Т.Ганболд: Иргэдийн дийлэнх нь Төрийн ордонг богино хугацаанд өндөр ашигтай ажилладаг ХАР ЗАХ гээд ойлгочихсон байна

М.Амаржаргал / Эдийн засаг

-1990 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ, ЗОРИЛГО, ИРГЭДИЙН МӨРӨӨДӨЛ БИЕЛЭСЭН БАЙХ ХУГАЦАА ҮНДСЭНДЭЭ ДУУСЧ БАЙНА-

Энэ удаагийн "Даваа гараг"-ийн зочноор "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболдыг урьж ярилцлаа.

-Өнөөдөр ард түмний төр засагтаа итгэх итгэл алдраад байна. Таны хувьд санал нийлэх үү?

-Бодит байдал яг ийм л байгаа. Миний хувьд 100 хувь санал нийлж байна. Ард түмний төрдөө итгэх итгэл урьд өмнөхөөсөө ч илүү их алдарсан нь нийгмийн уур амьсгал, иргэдийн гаргаж буй үйлдлээс тод харагдаж байгаа.

-Улс төрийн намууд 2020 оны сонгуулиас өмнө ард иргэдийнхээ итгэлийг дахин олж чадах болов уу?

-Улс төрийн намууд косметик өнгөлөн далдлалт хийж сонгогчдодоо аргалаад цааш явна гэвэл үүн шиг худлаа юм байхгүй. Төрийн эрхийг ээлжилж барьдаг хоёр том намынхан ийм зальжин арга хэрэглэвэл өөрсдөд нь халтай цаашлаад ард иргэд, улс оронд ч маш их эрсдэл дагуулж мэдэх юм.

-Саяхан Украинд ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Украинчууд Петро Порошенког ард түмний боол Володимир Зеленский солилоо. Эрс шинэчлэл болсон. Ядуурал, хоосрол, цөхрөл бүхэн энэ сонголтыг хийхэд нөлөөлсөн. Монголчууд 2020 оны сонгуулиар ийм эрс шийдэмгий сонголт хийж чадах болов уу. Эсвэл 10, 20 мянган төгрөгт хууртаж саналаа худалдсаар байх болов уу?

-Зөвлөлт холбоот улс задрахад Украинд системийн шинэчлэл явагдаж 1990 онд тусгаар тогтнол, зах зээл, ардчилсан тогтолцоо руу шилжсэн гэдгээрээ манай улсын хувь заяатай тун төстэй. Гэвч эрс ширүүн уур амьсгал дунд хөгжлийн өрнөл нь явагдсан. Маш олон зүйл нь манай орны гажиглалтай төстэй. Эрх мэдэлтэй хүмүүс нь худлаа ярьж, иргэдийнхээ нэрийг барьж ард түмнийхээ баялаг руу гараа дүрж хулгай хийдэг. Эрх мэдлээр далимдуулж ард түмнээ хоосолдог үзэгдэл Монгол Улстай яг адилхан. Украинд аль хэдийн бужигнаан үүсч, цус урсаж, нийгмийн эмх замбараагүй байдал олон мянган хүний аминд хүрч энгийн иргэд нь харамсалтайгаар хохирсон. Европын холбоо, АНУ-аас амь зуух хэмжээний төсвөөр тэжээгддэг дорой буурай орны жагсаалт руу орж эхэлж байна. Ардчилсан тогтолцоогоор бие даасан 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл улс орноо тонож идсэн том, том толгой баячууд, үндэсний бахархал гэгддэг бизнесменүүд нь аль хэзээний Лондон, Америк, Европын Холбооны хөгжилтэй орнуудад суурьшиж эх нутгаасаа зугтсан. Одоо Украинд бужигнасан ядуу хоосон ард түмэн, үүнийг нь ашиглан бизнес хийж баяжих гэсэн "өлсгөлөн" улс төрчид дараагийнхаа ээлжийг хүлээж буй үзэгдэл ажиглагдаж байна.

Эдгээр хүмүүсээс ард түмэндээ илүү ойрхон харагдсан нь Володимир Зеленский байсан. Ард түмнийхээ хамгийн эмзэг, хүсэмжилсэн, бухимдсан зүйлүүдийг нь ил гаргаж хэлж, ярьж, шогчилж, уран сайхны аргаар үзүүлж чадсан улс төрийн ямар ч туршлагагүй залуу иргэдийнхээ дэмжлэгийг авч чадлаа. Володимир Зеленский ерөнхийлөгчийн сонгуульд түүхэндээ байгаагүй хамгийн өндөр 73.7 хувиар ялалт байгуулсан. Улс орных нь эдийн засаг, ард түмнийх нь амьжиргаа улам бүр дордож хувийнх нь бизнес 2-3 дахин өссөн тэрбумтан Петро Порошенко түүхэндээ байгаагүй бага хувь авч ялагдлаа. Монголчууд энэ улсын эмгэнэлт зам руу хальтарч ороход маш ойрхон байна. Бидний сүүдэр, толины тусгал мэт дүр зураг тэнд өрнөж байна.

Энэ улсын эрх мэдэлтэнгүүд зальдаж, хулхитаж, сайн сайхан юм амлан гарч ирсээр байгаад ард түмнийхээ бухимдлыг туйлд нь хүргэсэн. Би ярианыхаа эхэнд хэлсэнчлэн төрийн эрхийг барьж буй манай хоёр нам косметик далдлалт хийж хуурах гэвэл ард түмний бухимдал эмх замбараагүй байдал, үймээн самуунд л хүргэнэ. Хувьсгалын ухагдахуун нь одоо байгаа төрийн тогтолцоондоо ард түмэн нь "Маш муу" гэдэг дүн тавиад цоо шинэ тогтолцоо руу шилжин орох процессыг нэрлэж байгаа юм. Дэлхийн түүхэнд үймээн самуун, эд хөрөнгө, энгийн иргэдийн амь насны хохирол, тусгаар тогтнолын эрсдэл дээр хувьсгалын процесс явагддаг. Монголын эрх мэдэлтнүүд ард түмнээ хуураад цааш явбал ийм эрсдэл тулгарахад маш ойрхон байна.

-Та өмнө нь хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөх үеэрээ улс төрийн намуудыг нэг гараанаас гарахыг уриалсан. Гэвч бодит байдал дээр боломжтой гэж үү?

-Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжээд 29 жил болж байна. 1990 онд дэвшүүлсэн зорилт, зорилго, иргэдийн мөрөөдөл биелэсэн байх хугацаа үндсэндээ дуусч байна. Энэ хугацаанд ард иргэдийнхээ хүсч хүлээсэн өөрчлөлтийг бий болгоогүй учраас иргэд уур бухимдалтай байгаа нь хүн бүрийн нүднээ илхэн харагдаж байна. 1990 онд социалист дэглэм задран унахад маш олон оронд үймээн самуун, аллага, хядлага, өмнөх удирдлагуудаа эхнэр, хүүхэдтэй нь буудан хороосон үйл явдал өрнөсөн байдаг. Харин монголчууд 1990 онд цус гаргалгүй хувьсгал хийсэн гэдгээрээ дэлхийд сайшаагдаж гайхагддаг. Магадгүй өмнөх үеийнхний уужуу тайван, холч ухаан, тэсвэр тэвчээр нөлөөлсөн байх.

Өнөөдөр ч гэсэн бид нийгмийнхээ гажуудсан тогтолцоог өөрчлөх боломжтой. Улсын дээд шүүхэд 32 нам бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгө, эрх мэдэлд ойрхон хоёр нам, эрх мэдэл, мөнгөнөөс хол 30 нам байна гэсэн үг. Эдгээр 30 нам эрх мэдэл, мөнгөөр бүрэн зэвсэглэсэн армитай эн тэнцүү шударгаар “Тэмцээн уралдаанд” орно гэдэг ямар ч боломжгүй. Үүнийг бүх хүн хүлээн зөвшөөрнө. Бидний маш их ярих дуртай шударга тогтолцоо, шударга ёсыг бий болгохын тулд улс төрийн намуудын төлөвшил, үүсэл гарал үнэн зөв бодитой байх ёстой. 1990 онд өөрчлөлтийг эхлүүлэхдээ ярьж байсан ТЭГШ ЭРХИЙГ хангахын тулд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 32 улс төрийн намуудыг татан буулгаж, хуучин нэршлээ дахин ашиглаж чадахааргүй хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй байгаа юм. 64 суудалтай МАН, сөрөг хүчин АН, бие даагчид шударга ёс, тэгш эрхийг ярьдаг бол эвлэлдэн нэгдэж үүнийг л хийх ёстой.

Өнөөдөр улс төрийн намууд 801 хүний гарын үсгээр байгуулагдаж байна. Гэтэл 1990 оноос хойш Монгол Улсын хүн ам, сонгогчдын насны тоо эрс нэмэгдсэн. Албан ёсны тоо баримтаар 2.1 сая сонгогч байна. Тиймээс сонгогчдын насны таван хувийг хангахуйц хэмжээний гарын үсгийг иргэдээс цуглуулж байж улс төрийн нам байгуулагдах нь зөв. Нэг үгээр хэлбэл 801 хүний гарын үсгээр биш 105 мянган хүний гарын үсгээр нам байгуулах эрхээ авч ард түмэн сонгогчдодоо эрхийг нь эдлүүлэх ёстой. Энэ эрхийг сонгогчид эдэлж байж ард түмний итгэл үнэмшлийг хүлээсэн эрүүл зөв улс төрийн олон нийтийн байгууллага гарч ирнэ. Энэ нь өөрөө өнөөдрийн нөхцөл байдалд хамгийн их тулгамдаж, шаардагдаж буй зөв тогтолцооны хэлбэр. Улс төрийн намууд нэг гараанаас зэрэг эхэлж чадвал Монгол Улсад 32 нам байгуулагдах бус тав хүртэл л нам байгуулагдана.

-Таны уриалгыг дэмжих болов уу?

-Энэ уриалгыг дэмжвэл эрүүл саруул олны дэмжлэгийг авч чадсан улс төрийн намууд байгуулагдана. Бүгд эрх тэгш нэг гараанаас эхлэх нөхцөл байдал үүснэ. Мөн улс төрийн намуудын сонгуулийг улсаас санхүүжүүлдэг байх хэрэгтэй. Улсын төсвөөс санхүүжүүлэхдээ олон нийтийн өмнө нээлттэй сонгон шалгаруулсан тодорхой тооны телевиз, сонин, сайтуудаар мөрийн хөтөлбөр болон нэр дэвшигчдийн ажил амьдралынх нь товч намтарыг мэдээлнэ. Одоо бол сонгуулийн үед мөнгө төгрөгтэй, ивээн тэтгэгчтэй намууд хамгийн өндөр үнэтэй телевиз, сайн байрлалтай самбар, алдартай тамирчид, жүжигчид, дуучдаар кино, клип хийлгэн сурталчилгаа хийлгэн өрсөлдөнө гэдэг гажиглал.

Үнэндээ татвар төлөгчид, иргэдийн мөнгө, төсвийн хөрөнгөнөөс хулгай хийж сонгуулийн үйл ажиллагаагаа санхүүжүүлж буй процесс шүү дээ. Өнөөдөр иргэд ухамсартай, ухаантай болчихсон үүсээд буй нөхцөл байдлыг таслан зогсоохын тулд энэ уриалгыг дэмжих ёстой. Бид өнөөдөр өөрөө өөрсдийнхөө төлөө хувь заяагаа өөрчлөхийн төлөө эвлэлдэн нэгдэж зөв зарчим, зөв бодлогын төлөө явахгүй бол гадны байгууллага, гадны төсөл, хэн нэгэнд итгээд юунд ч хүрсэнгүй. Өнгөрсөн хугацаанд монголчууд амьдралаараа, үр хүүхдээрээ, эцэг эхээрээ дэнчин тавиад бүхэл бүтэн 29 жилээ золиослоод эрүүл, зөв шударга нийгмийг цогцлоож чадсангүй шүү дээ.

image

-УЛС ТӨРЧИД, БИЗНЕСМЕНҮҮД КОНЦЕСС, ТЕНДЕР, ХӨГЖЛИЙН БАНК, МОНГОЛБАНК, БОНД, ЖДҮ ГЭСЭН ЭДИЙН ЗАСГИЙН САЙХАН НЭР ТОМЬЁОН ДОР ХУЛГАЙ ХИЙДГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ-

-Та бизнесмен хүн. Мөнгө олохын тулд асар их хөдөлмөрлөдөг байх. Гэтэл сүүлийн үед төрийн албанд зүтгэдэг хүмүүс хэдэн тэрбум төгрөгөөр тоологдох хадгаламжтай болжээ. Шалтгаан нь юу вэ?

-Өнөөдөр төрийн эрх мэдэл, Төрийн ордонг дийлэнх иргэд маань богино хугацаанд өндөр ашигтай ажилладаг ХАР ЗАХ гээд ойлгочихсон байна. Энэ бол хамгийн том эмгэнэл шүү. Зах зээл дээр гараад шударга хөдөлмөрлөөд бизнес хийнэ гэдэг маш боломжгүй. Хүн байгальдаа, нийгэмдээ дасан зохицож амьдардаг амьтанлаг шинж чанартай учраас өндөр ашиг, хурдан амьжиргаагаа сайжруулах боломж руу хошуурцгааж байна. Буруу гэдгийг нь мэдсээр байж гажуудсан тогтолцоо руу хазайж, дасан зохицож төрийн албаар баяжиж амьжиргаагаа сайжруулах гэсэн хүмүүсийн үзэгдэл усны эргүүлэг, аадар борооны үеэр мэт нийгмийг тэр чигт нь хамруулж байна. Төрийн буруу зохицуулалт, бодлого ийм нөхцөл байдалд хүргэсэн. Төрийн удирдлага, төрийн толгой дахь эрх мэдэлтэнгүүдийн буруу бодлогын үр дагавар. Өнөөгийн нийгэмд бизнес хийх ямар ч ашиггүй болчхож байгаа юм. Яагаад гэхээр төрийн механизм, төрийн хүнд суртал, зөвшөөрөл, лиценз, янз бүрийн дарамт, шалгалт тэрний ард нуугдсан авилгал, дээрэм дунд эрүүлээр өрсөлдөх ямар ч боломжгүй.

Үнэнч шударгаар бизнес хийе гэсэн хүмүүст эргэлтийн хөрөнгө олдохгүй, зөвхөн эрх мэдэлтэй хүмүүст нь олддог. Бизнесийн байгууллагад төрөөс үзүүлж буй ямар нэгэн хөнгөлөлт яам тамгын газрын өдөрлөг, нүд хуурсан зохион байгуулалтай арга хэмжээн дээр л харагддаг. Бодит амьдралд ийм зүйл байдаггүй юм. Өнөөдөр бизнес хийх хүн, энэ салбарт ажиллах боловсон хүчин ч олдохгүй байна. Хамгийн бага цалинтай байсан ч хамаагүй төрийн алба руу л зүтгэдэг. Манай улсын төрд ажиллаж буй хүмүүсийн орон тоог өндөр хөгжилтэй бусад орнуудтай харьцуулахад 4-5 дахин илүү төрийн алба хаагчтай. Хамгийн аймшигтай нь шинэ залуу хойч үедээ "Ингэж амьдардаг юм, ингэж мөнгө олдог юм" гэсэн буруу арга барилыг зааж мутацад оруулж байна. Жигшсэн бухимдсан нөгөө хэсэг нь гадаадад цагаачилж байна.

-Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг сольж байна. Ард түмэн шударга үнэн тогтоосой гэсэн чин хүсэлтэй байна. Хууль хяналтын шинэ бүтэц үнэнд хүрч чадах уу. Эсвэл хонгил цааш үргэлжлэх болов уу?

-Төрийн гурван өндөрлөгийн "Нөхцөл байдлыг өөрчилье" гэсэн шийдлийг 75 гишүүн дэмжээд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиндаа өөрчлөлт оруулж хууль хяналтын байгууллагын гол албан тушаалтнуудыг сольж байна. Иргэд эндээс маш их өндөр хүлээлттэй байгаа. Иргэдийн нүдэн дээр бүх процесс ил тод явагдлаа. Иргэдийн сэтгэл ханамж, шударга ёсны хүсэмжийг хангаж чадахгүй бол Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд жилийн дараа л бодит дүнгээ тавиулна. Нэг үеэ бодвол ард түмэн дүнгээ тавьж чаддаг болсон. Харин шударга бусын хонгил цаашаа үргэлжлэх эсэх нь цаг хугацааны л асуудал. Төрийн эрх мэдэлд байгаа МАН, УИХ-ын гишүүд, Монгол Улсын ерөнхийлөгч энэ хонгилыг үгүй болгох бүрэн боломжтой.

-Бизнесмен хүн хэл амнаас хол, аль ч төрд нүүр алдахгүй байя гэж хичээдэг. Гэтэл та өөрийн өнгө төрхөөр гарч ирсэн. Таны бизнесийг хяхана хавчина гэсэн болгоомжлол байдаг уу?

-Бизнес хийж буй хүмүүс аль болохоор асуудлаас хол байхыг хүсдэг, хичээдэг. Магадгүй бизнесийн хүрээний 90 гаруй хувь нь аль ч төрийн үед нүүр алдахгүй байхыг хичээдэг болов уу. Нөгөө талаасаа бизнес хийж буй хүнд маш их алдаа оноо байдаг. Бизнесийнхээ ажлыг бүтээх, хялбаршуулах, илүү их өндөр ашиг олохын тулд нөгөө л улс төрчидтэй нийлдэг. Тэднийг гаргаж ирдэг, тэжээдэг, урамшуулдаг. Тэд нь хулгайн ашиг орлогоо үржүүлж, арвижуулахын төлөө хамтардаг. Ийм үзэгдэл манай бизнес, улс төрийн салбарт аль хэзээний оршин тогтноод удаж байгаа. Яахав, бизнесийн ёс зүй, мөн чанар, хувь хүний өөрийн үзэл бодол хүмүүжилтэй шууд холбоотой л доо. Өнөөдөр гоё сайхан юм ярьчхаад араараа 15 толгойтой атгаалжин хар мангас мэт үйл ажиллагаа явуулдаг маш олон хүмүүс байдаг. Ганцхан улс төрд гэлтгүй бизнесийн салбарт ч байдаг. Өнөөдөр бид энэ гажиглалаасаа гарахгүй бол хамтдаа бүгдээрээ л сүйрнэ. Энэ гажиглалаасаа гарах ёстой. Бизнесмен хүмүүс нь ёс зүйтэй бизнесээ хийдэг байх хэрэгтэй. Улс төрчдөөр дамжуулан өөрсдөдөө давуу эрхийг бий болгож төр олон нийтийн хөрөнгөнөөс шамшигдуулдаггүй байх хэрэгтэй. Концесс, тендер, Хөгжлийн банк, Монголбанк, бонд, ЖДҮ гэсэн эдийн засгийн сайхан нэр томьёон дор хулгай хийдгээ улс төрчид, бизнесменүүд зогсоох ёстой.

Манай улс жижигхэн зах зээлтэй, цөөхөн хүн амтай. Тиймээс эдийн засгийн боломжийг аж ахуй нэгжүүдэд жигд хүртээмжтэй хүргэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад 10 хүрэхгүй компани хамгийн том эрх мэдэлтэй байна. Тэд гурван сая хүний хөрөнгө рүү хуруугаа дүрж, боломжийг өөрсдөдөө бий болгодог. Нийтийн баялгаас 100 төгрөгийн баялгийг нь авчихаад эргүүлээд 10 мөнгө хаяснаа их зүйл өгсөн мэт ярьцгаадаг. Сүүлдээ шоу нэвтрүүлэг хийдэг болчихсон байна. Хөлөө ачиж суучхаад өөрсдийгөө "Аврага махчин загас" гээд нэрлэчихсэн. Өөрсдөө боломжийг нь хулгайлаад идчихсэн, гуйлгачин болгочихсон гурван сая иргэдийнхээ төлөөлөлд талхны үртэс хаяж өгч шоу хийдэг боллоо. Энэ ёс зүй мөн үү. Тэд хэн билээ, хаанаас яаж гарч ирсэн билээ. Нийтийн хөрөнгийг шамшигдуулсан гэдгийг олон нийтэд хэлсэн хэлээгүй ард түмэн өөрсдөө мэдэж байгаа. Өөрсдөө ч гэсэн сайн мэдэж байгаа. Жаахан ичдэг байх хэрэгтэй, жаахан ухамсартай байх хэрэгтэй. Бүх зүйлийг мөнгөөр авлигалдаад хахуульдаад хөлсний бичээч нараараа бохир баасаа гоё чихэр мэт харагдтал бичүүлж чадна гэж боддогоо болих хэрэгтэй. Баас хэзээ ч чихэр шиг гоё болж чадахгүй. Бүгд ёс зүйтэй байцгаая өөрсдийн хийсэн алдаагаа ухамсарлаад бусдад боломж олгож сурцгаая. Ёс зүйгүй, шударга бус улс төрч, бизнесменүүдийг болиулж чаддаг иргэний нийгмээр дутагдаж байна.

-Төрийн өмчит үйлдвэрүүдийг бизнесменүүд хувьчилж авах тохиолдол их ажиглагдаж байгаа. “Монголросцветмет” Хөтөлийн "Цемент-Шохой" ХК, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК нэг хүний гарт очсон. Ингэж болдог юм уу эсвэл улс төртэй холбоотой юу?

-Сая ярьсан гажиглалын нэг хэлбэр байхгүй юу. Төрийн өмчит үйлдвэр чинь гурван сая иргэний л өмч байхгүй юу. Харин төр ард түмний өмч хөрөнгийг удирдан зохион байгуулж үр ашгийг нь нэмэгдүүлж зөв зохион байгуулалтын менежментийг л хийнэ гэсэн үг. Гэтэл ил тод шударга өрсөлдөөнгүйгээр давуу эрхийг өөрсдөдөө бий болгохын тулд дүрэм журам зохиож төрийн өмчийг хувьчлан авч байна. Энэ бол хувьчлал биш. Сэтгүүлч та асуултаа буруу тавьж байна. Энийг чинь хулгай, дээрэм, залилан гэдэг юм. Эрүүгийн хуульд ийм тэр томьёогоор нэрлэсэн байдаг.

image

-Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ХУРГАНЫ АРЬС НӨМӨРСӨН ЧОНО ГЭДГИЙГ ҮНЭНДЭЭ ТЭР ҮЕД МЭДЭЭГҮЙ-

-Та өмнө өгсөн ярилцлагадаа "Ц.Элбэгдоржийг 2008 онд АНУ-аас ирчихсэн гэр оронгүй явж байхад нь би буудалдаа жил орчим байлгасан" гэж ярьсан. Гэвч ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж таныг танихгүй гэж хэлсэн. Та худалч уу эсвэл Ц.Элбэгдорж ерөнхийлөгч худалч уу?

-Бид хоёрыг таньдаг дундын танилууд маш олон байгаа. Эдгээр хүмүүс Т.Ганболд, Ц.Элбэгдорж хоёр бие биенээ таньдаг гэдгийг мэднэ. Ийм зүйлийг худлаа ярих боломжгүй л дээ. Тухайн үед манай байгууллагад ажиллаж байсан 100 гаруй ажилтнуудын олонх нь өнөөдөр ажлаа хийж байна. Тэр хүн буудалд байсан уу үгүй юу гэдгийг тэд бүгд мэдэж байгаа. Тухайн үед төрийн эрхийг барьж байсан С.Баяр, Н.Энхбаяр нарын буруу тогтолцоог эвдэнэ гээд гоё сайхан ярьдгаараа ярихад нь итгээд сайхан хандсан. Тэмцэл, тулаандаа ашиглаарай гээд харамгүй тав гурван цаасаа өгөөд явуулсан. Тэр хүнийг ийм аймаар хурганы арьс нөмөрсөн чоно гэдгийг үнэндээ тэр үед мэдээгүй. Өнөөдөр нэг юмыг хар. Ингэж тус болсон намайг танихгүй "Тэр залуу хэн юм" гэж нулимж чадаж байгаа юм чинь өөрийнх нь төлөө саналаа өгсөн олон мянган жирийн иргэдийг нулимах энэ хүнд юу ч биш биз дээ. Онцгой аюултай, мутацад орчихсон ийм л хүн.

-2020 онд та нэр дэвших үү, аль намаас дэвших вэ. Фэйсбүүкт таныг дэмжигчдийн пэйж хуудас бий болсон байна лээ?

-Намайг дэмжиж байгаа иргэд маш их байна. Үүнд нь үнэхээр талархаж байгаа. Иргэдийн өөрсдийнх нь гаргаж байгаа шийдэл нь өөрөө их мэргэн л дээ. Том, том эдийн засагчид, улс төрчид сүүлийн 29 жил тасралтгүй ухаантай зүйл ярьж байгаа. Эд өөрсдийгөө ухаантай, Дорж, Дондог, Дулмааг жижигхэн тархитай, мэдлэг мэдээлэлгүй гэж мөн ч их гоочилсон. Аз болж нийгмийн хөгжил, цаг үеийн тохиолдол, техник технологи, нийгмийн сүлжээний хөгжлийг дагаад ард иргэд мэдлэг мэдээлэлтэй болж байна. Тураагаад, өлсгөөд хоолыг нь булааж аваад ядуу мэдлэггүй болгосон бизнес, улс төрийн бүлэглэлийн ухаантангуудаас нийлбэр дүнгээрээ ард түмэн асар том тархитай болдог байхгүй юу. Иргэд хэн нь хэн бэ гэдгийг өөрсдөө тунгааж чадна. Хэнийг дэмжих вэ хэнийг эс дэмжих вэ гэдгээ өөрсдөө мэдээд л зөв шийдвэр гаргана. Үүнд би бүрэн итгэлтэй байна. Хэрэв би муу хорон, далд санаа агуулсан бол намайг олоод л харчихна. Одоо хүмүүс ийм л болчихсон.

-Уучлаарай, та миний асуултад хариулсангүй. 2020 оны сонгуульд нэр дэвших үү?

-Яг өнөөдрийн байдлаар аль нэг улс төрийн намд орно, гарна гэсэн бодол алга. Олон нийтэд бодит байдлыг ил гаргаж худал хуурмаг зүйлийг зориг гарган илчилж хүмүүсийн нүд, зориг зүрхийг өндөрт байлгая гэсний үүднээс иргэнийхээ үүргийг биелүүлж олон нийтэд дуу хоолойгоо хүргэсэн. Хувь хүнийхээ үүднээс бодсон, мөрөөдсөн зүйл зөндөө л байгаа. Ард иргэдийн дэмжлэг тухайн үед мэдрэгдэх юм бол 2020 оны улс төрийн сонгуульд оролцоно гэсэн бодолтой байгаа.

-Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав та хоёрын дундах маргаан хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-Энэ хэрэг одоогийн байдлаар АТГ-т шалгагдаж байна. Олон улсын практик дээр хөдөлшгүй нотлох баримттай гэмт хэрэг. Хаашаа ч бултах аргагүй. Энэ хэргийг яаж шийдэх нь үү, ямар үр дүн гарах нь уу гэдгийг хууль шүүхийн байгууллагуудын толгой өөрчлөгдсөн энэ цаг үед харья. Энэ хэрэг сүржин эхэлсэн. Харин одоо даржин байдалд орчихсон байна. Би долоо хоног болгон "Яагаад та нар чимээгүй болчхов" гээд гомдол өгдөг иймэрхүү л байдалтай явж байна. Өнөөдөр энэ хэрэг нууц биш хэн бүхэн мэдэж байгаа. АТГ-ын хэнд харьяалагдаж, хууль хяналтын байгууллага ямар түвшинд шалгагдаж байгаа гэдгийг олон нийт мэдэж байгаа. Хууль хяналтын байгууллагын удирдлагууд яаж ажиллах нь уу гэдгийг ард иргэд харахаар хүлээж байна.

-Та анх удаагаа олон нийтийн жагсаалд оролцож үг хэлсэн. Улс төрчдөөс бизнесийн байгууллагууд шударга ёс шаардаж зогссон гэж монголын ард түмэн ойлгож байгаа?

-Өнөөдрийн нийгэмд шударга ёс бүх хүний хүсэмжлэл болсон байна. Шударга ёс гэдэг үгээр ашиг хонжоо олох гээд явж буй хэсэг бүлэг хүмүүс ч байгаа. Сүхбаатарын талбайд олон нийтийн өмнө гарсан. Би олон нийтэд хандаж хэдэн үг хэлэх юмсан, та бүхэнтэй хамтдаа цуг шүү гэж мэдэгдэх юмсан гэсэн мөрөөдлөөр жагсаалд оролцсон. Тухайн үед гаж тогтолцооны төлөөлөл болж байсан улсуудыг огцоруулах, эсэргүүцэх, дэглэмийг сольё гээд тэмцэж байсан УИХ-ын гишүүдийн тэмцлийг би үнэхээр дэмжсэн. Өнөөдөр тэдгээр гишүүд хаашаагаа яаж явахыг би мэдэхгүй. Яагаад гэхээр би тэр хүмүүстэй ойр дотны найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь биш. Тэр хүмүүс сайн сайхан ярьсан юмаа хэрэгжүүлээд яваасай гэсэн чин хүсэлтэй л байна. Би тэднээр дамжуулан ямар нэгэн ашиг хонжоо олохын тулд жагсаалд оролцоогүй.

Ард иргэд намайг маш их дэмжиж байсан. Төрийн ордонд байгаа улсуудаас ойрхон харагдсан байх. Тэр утгаараа намайг дэмжсэн болов уу. Дотроо баярлаж талархаж байсан. Азаар би өөрийнхөө хэмжээнд тав арван төгрөг олчихсон. Аливаа хулгай дээрэм, луйварт оролцохгүйгээр ингэж явна гэдэг хэцүү ш дээ. Цөөхөн тохиолдлын нэг нь байсан болохоор ард иргэд хүний намтар түүх, гарал үүсэл, үзэл бодлыг тунгааж үнэнийг харж чадна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцдэг гэх үгний утгыг улс төрчдийн олонх нь ойлгодог ч юм уу үгүй ч юм уу. Яаж үхэр тэргээр туулайг гүйцэхэв дээ гэж гайхаж боддог байх. Энэ бол үнэн үг. Үнэн ялна гэдэгт би үргэлж итгэдэг. Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Төрийн гурван өндөрлөг ард иргэдэд амласан амлалтаа хэрэгжүүлж чадах юм бол 2020 оны УИХ, 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд миний бие дэмжихэд бэлэн байна. Хэлсэн амласнаа хэрэгжүүлж чадвал ард иргэд надтай надгүй төрийн гурван өндөрлөгөө 100 хувийн саналаар дэмжээд л гаргана.

image

-"АЛТАН ДОРНОД МОНГОЛ" КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗӨВ МЕНЕЖМЕНТЭЭР АВЧ ЯВСНЫ АЧААР 3500 ОРЧИМ АЖЛЫН БАЙРЫГ ШИНЭЭР БИЙ БОЛГОЛОО-

-Монголын нийгмийн хөгжил, эдийн засгийн хөгжил, ер нь өнөөдрийн завхралыг яаж засах ёстой вэ. Таны бодлыг сонсмоор байна?

-Түрүүн би хэлчихлээ л дээ. Бизнес, улс төрийнх нь бүгд ухамсаргүй цаг үеийг өнгөрөөлөө. Одоо жаахан бодож зогсоод ухаараад зөв чиглэл рүү явж зөв зам руугаа орох хэрэгтэй. Буруу явсан гээд нэг нэгнийгээ алалтай нь биш. Тийм болохоор буруу гажуудлаар явж бусдынхаа хөрөнгө мөнгө, бусдынхаа боломжийг залгисан хүмүүс асуудалд ухамсартай хандах. Энэ гажиглалыг бий болгож өөгшүүлж угжуулсан төр засгийн төлөөлөлүүд асуудалд ухамсартай хандах цаг үе хэдийн ирчхээд байна. Ингэсэн цагт бүх юм жигдрээд бүх юм зөв байрандаа орох амархан. Цөөхөн хүн амтай, жижигхэн эдийн засагтай улс эмх цэгцэнд орох маш амархан.

-Монголын ард түмэн жилийн дөрвөн улирал төв талбайдаа цуглаж улс төрчдөөс шударга ёсыг нэхэх боллоо. Харамсалтай нь гарц шийдэлд хүрэх нь тун ховор юм?

-Иргэний нийгэм гудамжинд гарч бухимдлаа илэрхийлж байгаа нь яваандаа эмх замбараагүй байдал, цуст мөргөлдөөн, үймээн самуун руу хөтөлдөг юм л даа. Та олж харсан л байна. Шийдэл гарахгүй. Яагаад гэвэл бухимдлаа гудамжинд илэрхийлж байна. Энэ дундаас ихэнхдээ ямар үр дүн гардаг вэ гэхээр Уго Чавес, Адольф Гитлер шиг дарангуйлагчийг дэмжиж гаргаж ирдэг. Энэ нь эргээд нийгэмдээ ямар хор хөнөөлтэй, ямар эрсдэлтэй вэ гэдгийг олон улсын түүхээр мэднэ. Тэгэхээр иргэний нийгмийн бухимдал өөрөө маш том эрсдэлтэй зүйл, тэднийг огт бухимдуулж болохгүй. Эд нараар тоглож болохгүй. Энэ нь өөрөө маш осолтой тоглоом. Тэгэхээр иргэний нийгмийн бухимдлыг байхгүй болгохын тулд ард иргэдийн амьдралыг хангалуун, амьжиргааг нь дээшлүүлэх бодлогыг төр нь зөв, шуурхай хийх ёстой.

Ингэхийн тулд уул уурхайгаас олсон ашгаа эдийн засгийн салбараа төрөлжүүлж, зөв эдийн засгийн баланстай болгож гадаад дотоод худалдааныхаа хүрээг өргөжүүлэхэд анхаарах ёстой. Мөн уламжлалд суурилсан хөдөө, мал аж ахуй руугаа анхаарсан органик байгалийн бүтээгдэхүүн, байгаль орчноо шүтсэн амьдралын зөв маягийг төр засаг нь өөрөө бодлого чиглэлээр хийдэг. Үүнийг нь ард түмэн, нийгэм нь дагаж, мөрдөж, биелүүлж байж зөв голдирол руу орж жигдэрнэ.

-Та өнөөгийн нийгмийг бизнес эрхлэхэд хэр тохиромжтой гэж харж байна вэ?

-Одоогийн байдлаар ямар ч боломжгүй. Өнөөдрийн байдлаар бизнес хийхийн тулд том эрх мэдэлтэй, ард иргэдийнхээ боломжийг залгисан 10 гаруй компанийн ах дүү хамаатан садан үр хүүхэд нь байх хэрэгтэй. Мөн том эрх мэдэлтэй нам улс төрийн дарга сайд нарын цүнх баригч, цай зөөгч нь байх. Эсвэл тэдний гэр бүл байж жаахан бизнес хийж магадгүй. Өөрөөр бусад тохиолдолд бизнес хийнэ гэдэг ойлголт байхгүй. Өнөөдөр хамгийн шударга бизнес магадгүй "Хүчинт шонхор" ,"Нарантуул" захууд дээр байгаа болов уу. Ерөнхий эдийн засгийн салбарт шударга бизнес огт байхгүй. Товчоор хэлбэл эрүүл зах зээлийн эдийн засгийн онолоор явж байгаа бизнес огт байхгүй

-Та С.В.Паушоктой найзууд уу?

-Ямар нэгэн харилцаа байхгүй

-С.В.Паушок Монгол Улсад өртэй юу эсвэл Монгол С.В.Паушокт өртэй юу?

-Олон зүйл нуршаад яахав. Гэхдээ ямар ч байсан 1990 оны дундуур баруун зүгээс, Таджикстанаас хил давж, халаас хоосон орж ирсэн жижигхэн нөхөр ам.долларын саятан болоод Монголоос явсан. Явахдаа компани аж ахуйгаа асар их хэмжээний өрөнд оруулж, ажилчдынхаа цалинг 3-4 жил өгөөгүй байсан. Энгийн үгээр хэлбэл бизнесийн ёс жудгийн хувьд маш жудаггүй үйлдлүүд гаргаад Монгол улсыг ОУ-ын шүүхэд өгчхөөд явсан. Надад зарсан техник, лиценз, эд хөрөнгийг давхар цаашаагаа олон хүнд зарчихсан. Ийм л жудагтай нөхөр. Энэ жишээн дээрээс баруун зүгээс ирсэн жижигхэн биетэй хүн Монгол Улсад аюултай байдаг гэсэн бодолтой болчхоод байгаа шүү.

-“Алтан Дорнод Монгол” компани одоо ямар цар хүрээтэй ажиллаж байгаа вэ. Цаашид өөр салбарт хүч үзэх сонирхол байна уу?

-"Алтан Дорнод Монгол" компани 2015 оноос алт олборлох үйл ажиллагаа хийгээгүй. Өрийн менежмент хийж маш олон компанийг өөрийн эзэмшлийн талбай дээр хамтран ажиллаж хуримтлагдсан хувийн болон төрийн байгууллагуудад бий болсон маш их хэмжээний өр төлбөрийг төлж барагдуулсан. Нөхөн сэргээгдээгүй хаягдсан талбайг бүгдийг нь нөхөн сэргээж байгалийн зөв зохистой хэв хэмжээнд нь аваачсан. "Алтан Дорнод Монгол" компанийн үйл ажиллагааг оновчтой зөв менежментээр авч явсны ачаар салбарынхаа хэмжээнд 3500 орчим ажлын байрыг бий болгож чадсан.

Мэдээжийн хэрэг үүнээс цааш салаалаад туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч бусад хэмжээгээр ажлын байр нэмэгдэж байгаа. Алтны салбарт зөв зохистой, зөв зохион байгуулалтыг хийсний үндсэн дээр Монгол Улсын Эрдэнэсийн Санд жилдээ 22 тонн алт тушааж 800-900 сая ам.долларын валютын нөөц бүрдүүлдэг боллоо. Энэ бүхэн бодит амьдрал дээр хийгдсэн, батлагдсан зүйлүүд. Харамсалтай нь энэ салбарын хийсэн гавьяаг улс төр, бизнесийн олигарх, 10 гаруй компанийн бүлэглэл шууд болон шууд бусаар аваад идчихдэг болохоор ард иргэдийн амьдрал бодитой эерэг өөрчлөлт мэдрэгдэхгүй байна. Тиймээс ард иргэд энэ салбарыг үгүйсгэж бухимдахаас өөр арга ч байхгүй. Уг нь улс орондоо гавьяа байгуулаад л явж байгаа салбар шүү дээ.


Сэтгэгдэл

N tuya [202.55.188.39] 2019-12-03 19:21:48

Vrgelj demjine nad shig zovlintoi hvmvvst tusaldagt bayrlalaa minii amidrald tisalj bgaa ym shig bayrladag ard tvmenee gesen hvn canar tanid bdag ta songuuld orsoldvol bid bvgd vr hvvhed oorsdiinhoo iteedvin toloo haac yvsan shiljvvlgee hiilgeed ocih bolno amjilt

Зочин [202.55.188.85] 2019-11-30 12:08:38

Нохой чимээ өгч мэднэ.Хулгайч.Хоол өгвөл чимээгүй болно.Чонтой нөгцвөл бүр аюултай.Гайгүй залуу ч сайн хүн биш.

Batzorig [150.129.143.126] 2019-10-17 17:18:45

Iimerhuu zov bodoltoi nohduudene yagaad garj erdeguin boloo.

зочин [139.5.218.254] 2019-10-03 05:31:43

Дэмбэрэл ах нь Н.Энхбаяртаа тохироо хийж Дарханы төмөрлөгийн дарга болгосноо ярьсангүй.Мөн Дарханы төмөрлөгийн хангалтыг ах Ариунболд нь хийж мөнгөжснөө ярьсангүй.Хэрэгт шалгагдаж байхдаа АТГ ийн хүнд 2 өрөө байр өгснөө ярьсангүй гэх мэтчилэн....

Zochin [219.59.55.78] 2019-10-03 02:04:18

MANii tomilgoogoor Darhanii uuldveriin darga hiij buudluudaa sanhuujuulsen. Odoo manai nam uruu shulsee tsatsahgui shuu. Jenkog buusnii daraa harnaa!!!

Batzorig [150.129.143.126] 2019-10-03 00:47:27

Demjij bna oo

Зочин [64.119.24.154] 2019-10-02 14:45:45

Honinii aris numursun chono chin ene shuudee. Chadaltai chadvartai bolovch tuund eh ornoo geh setgel titah bh. Zugeer l sain biznes man

ЗОЧИН [66.181.187.17] 2019-06-16 11:11:50

МАФИЖСАН НАМ ТӨРИЙНХӨНТЭЙ ХУТГАЛДАН ХАМГИЙН БОХИР НОВШИЙН ЗАМААР БИЗНЕС ЭРХЭЛСЭН ХҮМҮҮСИЙН НЭГ БОЛ ЭНЭ ГАНБОЛД !!! САРЬСАНБАГВААХАЙН ҮЛГЭРХҮҮ АЛЬ АШИГТАЙ ЯЛСАН ТАЛД ОРЖ ЦЭЭЖЭЭ ДЭЛДДЭГЧҮҮДИЙН НЭГ!!!!

Зочин [202.126.88.45] 2019-06-16 03:58:23

Энэ хүний ерөнхий ярианы агуулга маш зөв манай ард түмэн худлаа амласан нам дагасан туйлширсан зангаасаа болж өнөөдөр ийм байдалд хүрч байгаа. Нам нь таалагдахгүй байсан ч зоригтой хэлэх шүүмж өгөх хүн байхгүй айх эмээх ямар нэгэн албан тушаал горьдох зэрэгтээ боомилогдон аялдан дагадаг өөрсдийгөө бодох үзэл дийлсэн улс орон үр хүүхдүүдийн ирээдүйг бодохгүй байгаа нь харамсалтай байна

Mongol hun [66.181.179.120] 2019-06-16 03:21:23

Mongolchuud mini iim buzaruudaas l hol baigaarai Umnuh songuuliar holion bantan hutgaad bdag hamar hochit mun l bnashdee Odoo huhuu shig dongodood ch ungursuun!.! Harvaas shorongiin hulgaich tsarailchihaad

Зочин [73.221.181.240] 2019-06-15 19:55:58

Ганболд бол ухаантай, бизнэсийн маш сайн мэнажэр, хүний хувьд ч дажгүй эр гэж мэдэх юм байна

мкр [103.10.22.105] 2019-06-06 15:44:39

би энэ хүүгийн аавтай маш сайн найз байлаа сайхан сайн эр байсандаа сайн аавын хүү сайн эр болжээ баярлаж бн

Зочин [202.179.26.125] 2019-06-06 03:25:20

ганболдийг дэмжинэ.туслахад бэлэн удаанбаатарчууд чиний ард. зогсож. бгаа.шуу

Zochin [213.127.84.126] 2019-06-05 04:49:01

Bi ene huniig demjdeg, helj yarij baigaa n tsegtztei bolovsroltoi medlegtei shudraga saihan zaluu . AMJILT

Bold [202.126.88.195] 2019-06-05 03:47:21

Iim hachin garuud uls tur yariad yahngesiim de.

Зочин [202.126.89.216] 2019-05-10 11:35:39

Demiiv

Иргэн [49.0.213.114] 2019-05-09 12:10:23

Үнэн хэллээ, одоо аж ахуй эрхэлж байснаас МАН намд орж даргынхаа цүнхийг үүрч хөлөө хугартлаа гүйж байгаад даргын сэтэр олж аваад түүн дээрээ дөрөөлж төрөөс төрсөн тэрбумтан болох тийм л амьдрах арга моод болсон

Zochin [103.212.118.252] 2019-05-08 07:12:13

Demjij bna.

Tsetsegee [89.12.109.53] 2019-05-07 09:32:36

Ene zaluu eh oron, ur huuhed ,ard tumenee bodood uls oronoo zow zamd oroh uilst hujin zutgeesei gej husej bn.

bi [71.227.152.248] 2019-05-08 07:41:49

saihn zaluu .mdleg bolovsroltoi zaluug demjnee

mglhuu [92.152.136.176] 2019-05-07 10:32:22

Ganbold ih hurald geheesee, mongoliin uildverleld heregtei hun, darhanii har tomorlogiig yamar baidlaas yamar mundag uildver bolgoj baisniig medeh hun zunduu bii, teheer ene hund ulsiin neg tom uildver,objectiig daalgaj ogoh yostoi, erdenetiin zahiralaar tavisan ch bolno, hunii chadvariig zuv ashiglah uhaan , chingis haand maani onzgoi zayasan baidag, odoo gazariin tosnii uildver yariad bn, ganboldod ogooch, bosgood ogno bidend, hols mongiig ni l olon ulsiin jishigeer chamlahaargui ogoh heregtei

МОнгол [176.59.145.55] 2019-05-07 10:03:14

Санал нэг байна.

НЭГ НӨХӨР [202.179.31.124] 2019-05-07 06:29:54

НАРАН ТУУЛ захыг л ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВ гэдэгсэн.Одоо ч...АЙ МЭДЭХГҮЙ ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА.

Зочин [66.181.161.125] 2019-05-07 04:43:21

Зүгээр ажлаа хий одоо болно.

zochin [94.174.111.3] 2019-05-07 06:32:29

chi uuruu teneg

Зочин [103.229.120.194] 2019-05-07 02:34:03

ГОЁ ХЭЛЛЭЭ .ХАР ЗАХ ГЭЖ .

su ah [202.179.25.93] 2019-05-07 02:24:27

unuudriin iim tsag ued zuv zuitei uildel hiij unen shudraga dun shinjilgee hiijee. Iim l humuus Mongoliig avarnaa

Urgen [103.26.195.129] 2019-05-07 02:06:03

Zorigtoi shudraga hodolmorch zaluud amjilt husie,

иргэн [202.179.25.199] 2019-05-07 02:02:22

угаасаа л тийм юм чинь дээ аль нэг Намын харьяалалд нэг Даргын цүнхнээс зуурч байгаад УИХ-ын Гишүүн болоод л гэнэт Цөм Баяжаад байгаад байгаа юм чинь Иргэд тийм Ойлголттой бололгүй ч яахав дээ Төрийн ордонд нэг л орчихвол ёстой Дураараа дургиж Дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч л болно хэсэг Бүлгээрээ нийлж Хуйвалдаж Хулгай Луйвар Авилгыг цэцэглүүлж Хууль цааз тэдэнд Үйлчилэхгүй хийсэн Хулгай Луйвар Гэмт үйлдлээ Улсын нууцын зэрэглэлд оруулчихаад Өөрсөндөө зориулсан Хууль тогтоол баталаад Чөлөөтөй Гэмт хэрэг Үйлдэнэ ш дээ УИХ-ын Гишүүд чинь Халдашгүй Дархан эрх Өөрсөд дөө олгочихсон Тэндэнд Хууль үйлчлэхгүй Дархлагдсан Гэмт хэрэгтэнгүүд байна шүү дээ ийм газар очсон Этгээд Баяжилгүй ч яахав дээ

зочин [66.181.190.228] 2019-05-07 00:35:05

гүндалай яг энэ нөхөр шиг ярьж байгаад дараа нь өөрөө сайд майд болоод зайсанд амьдраад таг алга болсон ш дээ

Зочин [202.179.27.19] 2019-05-09 08:37:00

Энэ бол Гүнбалай биш. Ямартаа балай нэр авах вэ. Ганболд бол шалгарсан менежер хүн. Олон зүйл дээр харлаа. Үнэнч, мэдлэг боловсрол өндөр, хийсэн бүтээсэнтэй.

Зочин [212.174.87.28] 2019-05-07 11:47:25

Арай ч энэ хvнийг Гvнбалайтай зуйрлэхгуй байх шvvv Гvндалай Бол Гvнбалай... Энэ хvнийг хийсэн бvтээсэн ...хэдэн хvнийг ажлын байртай болгосон ,ажилчид нь сарын хэдэн тогрогний орлоготой ажиллаж бна гээд яваад vз Б.Жаргалсайханаас ч дээр байж мэднэ

Зочин [176.59.145.55] 2019-05-07 10:04:05

энэ баян хүн юм аа.

Зочин [223.38.33.164] 2019-05-07 00:28:50

ДЭМЖИЖ БАЙНА!!

Бат [203.91.118.180] 2019-05-07 00:10:31

Бас л гоё ярьдаг хулгайч байхоо. Итгэхгүй л байна.. Тэр том буудлаа бусад зөндөө өмчөө ядуу ард түмэндээ хуваагаад өгчих. тэгээд О-оос эхэл. тэгвэл үнэмшие

МОНГОЛ [176.59.145.55] 2019-05-07 10:05:19

Мангарт хүний хийсэн бүтээснийг зүгээр шаах санаатай юу чи?

zochin [94.174.111.3] 2019-05-07 06:33:11

bitgii muruud

zochin [66.181.161.94] 2019-05-07 00:07:35

Iim zorigtoi ekh oronch uhaantai hun heregtei

Зочин [212.174.87.28] 2019-05-07 11:50:57

Vнэн ...даанч шудрага хvмvvc буланд шахагдана биз дээ..тэгээд оронд нь яаж хøлбøрч чадах Гунбалай шиг юмнууд дээшилж магадгуй

Zochin [150.129.143.6] 2019-05-06 15:19:09

Yaanaaaaaa ene ih evgvi novsh yumaa hor hov hutgaal yavah mondi yum zailaad ug har shulam tumur hoshuut GANBOLDOOO

Зочин [73.221.181.240] 2019-06-15 19:53:18

Чам шиг юм Ганболд руу жов жов хуцаад яанаа лааа лаа лаа

Зочин [66.181.185.26] 2019-05-06 15:11:27

ЭНЭ хүний толгой нь арай өөр сэтгэдэг юм байна.Сайн байна амжилт

Зочин [64.119.27.36] 2019-05-06 14:30:14

Дөрвөд, халх ястангууд аль нь ч хамаагүй шударга хүн л хэрэгтэй.

Зочин [150.129.141.143] 2019-05-06 13:40:05

ene muu lalar Demberel ahtaigaa niilj hudaldaa aj uilveriin darga bhad ih ch huuli bus yum hiij darhanii tumurlugiin uildver-n darga bolood tom tom mash ih bulhai luivar hiij bayjisan biz dee?turiin hair daahgui eriin saindaa heden tugrugtei bolchihson yum shig ih tom tom hucaj hen bolchihood bga novsh ve?sayhan l muu guilgachin shahuu yum bsan bish uu?amaa medej heree medej daldagnaj bai.

zochin [185.39.141.108] 2019-05-06 14:04:22

ulin hutsag dur hana .... 2020 ond ganbold erunhii said boloh bolno

Зочин [103.10.23.116] 2019-05-06 12:18:29

Бөхий л бололцоог эрх мэдэлтэй цөөн гэр бүл хувчлаад авсан тэдний сэтгэл ханаад улсад хэрэгтэй зүүльхийхээ болсон Одоо үндэсний үүлдвэр хөгжөх цэцэглэх болом их муу Хувийн жаахан юм хийх гэнж оролдож байгаа хүнийг Төрийн албад нэртэй хахуулч хулгайч нар хахууль луйвараар урагш нь ялхуулахгүй Одоо ийм л байгаа энэ зовлонг сайн мэднээ биеэрээ мэдэрч яваа болхоор

Өвгөн [103.10.23.116] 2019-05-06 12:11:22

Бүхийл баялагаас хувь хүртэх хулгайлах луйвардах болоцоо тэнд байдагийг Төрөөс төрсөн тэр бумтан нар хэмээх нэр харуулсан биш үү

Зочин [103.229.122.172] 2019-05-06 12:08:40

Ганболд оо чамайг би бид дэмжиж байгаа юм шүү дээ

зочин [66.181.161.32] 2019-05-06 12:03:50

танай дөрвөдүүд л засагыг хар зах болгоо биз дэн

mongol [98.228.96.94] 2019-05-06 11:54:17

ene zaluug eronxuu said xuulgebel mongol estoi bosoodirne yamar ch olon hud alga Elbegsorjshig ulsynxaa uran zurgiig xulgailj gertee oroxgyi xodoonii 10 xuuxedtei malchin ailyn xuuuran zurag oilgok gej lav 3 ye ongorno shunaltai hobsh

Зочин [66.181.185.26] 2019-05-06 15:01:36

бас баруун зүгээс ирсэн жижэгхэн атигар хүн муутай худалч хулгайч гэжийн

Зочин [66.181.161.16] 2019-05-06 12:10:17

Бас л хурганы арьс нөмөрчээ

HM [2.223.158.189] 2019-05-06 11:51:50

Энэ ацдакыг анх хэлмэгдэж шоронд орсон, бизнесээ булаалгасан энэ тэр гэхээр нь аймар өрөвдөж билээ. Тэгснээ дараа нь зэс нь цухуйдаг юм. Худалч, хүн гүтгэдэг новш юмуу даа.

Дулзэнгийн хорш(эхнэрийнхнь Нууяа) [77.179.137.207] 2019-05-06 11:41:22

ТИЙМЛ АШИГГУЙ ОРОНД ОРЧИХСОН кОМПАН БАЙСАН ЮМ бол оЧНООН олон САЯ ДОЛЛАРаар Алтан Дорнод Монгол компанийг ХУДАЛДАЖ АВААД БАЙХ ЯМАР ШААРДЛАГА байсаныг ойлгосонгуй.Их сэжигтэй яриа.Боон ортэй компанийг худалдан авч зовхон орнуудийгнь л толоод явсан ухааны юм ярьлаа. Тийм орондоо баригдсан ганцхан нэр нь улдсэн компан худалдаж аваад байх ямар шаардлага орлоготойньл миний тархи ер ойлгохгуй байна. Тайлбарлаад огох хун байнауу?.Зовхон эзэмшлийнхнь лицензээс болж худалдаж авсан юмуу гэвэл лицензийгньл аваад болоо биздээ?Тэр орондоо баригдсан компан хэнд хэрэгтэй байдын?

Зочин [103.57.95.82] 2019-05-07 08:47:25

bolomjiig harsan baina zuv menejment hiigeegui bol dampuurah l baisan kompani baijdee biznes hiidgui hun oilgohgui baih ni argagui

irgen [202.126.89.165] 2019-05-06 12:22:01

Uuruu oilgohgui bho.kkk

zochin [185.39.141.108] 2019-05-06 10:42:45

2 gar 2 huluu urgun demjine shvvv.!!!!!! nymdorj lvndee geed hugshin yanhnuudaas bolj 30 jil tarchillaa.

Зочин [223.62.21.90] 2019-05-06 10:21:17

Зөв зөв! Шинэ үе гарах цаг болсон!

Зочин [202.21.109.48] 2019-05-06 10:10:37

Алтны уурхайтай хүн УИХ-д орно гэхээр уурхай ер нь явцгүй болж байгаа юм байна .

Зочин [103.57.95.82] 2019-05-07 08:54:08

almaznii uurhai baigaad ch yavtsgui

Зочин [103.57.95.82] 2019-05-07 08:52:40

medeej shuudee Manan baigaa tsagt altnii uurhai baitugai almanii uurhaitai baigaad ch yavtsgui shuu dee deeremduulne shorond orno tsaashlaad ami nasgui bolj l duusna daa

Зочин [59.153.114.245] 2019-05-06 13:52:56

tiim bna....

zochin [185.39.141.108] 2019-05-06 09:46:50

haraal idsen lalaruudaas bolj ene 30 jiliin dotor olon hairtai ah dvv turul sadan .ehegeesee unchirsun shvv . .. 2 namd huvaagdan eeljlen vlger yrij harch irsen lalaruud unuudur 65 bolchihson huvaagdan tonosoor .. chalchsaar .... lvndee . nymdorj . terbishdavga ulaan munhorgil cv. batbold baterdene . mi luuhaan . nvvrschid . lalaruudaa huulitai bol bvgdiig chin shvrshih yumsan .

Зочин [66.181.185.26] 2019-05-06 15:05:20

бас ан нам голлон тоглолт хийсэнийг мартав даа .

иргэн [121.6.158.228] 2019-05-06 09:09:01

Эрүүл сэтгэхүйтэй залуу гэж хардаг. Манайхан яагаад ийм хүмүүсээ ашигладаггүй юм болоо !!! Чадалтай хүмүүсээ одоо хүлээн зөвшөөрдөг болмоор юмаа. Комментоор доромжилохоос өөр шидгүй хүмүүс минь..

Зочин [202.9.43.217] 2019-05-06 08:08:50

Ямар ч л гэсэн юм уншдаг л залуу

Зочин [202.131.253.66] 2019-05-06 07:32:09

"Иргэдийн дийлэнх нь Төрийн ордонг богино хугацаанд өндөр ашигтай ажилладаг ХАР ЗАХ гээд ойлгочихсон байна" гэж аль өнцгөөс нь харж хэлсэн юм болдоо. Төрийн ордныг хар зах шиг болсон байна гэж иргэдийн дийлэнх нь ойлгочихсон байна.

Зочин [182.160.38.212] 2019-05-06 07:20:30

Хөлсний гарууд л завтайгаараа дайрч байх шив. мянгуужин, луйварчин 2-оо нутаг гээд гарууд лааж бнаа. Энэ улс муудвал адилхан л юм болно шүү дээ малуудаа. Бүгдэд хамаатай гэсэн үг

Зочин [183.90.36.138] 2019-05-06 05:59:46

элбэгээ дорлигжав нарын бөгс долоогч нар баахан дайрчээ. Ард бид хэн нь хэн бэ гэдгийг одоо мэдэхтэйгээ болсон. Энэ залуу өшөө хол яваасай, ийм л залуучууд биднийг намаг балчигнаас гаргаж чадна.

Зочин [66.181.176.167] 2019-05-06 05:51:21

Ухсан газраа нөхөн сэргээлт хийчихээд шударга царайл хамар бацаанаа

Зочин [119.40.103.6] 2019-05-06 05:29:45

Өнгөрсөн 30-аад жилд МАН, АН хоёр монголчуудыг эдийн засгийн хувьд элгээр мөлхүүлсэн хүнд үед энэ залуу гарч ирлээ. Энэ бол ард түмний хүлээлт байсан тул тэдний дэмжлэгийг авч байна. Өнөөгийн төрийн 3 өндөрлөг алив бэрхшээлээс эмээлгүй зоригтой, үр дүнтэй ажиллахгүй бол манай орон яг украйны замаар явж байна. Энэ залуу ерөнхийлэгч болж мэднэ.

Зочин [103.229.176.130] 2019-05-06 05:14:32

өөрөө хир шударга хүн юм бол ???

Зочин [64.119.19.238] 2019-05-06 05:06:01

Одоо цагт монголд монголын төрийн ордон монголын газар шороо хоёр л луйварчдыг богино хугацаанд асар их баяжуулж хөлжүүлдэг талбар боломж юм тийм болоод л луйварчид зүсээ янз бүрээр хувирган үхэн хатан улайрч зүтгэж байгаа биз дээ энэ талбар руу

Зочин [49.0.149.9] 2019-05-06 10:21:11

Тэр үнэн.

Badma [202.126.89.164] 2019-05-06 05:05:41

Ajliin amjilt husie yarij helehees buu ai zorigtoi temtseerei ard tumen uuriin chin tald shuu.

Зочин [66.181.180.251] 2019-05-06 05:01:48

Дэмжиж байна

Irgen [202.126.89.110] 2019-05-06 04:28:24

Jinhene hulhi gar chini ene sh dee, uuriiguu ariuhan amitan geed bochihjee bas

Зочин [66.181.161.55] 2019-05-06 04:23:49

Ганболд хичнээн их газар ухаж, одоогоороо лицензээ зарж хөлжиж байгаа луйварчин шүү дээ

Зочин [174.203.8.189] 2019-05-06 19:49:57

Bitgii hudal yarij bai! Ter hund tiim um huij bh zav bhguu

Зочин [202.9.44.209] 2019-05-06 04:15:03

Шудрага бөгөөд итгэж болохоор хүн шүү

Zochin [64.119.16.166] 2019-05-06 04:10:03

Боловсролтой мундаг залуу

зочин [203.91.118.180] 2019-05-06 04:02:20

мундаг залуу шиг санагдаад байгаан. Ер нь болж бүтэхгүй байгаа зүйлсийг ингэж нийтэд хэлнэ гэдэг их зориг шүү. Төрийн томчууд, УИХ-н гишүүдийн байтугаа, энгийн байгууллагын ажилчид даргынхаа уйваагүй үйлдлийг харсаар, мэдсээр байж юу ч дугарч чаддаггүй байгаа нийгэм шүү дээ.

Зочин [202.126.89.162] 2019-05-06 03:48:56

Toriin alba ashig oldog har zah gedeg ni yag unen dee

Aggie [103.26.195.249] 2019-05-06 03:35:32

Mundag shuu. Amjilt husey zorilgo bodoldoo tuushtai bgaarai.

Зочин [202.131.228.234] 2019-05-06 03:35:04

demijij baina.atga shoroo erguulj ajiliin amt,daramt alin aliig ni daaj ersdel uurch uzeegui malnuud chamaig muulaad bh shig bn.muuj bn aa gedeg chin ter humuusd hurch bn aa l gesen ug....amjilt chi chadnaa....

ОК [202.179.25.213] 2019-05-06 03:30:54

МОНГОЛ ЗЕЛЕНСКИЙ ЮМ БИЗ ДЭЭ... УГ НЬ ЯГ ОДОО МОНГОЛД ЗЕЛЕНСКИЙ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА

Зочин [112.72.12.6] 2019-05-06 03:21:56

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мөнгийг идэж бизнесээ босгосон бас нэг хулгайч

иргэн [202.179.22.226] 2019-05-06 03:15:36

хумсаа нүүрээ нуусан хонийн арьс нөмөрсөн үнэгэн зальтай луйварчин шүү дэ энэ Т.Ганболд

Зочин [59.153.114.245] 2019-05-06 13:53:45

chuham vnen ....hulgaich ....

Зочин [202.179.25.221] 2019-05-06 03:03:16

chi shorond orno odoohondoo saihan yarij l bai yari yariad l bai za

Зочин [66.181.185.26] 2019-05-06 15:07:16

э юу

Зочин [202.9.43.241] 2019-05-06 02:51:30

Ганболдыгоо дэмжиж байгаа , зоригтой хэвээр л байх хэрэгтэй , чамаас их л нерв стресс гарах байхдаа , гишүүн болсон ч ямар хогийн юм байсым бэ л гэж бодогдоно нээрээ шүү угаасаа бүх утгаараа ялзарсан нийгэм юу ч өөрчлөгдөхөөргүй

Зочин [66.181.161.7] 2019-05-06 05:47:46

Үхсэн муу ац хүнд молиго үнхүүлэхдээ сайн муу новш олон хүний бизнэсийг булаасан новш доо

Зочин [103.229.122.33] 2019-05-06 02:44:51

shark tank ийн тухай гоё хэллээ

Зрчин [66.181.160.29] 2019-05-06 08:12:09

Жижиг бизнес эрхлэгчдийн жаахан ашгаас өөрсөддөө ашиг унагаачих санаатай өрөвдмөөр амьтад сууж бөйдаг штээ, Ганболд яг л дүр төрхийг нь хэллээ ичих булчирхөйгүй болсон төрийн луйварчид шоу хийж өөрсдийнхөө нүүр царайг харуулж байгаагаа мэдэхгүй болтлоо мутацад орсон амьтад

Зочин [112.72.8.244] 2019-05-06 02:41:43

Зөв зүйтэй үлгэр дуйрайлал болж байгаа танд амжилт хүсье дэмжиж байгаа шүү

ИРГЭН [202.131.225.150] 2019-05-06 02:33:03

ВОЛОДИМИР ГЭНЭ ҮҮ ДЭЭ

Зочин [111.239.182.226] 2019-06-15 23:04:58

Тиймээ. владимир биш володимир

Зочин [103.229.122.33] 2019-05-06 02:47:21

украинчууд тэгж хэлж бичдэг юм

Иргэн [112.72.8.245] 2019-05-06 02:30:31

Зөв ийм эрсдэл даах чадвартай зоригтой залуучууд монголийн төрд хэрэгтэй

Зочин [66.181.187.37] 2019-05-06 02:30:08

....баруунаас ирсэн жижигхэн хүнийг ӨВЛӨСӨН - зүүний " том ... " хүн гуйа , олон түмэн чихэн дээр цэцэг ургуулахад хууртагдахаа болисон ш дээ ... чи " том ... " юм хүсч байгаа бол ядаж Элбэгдорж , Дорлигжав хоёрыгоо сурталчилж , ард түмэнд чихэр хүлхүүлэх бус , үнэн нүүр царайг нь илчилсэн шүүхийн шийдвэр гаргуулж , гянданд илгээсэн байх хэрэгтэй дээ , ядаж шүү - дараа нь өөрийгээ ... г. м ..

Lz [45.79.80.249] 2019-05-06 02:27:33

Unen yam heleheer buur l ih dairj davshlana daa.

Зочин [66.181.185.26] 2019-05-06 15:08:27

харин тийм ээ

Зочин [66.181.184.219] 2019-05-06 02:25:38

Дэмжиж байна.Зөв зүйл л ярьж байна,улсын мөнгө идэх гээд улайрсан хүмүүс их байгаа.Одоо улс төрийг цэвэрлэх нь зөв.Мундаг залууд амжилт

Зочин [66.181.185.26] 2019-05-06 15:08:47

амжилт

Зочин [59.153.114.245] 2019-05-06 13:55:54

zaa bolio boli ....hulgaich ...hudalch ....luivarchin ...

shaaaldaa [64.119.18.8] 2019-05-06 02:20:54

ene 1 hudlaa gar aashaal baihiim daa xaxa

www [66.181.161.74] 2019-05-06 02:18:21

dajgui zaluu yum shig bgaah

Иргэн [112.72.8.245] 2019-05-06 02:17:19

Маш зөв хэлжээ, Эмх замбараагүй байдал руу л яваад ба даа

Мөнх [150.129.140.94] 2019-05-06 02:14:53

Энэ мундаг залуу бн тэр олон хүнийг ажлын байраар хангаж байна Дарханы төмрийн үйлдвэрийг хөл дээр нь босгож байлаа Эрдэнэтийн даргаар тавьчуул энэ муу ларга нар шахаа хийж чадахгүй дээ дор нь маш их ашигтай ажилландаа

Зочин [139.5.219.68] 2019-05-06 02:10:04

Энэ нэг зальтай луйварчин яагаад ард түмний нэр бариад унав. СОНГУУЛЬД ЭНЭ МЭТИЙГ ДЭМЖВЭЛ ЁРООЛГҮЙ АНГАЛД УНАНА. ЯМАРЧ хүнийг ашиглахын тулд төрсөн хүн шүү дээ.

Зочин [202.179.10.22] 2019-05-06 01:59:17

Алт малтаа л ухаад явж бай

Зочин [202.131.245.182] 2019-05-06 02:22:30

chi hun munee muulaad l yavj bai

Zochin [103.229.123.140] 2019-05-06 01:54:42

Dorilogjaviig bairand ni taviaarai..Huuliin salbariig estoi samarsan novsh doo.Amjilt husie

Зочин [192.82.65.200] 2019-05-06 07:18:29

Дорлигжавын сонгогдох эрхийг насаар нь хорь.

irgen [119.40.103.3] 2019-05-06 01:47:37

demjij bna, uragshaa. shuuhiin udirdlaga, ATG-iin shine udirdlagiin unen nuur tsarai odoo haragdana, ganboldtoi hamt huleej bna

Зочин [202.21.107.41] 2019-05-06 01:44:50

uis tord orj unenii duu hooloi bolj yabaarai tand amjilt husie

аа [202.55.191.194] 2019-05-06 01:43:18

Том жижиг гэлтгүй ямарч бизнес гараан дээрээ заавал хад мөргөдөг явц дундаа аль нэг эрх мэдэлтэнд идүүлдэг төгсгөлдөө дампуурдаг манайд угаасаа бизнес хийх орчин бүрдээгүй ёстой цаг нервийн гарз тэрний оронд төрд шургалчихаад аль нэг байгууллагад нь цагаа бүртгүүлээд цалин аваад явж байсан нь дээр

Зочин [202.170.68.162] 2019-05-06 01:42:23

Энэ муу одоо яг яах гээд хуцаад эхлэв. Энэ дараагийн Жонхуу болох санаатай юу?

Зочин [66.181.161.43] 2019-05-06 01:39:27

xanar Ganbold xelcen yaricandaa baix xeregtei dee zalyygaaraa xal vzcen yum baina biznesmen bolgonii aransnin mani xvnd baidag ajiltan ajilcnidtaigaa deerengvi bisn xvndetgeltei xaritsaj baigaarai minii dvv yarij xelj byi cnin vnen bol demjij bolj baina

хх [202.55.191.194] 2019-05-06 01:36:35

Дорлигжав юу болсон бэ

Зочин [202.126.89.65] 2019-05-06 01:25:07

Зөв дэмжиж бна Элбэгдорж Дорилгожав нарыг үнэн хэлсэн бна

Зочин [202.179.31.15] 2019-05-06 01:19:28

Зүгээр л шороогоо хүрздээд яваач бас нэг далай лам гараад ирж, хүн гутааж муулж бас их хуралд суунааа, мал монголчууд хүн муулсан хүнд их дуртай юм ядаж бхад


124 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
124 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.