“Монголын хүүхдүүд" урлагийн наадмын II шат буюу "Хангайн бүс"-ийн наадам боллоо

Д.Тулга / Орон нутаг

Өвөрхангай аймагт хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих Монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Монголын хүүхдүүд” Хүүхдийн урлагийн их наадмыг 21 аймаг, Нийслэлийн өсөн дүүрэгт үндэсний хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулагдаж байна.

image

“Монголын хүүхдүүд” хангайн бүсийн хүүхдийн урлагийн их наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтыг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо амжилттай зохион байгууллаа. Уг наадамд Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай гэсэн 4 аймгийн нийт 200 гаруй авьяаслаг хүүхэд багачууд оролцон, өөрсдийн авьяас, ур чадвараараа өрсөлдөж, II шатанд 54 хүүхэд шалгарч, III шатны наадамд оролцох эрхийн бичгийг гардуулан өгсөн. Хангайн бүсийн хүүхдийн урлагийн их наадмын II шатны шалгаруулалтыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Монголын Хүүхдийн ордонтой хамтран зохион байгууллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.41] 2019-05-07 03:30:12

Бараг хангайгүй шахуу Баянхонгор, Ѳвѳрхангай 2 тууж явах нь юу вэ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.