаан буулгаж цэвэрлүүлж учруулсан хохиролыг төлүүлэх шийдвэрийг монголын шүүх гаргаж өгөх ёстой. Ийм хорлол явуулсан хүмүүст ял оноох ёстой.

Зочин [49.0.218.66] 2019-04-27 07:37:49

Ene Barilgiig chin zogsoogood shuuhed shiljsen gesen hudlaa ymuu,,,

Зочин [103.57.92.64] 2019-04-27 04:57:12

Hvmvvsee Niislelchuudee bid uuh usgvi bolchuol amidral baihuu yagad Niisleliin amidrallg tejeej bgaa golin amig taslaad baihad bid duugai baigaad bgaam ter barilgin hvmvvs ch gesen oorsdoo uuh usgvi bolno Asem nereer baychuudad baishin barij ogood golin ehiig buzarlaad bohir ni halij gazrin horsond shingej bgaa bichleg vzvvlj bsn bid yu uuj bnaa usni ayulgvi bdlig hamgaaldag gazar medeelel vnen zouoor ogoochee gazar shoroogoo hamgaalah hodolgoon yagad duugarahgvi bgm be Tuul goloo hamgaalah hodolgoon yasan be hotin darga dvvdee oor gazar gazar ogoochee yagad zaaual tuuli gol gej bid bvgd usaa hairlahgvi bol bvgd amidralgvi bolno bizde

Зочин [66.181.176.100] 2019-04-27 13:43:37

Uhsen huurnii yurunhiilegch bol doo. Temdeg zuuj temtseen uzehees oor id shid bhgui

. [66.181.167.69] 2019-04-27 05:28:10

yronhiilogch ym bodmoor ym yr n zov hunee yronhiilogch bolgoogui bololtoi

Иргэн [203.217.138.1] 2019-04-26 06:45:31

Төр засаг минь энд л нэг төмөр нүүрээ харуулаад өгөөч, ардчилал энэ тэр гэж солиоролгүйгээр хүчээр асуудлыг шийдээд өгөөч,жинхэнэ ард түмэн чинь үүнийг л хүсэж байна?????????

Хотын иргэн [66.181.161.120] 2019-04-25 19:09:19

Төр засаг үүнийг нэг анхаараад төмөр нүүрээ харуулаад өгөөч, ундны усгүй болох гэж бөйж юу ярьж, хийгээд байгаа улс вэ, өөр газар нутаггүй юм шиг, Зайсан толгойг ухаж сүйтгээд ханахгүй Туул голыг минь сүйдэллээ бурхан тэнгэр минь яахав ийм чөтгөрүүдийг

зочин [66.181.161.5] 2019-04-25 07:34:07

ман ынхан үхээсэй

Зочин [84.0.25.43] 2019-04-25 05:35:39

Арай дэндүү юмаа. Өөрсдөө ч гэсэн уснаас нь уудаг байж. Яг л мөчир дээр суугаад түүнээ хөрөөдөх мэт

зочин [59.153.113.94] 2019-04-25 05:35:12

Усгүй болоод ирэх цагт мөнгө идэж амидрах юм байхөө.

Зочин [202.9.42.97] 2019-04-25 09:49:19

Ус агаар хоол гурав байхгүй бол өчнөөн их мөнгө байгаад яах юм

Irgen [202.126.89.112] 2019-04-25 05:07:45

Nud ulaan mungu tsagaan, hun durst araatnuud, uuh us amisgalah agaaraa bodoh uhaangui umnuud

suvd [182.160.32.36] 2019-04-25 04:48:32

tentg mal mini . usgui aylal juulchlhl gej bh uu

Зочин [202.170.68.162] 2019-04-25 04:08:35

ГОЛЫН ЭРЭГ БАЙТУГАЙ, ЭРЭГЭЭС 2-3 КМ ЗАЙТАЙ БАЙРУУД УСАНД АВТААД БАЙХАД, ЭНД ЯМАР ХҮН БАЙШИН АВАХ ЮМ БЭЭ??? ИЙМ ХӨЛДҮҮ ХҮМҮҮС БАЙДАЛ ЮМ БАЙНА, ӨӨРСДӨӨ НААД ҮХМЭЛ ХӨРӨНГӨНДӨӨ АМЬДАРДАА ТЭНЭГ СТААНУУД МИНЬ

Зочин [202.126.89.13] 2019-04-25 04:07:27

Lusiin horlol tengeriin gesgeel boloh ni damjiggui. Odoo yaandaa Bi Ene humuust ih sanaa zovj bna. Iim shunalt humuus uhuhdee 2 m/kv-T bish. 200 m/kv-T huuree buluuluh yum bhdaa huurhii.

Зочин [64.119.17.177] 2019-04-25 03:47:55

Olon jil sudlaj bodoj bj hiisen yum bol gol usnii amiig avahdaa setgel chin zovj eleg chin emterdeggui yum uu. Iim humuus yamar olon bolood bnaa. Har tolgoinoosoo uur yum boddoggui huvia hicheegsedees aij bn. Tsashid yu ch hiij chadna.

Зочин [64.119.18.102] 2019-04-25 03:11:55

Oyunii undraa-n Ulambayr-n umnuus mungunii tuluu uhehed belen heden gulugnuud yliig n uureed ahiuhan heden yum avchih sanaatai ingej bugsiig n dolooj umnuus n hucaj bga yum.uneheer l ter gazariig chuluulj chadah yum bol barisan balgasuudiig n buulgachih Amarsaihan guai?Oyunii undraagiihand huuli uilchilehgui ymarch huuli bus yum hiisen erunhiilugch hud n urshuuchihnu.

Tulgaa [66.181.160.119] 2019-04-25 03:06:09

Saihan buteen baiguulalt l bna shuuudee, Baigali orchnii nuhun tulbur geed uur gazar l tariulachdee. Tegeed neg ni yum hiih gehleer hudlaa booj haaj hahuuli avahgeed baih umdaa aiin.

Зочин [49.0.218.66] 2019-04-27 07:36:10

Tenegt. Hol ochij barihgui usanii zahad barihaaraa yaadag maluud ve. Hench naadhiig chin avahguiee

ИРГЭН [43.250.126.90] 2019-04-25 03:00:13

ЯГ ҮНЭН ТАВИЛТТАЙ ЖҮЖИГ БОЛООД ЗАМХРУУЛАХ НЬ. ТӨР ЗАСАГ ГЭ ЖБАЙНА УУ

БОЛДЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-04-25 02:53:06

ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ:................................

Зочин [202.131.227.178] 2019-04-25 02:42:07

туулын бургас юү ч үгүй болсон байхад нэг өвгөн 10-аад жил суулгаж байж бургастай болгосон тэрийг хүндлээд буогасыг нь хороогүй байж болохгүй байна уу? одоо тэгж бургас суулгаад байх хүн алга

Зочин [66.181.183.242] 2019-04-25 02:39:20

хатаж үхсэн хойноо харамсана даа

Зочин [202.131.239.50] 2019-04-25 02:34:49

Nalaih n ter chigtee ene huniih bolson. Odoo hotod noerholoo togtooj bna da.

Зочин [202.55.191.130] 2019-04-25 02:31:15

ene barigdaj bgaa bairnaas n hudaldaj avahgui l baiy humuusee, bid tegj l goloo avarch chadna.

Зочин [112.72.8.90] 2019-04-25 02:23:25

энэ өмөөрөөд байгаа улсууд хотоо гандаад хатаад ирэхээр ухаарах болов уу. эсвэл мөнгө байвал усгүй ч байсан яахав гээд шороон тэнгист сэлэх үү наана чинь бас бид амьдрах эрхтэй шүү

zochin [202.9.43.146] 2019-04-25 02:22:50

udakhgui uursduu khyaduulakh bolno...muu orkuud...

Зочин [66.181.177.230] 2019-04-25 02:20:36

ямар муухай хүн муутай баяд хулгайчид вэ.бас луйварчид

УРНАА ШУДАРГА БАЙНА ШҮҮ. [202.21.108.86] 2019-04-25 02:11:15

Урнаа чи шоуг дагаж шоу бичиж байхаар Туул голыг жинхэнэ бохирдуулж бохироо Туул голд асгаж байгаа Алтанхуягийн Хаан жимс Биод мөн бохироо асгаж байгаа газруудыг бичээчээ.Захиалгаар хэдэн халтар төгрөг олох гэж жинхэнэ бохирдуулж байгаа эздийг нь орхигдуулах нь шударга ёс уу.Наана чинь эргээд мод зүлэг тарина хүсүүс амьдрах газар болно.Харин бохир цутгасан газар мод зүлэг тарих уу хүн очиж амьдрах уу.

Mongol ulsin irgen Munkhzul [66.181.161.47] 2019-04-25 03:55:22

Ene hund haltar mungu ugsun hvn bhgvi ee. morooroo yawaa hun shuu ! Chinii helsneer busad huuli zurchij bui huuliin etgeedin tuhai tun udahgui niitlel orno gedegt itgeltei baina.

Зочин [103.57.94.167] 2019-04-25 02:08:46

Yag unen

Зочин [64.119.20.174] 2019-04-25 02:04:06

ГОЛ НАЙРУУЛАГЧ НЬ ЖЭНКО

Болд [192.82.64.7] 2019-04-25 02:02:48

ТА нар голын хойд талын бургасыг яриач ганц газарлуу дайраад байх юм

burgas [202.21.109.42] 2019-04-25 01:55:38

burgasiig ni hyadaj baij usand i ursav daa

Zochin [202.9.43.34] 2019-04-25 01:54:46

Sainbayr yaj iim ih mungutei bolson be shalgaachee hudlaa sh dee Amarsaihanih mun

azaa [66.181.183.138] 2019-04-25 01:54:39

baigali eh hariugaa avah bno,nvgel chin nvdeeree garahdaa l garna shvv,baigali delhiigee hamgaaltsgaay.

76iig hasie [203.91.115.45] 2019-04-25 01:44:14

uuh usgui bolood ireheeree uhaarah blguide 76 min

Зочин [202.9.42.97] 2019-04-25 01:38:59

Бургас уйлах яахав. Орон нутагт бороо орохгүй нь харамсалтай байна.

Иргэн [182.160.37.196] 2019-04-25 01:38:19

Туулын бургасыг хайр найргүй хядсан хүн дүрстнүүд лусын хорлол болох нь дамжиггүй.

Зочин [66.181.161.47] 2019-04-25 03:56:39

Yag unen. Tun udahgui bh


60 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
60 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.