Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Ардчиллын төлөө” уриан дор тэмдэглэж байна

М.Амаржаргал / Нийгэм

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан билээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх санаачилгыг Африкийн төлөлөөгчид анх гаргасан. Тавдугаар сарын 3-ны өдрийг ч тохиолдлоор сонгоогүй. 1991 оны энэ өдөр Намибийн нийслэл Виндхук хотод Африкийн орнуудын чөлөөт хэвлэлийн төлөөлөгчид чуулж, дэлхийн улс орнуудад хэвлэлийн эрх чөлөөг хангахыг уриалж байжээ.

Энэ өдрийг тохиолдуулан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илгээлт гаргадаг бөгөөд 2019 онд энэ өдрийг “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл-Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” сэдвээр тэмдэглэж байна. ЮНЕСКО-гийн тооцоогоор 1994 оноос 2018 оны хооронд дэлхий нийтэд 1307 сэтгүүлч алагдсаны 99 нь 2018 онд амь насаа алджээ.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Азуле “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчид ямар ч ял шийтгэлгүй өнгөрч байгаа нь нийгмийн гол аюул болон хувирлаа. Бид анхааралтай байж, хамтдаа хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэх ёстой. Бид сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай байна. Сэтгүүл зүйн салбарт дайсагнал, эрүүл бус өрсөлдөөн гарснаар хэвлэл, сэтгүүлчдэд үл итгэх байдал нэмэгдэж байна. Ийм үед үг хэлэх эрх чөлөөг хамгаалж, бодит баримт дээр тулгуурласан мэдээллийг чөлөөтэй солилцох боломжийг хангах ёстой” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.