Туул голын эрэг дагуу дугуйн болон явган зорчигчийн замтай болно

М.Амаржаргал / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, бусад холбогдох албаны хүмүүс өчигдөр /05.08/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Туул голын эрэг дагуу газруудыг нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах ажлуудыг газар дээр нь ажиллаж шийдвэрлэлээ. Туул голын эрэг дагуу иргэд, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан амрах талбай, сүүдрэвч, хүүхэд залуучуудад зориулсан спортын талбай, бага насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай, түргэн хоол, кофе шопоор үйлчлэх худалдаа үйлчилгээний цэгүүд, эко нийтийн бие засах газар, авто машины нэгдсэн зогсоолтой байхаас гадна гэрэлтүүлэг, зүлэг мод бүхий орчныг бүрдүүлсэн нийт 22 орчим км явган хүний зам, дугуйн зам бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор барихаар тогтов. Уг бүтээн байгуулалтын ажлыг 26 аж ахуйн нэгж нэгдэн хэрэгжүүлэхээр тогтсоноо хотын Захирагчид танилцуулав.

Ажлыг хийж гүйцэтгэх санаачилга гаргасан аж ахуйн нэгжүүдэд хандан нийслэлийн Засаг дарга “Та бүхэн төр бүхнийг шийднэ хэмээн хүлээхгүйгээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан амралтын бүс байгуулахаар санал санаачилга гаргаж байгаад талархаж байна. Нийслэлийн зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллана” хэмээн хэллээ. Үүний дараа хотын удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж, Баганат хаалганы орчимд овоолсон шороо, элс хайргыг зайлуулж, ногоон байгууламж болгон тохижуулахыг тус хүрээлэнгийн орлогч дарга Б.Алтансүхэд даалгалаа.

Яармагийн шинэ гүүрний орчимд ногоон байгууламж, тохижилтын ажил хийхээр мод суулгасан байсныг тус газрын эзэмшигч гэх “Уран ган” компани газрын маргааны асуудлаас болоод суулгасан моддыг сүйтгэсэн тул Улаанбаатар хотын ЗАА-нд иргэдээс ирүүлсэн гомдол, саналын дагуу нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Хотын Захирагчийн зүгээс ногоон байгууламжийн тохижилтыг хийж буй үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудад ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэг өглөө. Харин газрын маргаан үүсгээд буй “Уран ган” компанид хууль дүрмийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд асуудлаа тавьж, шийдүүлэхийг хүсээд, элдэв үйлдэл гаргаж ажил гацаахгүй байх шаардлага тавив.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.120] 2019-05-09 05:26:09

Амарсайхан Танайд хоний нэвтрүүлэг бэлтгүүлээд Зайсан дахь гэрээ гаргахгүй, Налайхад Ээжийндээ оччихсон төрсөн гэртэй хайртай гээд Өөрийнхөө гэр орон Орд харшаа ард түмнээс нуугаад байгаа мөртлөө Ээжийнхээ гэрт орчихоод өөрийгөө сурталчилаад байсан шүү. Санаа гэж чоноо чоно

Орлаа.Д. [153.226.157.36] 2019-05-09 04:47:49

сайн байна.Голуудын эргийг эхлээд маш бат бэх хашлага бэхлэлт голын гольдирлал хэзээч өөрчилэгдэхгүй гэсэн баталгаат төсөв гаргаж амралт зугаалгын автозогсоолтойгоор тохижуулах ...

Зочин [202.9.44.165] 2019-05-09 04:35:55

Ирээдүйгээ харвал Туул, Сэлбэ, Дунд голын 2 эргээр автозам түүнийг дагсан дугуй болон явган хүний зам тавих хэрэгтэй

Зочин [103.57.93.87] 2019-05-09 10:44:26

Өмнө нь ярьж төлөвлөж байсан хурдны замаа хамтад нь бариасай

Zochin [202.179.24.39] 2019-05-09 04:22:10

Undesnii tsetserlegt hureelend HUSHUU dahin buu bariulaachee. Ediin zasgiin tzagdaagiin tumor baganiig avch hayaarai. Yamar ch avtsaldaagui shuu!!! Turul buriin mod tariachee. Hailaas, toroi, sakura, har mod geed urgah zunduu mod bii shuu.

Зочин [119.40.98.162] 2019-05-09 04:14:45

бүх хотууд голын эргээрээ зугаалах газартай байдаг хожимдсон ч гэсэн ядаж ганц ажил хийж чадвал

Зочин [59.153.85.133] 2019-05-09 03:55:48

иймэрхүү төсөл танилцуулаад л газар аваад юу хийдэг билээ. сүхбаатрын талбайгаас эхлэд туул гол дагуу олон жишээ байна даа. дахиад л модыг хяргаад газар ухаад орон сууц барих биз дээ.

Зочин [66.181.180.45] 2019-05-09 03:50:49

test

Зочин [202.126.89.106] 2019-05-09 03:47:37

Амарсайхан даргад ажлын амжилт хүсье. Нийслэлчүүдэд тав тухтай орчин үнэхээр хэрэгцээ шаардлагатай байгаа.

Зочин [202.179.25.213] 2019-05-09 03:44:42

АХЫН ЧИНЬ ХАУЗНЫ ХААХНУУР ГАРАХЫН БЭ.

Зочин [202.131.247.2] 2019-05-09 03:50:59

Сайн уншвал голын хойгуур гэж ойлгогдоно дагзаа


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.