Унаач хүүхдийн даатгалын нөхөн олговрыг 20 сая хүртэл төгрөгөөр нэмэгдүүлжээ

М.Амаржаргал / Нийгэм

"Дүнжингарав-2019" уралдаан энэ сарын 12-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах тов гарчээ. Уралдааны бүртгэл 10, 11-ний өдөр хийгдэх юм байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар хурдан морины уралдаанд ДОЛОО болон түүнээс дээш насны хүүүхэд морь унаж оролцох боломжтой. Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран мэдээлэл хийлээ.

Тус газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатарын мэдээлснээр “Уралдаанч хүүхдүүдийн уралдаанд ороод үүсэх эрсдэлээс хамгаалсан даатгалын жилийн хураамж 30 мянга, нөхөн олговор таван сая төгрөг байсан. Уралдааны хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээ бодитой, хүрэлцэхүйц байлгах үүднээс хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар нөхөн олговрын хэмжээг нэмэх шаардлага тулгарч байсан. Монголын морин спорт уяачдын холбоо хамтран уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах санамж бичиг байгууллаа” гэж байв.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаа үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Тавдугаар сарын 1-ний өдрөөс хойш зохион байгуулагдах бүх уралдаанд уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамж 100 мянган төгрөг байх бөгөөд 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг Монголын уяачдын холбоо зохион байгуулах юм.

Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар хурдан морины эзэн, уяач нар уралдаанч хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байх эрх зүйн зохицуулалттай. Энэ хүрээнд 21 аймгийн төвийн болон Улаанбаатар хотод зохион байгуулагдах хурдан морины уралдаанд хүүхдийн гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч даатгалын компаниудтай хамтран ажиллаж байна. Уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал жилд нэг удаа 100 мянган төгрөг байх гэнэ. Ингэхдээ хүүхэд уралдааны үеэр бэртэж гэмтсэн тохиолдолд нөхөн олговрын хэмжээг 20 сая хүртэл нэмэгдүүлж учирч болзошгүй гэнэтийн ослын тээвэрлэлтийн зардал оруулж өгчээ.

ММСУХ-ны ажлын албаны дарга Б.Батбаатар "Бид соёлын өвийг тээж, нийтэд түгээн дэлгэрүүлж яваагийнхаа хувьд хурдан морь унаач хүүхдүүдээ чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авна. Ур нь ч авсаар ирсэн. Энэ хүрээнд ГБХЗХГ-тай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Хурдан морины унаач хүүхдэд учирч болох эрсдлийг бүрэн дүүрэн хамгаалах чиглэлээр ММСУХ, ГБХЗХГ, уяачид, эцэг эхчүүд бүх талаар хамтран оролцож, хүүхэд хамгааллыг хамтран хэрэгжүүлэх ёстой. ММСУХ даатгалын компаниудтай тодорхой шаардлагуудыг тавьж гэрээ байгуулах чиглэл барьж байгаа. Даатгалын хураамж 100 мянган төгрөг болсноос хойш 4,000 орчим хүүхэд даатгуулж, 49 удаагийн даатгалын тохиолдол гарсан. Даатгал улсын хэмжээнд хийгдэх ёстой учраас 330 суманд хүрч ажиллах боломжтой компанийг сонгож гэрээ байгуулах шаардлагатай. Иргэдийн дунд яригдаад байдаг нэг асуултад хариулт өгөхөд Монгол Улсын эмийн бүртгэлд хүний биеийг, хүүхдийг биеийг давжааруулдаг эм, бэлдмэл байхгүй. Шинжлэх ухаанд ч тийм үйлчилгээтэй эм байхгүй гэдгийг эрдэмтэн судлаачид хэлдэг. ММСУХ 21 аймаг, 330 суманд салбар нэгжтэй томоохон төрийн бус байгууллага" гэв.


Сэтгэгдэл

mangasp [202.179.24.92] 2019-05-06 11:26:37

Zaabal mori uralduax albagui shuu dee. Xuuxed xergeldegguigeer ni joom uralduulj YUNESKO-d burtguulj bolno shuu dee. 100 000 xoxoogiin jiriin malchid tolj uraldaxad xecuu shuu dee. Uraldaanbolox boloxoor dandaa l bayachuudiig demjix yum. Jiriin uyachdiig itgii doromjil morinii sal ind nuur ni barzgar bolsonneg ch xun bxgui xarin ch erujdeg yum daa maluudaa

Зоч [202.126.89.58] 2019-05-05 05:33:59

Хурдан морины уралдаан бол бидний өв соёл гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ бид 21- р зуунд нэн шинэ үед, нөхцөлд бна. Уламжлал гэхээр мөнхөд хуучнаараа байхуу? Яаж ч бодсон үгүй л дээ. Унаач хүүхэд гэхэд л тэдэнд тухайн үед тэр бүр мэдэгдэхгүй ямар их эрсдэл байдгийг уяачид, эцэг эхчүүд мэддэг баймаардаа. Аагим халуунд олон арван км зайд уралдах, хавар намрын хахир хүйтэн, хавсарга салхинд жиндүүлсэн тэдний эрүүл мэнд, гоо сайхан, бие бялдрын хэлбэр галбир гээд тоолж баршгүй эрсдэл бна. Нүүр царай нь л гэхэд бараалж барзайсан, нүд нь тоос шороо дүүрч улмаар юм унаж шарласан, нуруу бөгтөр, хөл майга, мориноос унаж бэртэн хазгар доголон болсон ийм л өсвөр үе байна. Тэдний хувьд баяр хөөрөөр л дүүрэн байгаа. Ямар ирээдүй хүлээж байгааг тэд төсөөлөхгүй л байгаа. Харин эцэг эхчүүд мөн манай хурдан морины нэртэй нэр төртэй хүмүүс төсөөлөхийг хүсэхгүй энэ тал дээрх хүүхдийн эрхийг улайран эсэргүүцэж байгааг сонслоо. Ер нь томцуул өөрсдөө л унаж уралдаг. Иим боломж бүрэн байгаа. Хүүхэд бол энэ хурд

ard [66.181.180.221] 2019-05-03 12:45:14

yun soelin uv be??? xvvxdeer bish uysan ezedeer ni unuulj urslduulj baival vnend niitcene.Yun ix zavtai.zaitai xvmvvs ve???

Зочин [150.129.140.18] 2019-05-03 12:43:14

Мэлгэр ахалж байсан болохоор уяачид гэхээр л шал дургүй хүрч ой гутах юм. Мөн Мөнгөншагай гэж луйварчин монголын од газрыг хулгайлж зарсан. Уяачид ер нь адгийн л улс шиг ойлгогдох болсон доо.

иргэн [202.55.191.130] 2019-05-03 09:56:47

Торь уралдах соёлын өв гэж нэг сайхан халхавч хийх арга олжээ энэ уяач нэртэй баячууд

Зочин [59.153.87.56] 2019-05-03 06:40:23

huuhdiinhee amy nasiig 2 priuseer solyhndee

Бат [202.9.42.149] 2019-05-03 06:31:24

Юун 20 сая вэ. Алдарт уяч феодалуудаа өөрсдийнхөө хүү охидоо унуулаад уралдуулдаа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.