Орон нутгийн зарим чиглэлийн автобусны хөдөлгөөнийг зогсоолоо

М.Амаржаргал / Орон нутаг

Зүүн урд чиглэлд буюу Дорноговь-Сайншанд, Говьсүмбэр, Замын-Үүд, Хэнтий-Бор Өндөр, урд чиглэлд Өмнөговь, Дундговь аймгуудын нутгаар цас их хэмжээгээр орж, замын нөхцөл байдал хүндэрч, зарим замууд цасанд боогдоод байна. Баруун тийш Өвөрхангай, Баянхонгор аймгийн чиглэлд халтиргаа гулгаатай байгаа тул онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулъя.

Цаг агаарын хүндрэлтэй байдлын улмаас Улаанбаатар Дорноговь-Сайншанд-Улаанбаатар, Хэнтий-Бор-Өндөр-Улаанбаатар, Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар, урд чиглэлд Улаанбаатар-Өмнөговь-Цогтцэций-Улаанбаатар, Өмнөговь-Улаанбаатар-Өмнөговь-Цагаанхад-Улаанбаатар зэрэг чиглэлийн автобусны хөдөлгөөнийг зогсоолоо. Ѳмнөговь-Цогтцэцийгээс гарах зорчигч тээврийн автобуснуудыг маргааш ѳглѳѳ болтол зогсоох арга хэмжээ авч ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.5] 2019-05-13 02:50:47

Өвөрхангай хүртэл төмөр зам тавь

jirgee [202.126.89.69] 2019-05-13 09:47:02

ha ha

Зочин [122.201.22.78] 2019-05-13 03:02:14

хархорин хүртэл гээч


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.