БҮРЭН ЭХЭЭРЭЭ: ЖДҮХС-ээс зээл олгох журам хэрхэн өөрчлөгдөв

Т.Хулан / Эдийн засаг

Өнгөрсөн хугацаанд, одоо ч олон нийтийн анхаарлын төвд буй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-аас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг энэ оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр шинэчлэн баталсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

УИХ болон Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд гээд тус сангаас зээл авсан 100 тэрбумын хэргийг АТГ шалгаж байгаа. Гэхдээ тус сангаас зээл авахдаа хуулийн зөрчил дутагдал гаргаагүй аж, ахуй нэгжүүдийн хэргийг эхнээс нь хааж байгаа гэх мэдээлэл бий. Хамгийн ноцтой нь тэдэнтэй хамт төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг цагаатгагдаж эхлээд буй.

Урт хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн авах ёстой зээлийг хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй УИХ, Засгийн газрын гишүүд нь хуваагаад авчихсан нь ёс зүйн хувьд хариуцлага хүлээхээр хэмжээний үйлдэл мөн. Гэтэл өнгөрсөн хугацаанд нэг ч УИХ-ын гишүүн ЖДҮХС-аас зээл авсандаа хүлцэл өчөөгүй.

Тэр бүү хэл 3 хувийн хүүтэй авсан зээлээ 36 хувь болгон бусдад зээлж мөнгө угаасан байж болзошгүй УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокуророос оруулж ирэхэд УИХ хүлээж авалгүй, тас хамгаалаад үлдсэн.

Ямартай ч одоогоор УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-аас зээл авсан баримт ил болоод байгаа юм. Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар ч багтана.

ШИНЭ ЖУРАМ: ЖДҮХС-ИЙН ЗЭЭЛИЙГ АРИЛЖААНЫ БАНКААР ОЛГОНО

УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-аас зээл олгохгүй гэх заалт өмнөх журамд байгаагүй учраас зээл авсан гэх тайлбарыг УИХ-ын гишүүд хэлдэг. Хэдий хууль, дүрэм зөрчөөгүй ч зээл авсан нь өөрөө УИХ-ын гишүүдийн хувьд ёс зүйн том зөрчил юм. Харин шинэ журмаар УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын компани, аж ахуй нэгж, хамраалал бүхий этгээд нь зээл олгохгүй гэж ТОВ, ТОДОРХОЙ ЗААЖ ӨГСӨН БАЙНА.

Мөн зээлийн тодорхой хэсгийг банкаар олгохоор болжээ. Нэгдүгээрт, арилжааны банкаар, хоёрдугаарт ЖДҮХС-аар дамжуулан олгоно. Төсөл сонгон шалгаруулахдаа нарийвчилсан үнэлгээг олон улсын байгууллагын хэрэглэдэг аргачлалын дагуу хийхээр болжээ.

“Үнэлгээ хийсний дараа хянаж, зээлийг олгоно. Нөгөө талаар зээл олгох субьектийг тодорхой зааж өгч байгаа. Зээл олгох зээлийн хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Түүний дөрөв нь мэргэжлийн холбоод олон нийтийн байгууллага төлөөлөл байх болно. Шулуухан хэлэхэд ХХААХҮ-ийн сайд зээл олгодог байсныг болиулсан. Зөвхөн сонгон шалгаруулах журмын дагуу зээл олгоно" гэж ХХААХҮ-н сайд Ч.Улаан мэдэгдсэн.

Зээлийн хүсэлтийг тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10-ны хооронд хүлээн авна.

ЖДҮХС-ААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМД ОРСОН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

  1. Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.
  2. Хороо, дэд хороо нь төсөл сонгонш алгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
  3. Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
  4. Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
  5. Хөнгөлөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
  6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.
  7. Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг бий болгосон.
  8. Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэрэрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.
  9. Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөл бичих хугацаа олгох зохицуулалты гхийсэн.
  10. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн.
  11. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдлийн даатгалд жил бүр заавал хамруулна.
  12. Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.
  13. Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.
  14. Дээд хэмжээ – ЖДҮХсан нэг тэр бум хүртэлх

Дээд хэмжээОроннутаг 200 саяхүртэлх

Доод хэмжээЖижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20 сая

Доод хэмжээОрон нутаг 20 сая хүртэлх байна.

ЖДҮХС-аас зээл олгох журам хэрхэн өөрчлөгдсөнийг доорх мэдээллээс харна уу.

imageimageimageimageimageimageimageimageimageimageimageimage


Сэтгэгдэл

Гишуун [59.153.112.188] 2019-05-17 03:47:13

Негее олон ЖДУ чин гишууд тэгээд Тагтаа болоод енгерсен уу Улсын херенгенеес хулгаилсан ХЭН гэгч улс терч баячууд ял аваад бна Нямдоржоо шударга Хурэлсухээ адр иргэд юу ч олж харахгуи бна

Зочин [66.181.188.198] 2019-05-16 23:07:37

хууль журам тогтоодог махан толгойтууд хуулиа ойлгогүй тэрбумаар нь хулгайлж байхад жирийн иргэд юу ойлгох вэ. Та нар ингээд өнгөрөөнө гэж бүү горьд .цаазын тавцанд ..

Зочин [66.181.188.198] 2019-05-16 22:51:39

ИХын гишүүд авилга авахыг хориглоно гэсэн хууль журам бас гаргахгүй бол энэ мантуунууд чинь ойлгохгүй байна

Зочин [66.181.188.198] 2019-05-16 22:47:38

Муухан заль.. бид мэдээгүй учир . ЖДҮ гээс тэрбум төг авчихлаа .. одоо авч болохгүй гэж мэдлээ ... гэнүү хууль тогтоогчид гуайнуудаа.. Нямдорж зааж өгсөн заль

Zochin [202.9.42.106] 2019-05-16 18:14:33

Ene baliar yumnuud ulsiin munguur uchnuun jil idej uuj hulgai hiicheed odoo yugaa hutsaad bgaan. Mongolchuud neeree uneheer hultsengui teneg ard tumen shv. Baliar yumnuud ichehgui songuuliar ingeed zurgaa tavitsan Namaig Songooch gd beleg taraatsan guilgachilaad yavahviidee. Yavna l daa shiren nuurtei HULGAICH nar

хх [202.55.191.194] 2019-05-16 11:21:50

барьцаагүй хүү бага зээл гэж Оюун хоролын онолоор л байдаг юм байлгүй орлого нь тодорхойгүй хүнд барьцаагүй зээл өгчихөөр тэр зээл чинь эргэж төлөгдөнө гэж бодож байна уу хүүхдийн хорин мянгаа өгчихөж чадахгүй байж хорин сая- ыг яаж өгөх гээд байгаа эргүү вэ бүгд л авна гэж дайрна шдээ наадах чинь зүгээр сонгуулийн шоу байхгүй юу Завханыхан энэ эргүүгээ татаж аваач

хх [202.55.191.194] 2019-05-16 11:15:38

наад сангаа хаа ,ждү,итгэлийн зээл аль нь ч хэрэггүй тэртэй тэргүй ард түмэнд олдохчгүй мөрөөрөө явья харин эхлээд төрд байгаа хулгайч нарыг бүгдийг нь олж цээрлүүлье 20 онд та нарын хэнийгч сонгохгүй битгий горьд

хх [202.55.191.194] 2019-05-16 11:09:51

би их хурлын гишүүний хамаарал бүхий этгээд байна гээд зогсож байх юм байхоо

хх [202.55.191.194] 2019-05-16 11:06:55

таван төгрөгийн зээл авах гэж авснаасаа эс юм болохын байна ард түмэнд ямар их хатуурхана вэ өөрсдөө болохоор тэрбумаар нь авч банкинд хадгалуулчихаад хүүгий нь идээд сууж байдаг ,ер нь яамаарч юмбэ дээ амьддаа энэ хулгайч луйварчдаас салах болуу болдогсон бол бүгдийг нь эгнүүлж зогсоож байгаад буудчих юмсан

Зочин [64.119.20.130] 2019-05-16 10:04:47

Батлагдаагүй биз дээ. Эсэргүүцэж байна. БАРЬЦАА хөрөнгөгүй зээл өгнө гэж байх уу?Энэ цаана авилга үргэлжлэн явагдана.Танил тал ах дүү найз нөхөд гээд яваад өгнө шүү дээ.

Зочин [202.179.25.152] 2019-05-16 06:26:31

Амьдрал дээр хоёр төрлийн хулгайч байдаг. Нэг нь хүний карман ухах замаар хулгай хийдэг, нөгөө нь эрх мэдлээ ашиглан их мөнгө хулгайлдаг аль аль нь хулгайч.

Зочин [202.126.89.18] 2019-05-16 06:04:15

Шинэ журам гаргасан нэрээр дүрсээ хувиргаж өөрсдөө зээл авахаар болсон л байна. Муу хар луйварчид, хулгайч хүн хэзээ ч хулгайчаараа л байдаг юм

Зочин [202.179.25.152] 2019-05-16 03:56:31

УИХ-ийн гишүүд, сайд нар хулгай хийх аргаа нарийссан байгаа шүү дээ. Худал ярихаа боль. Иргэн зээл авах барьцаа нь хүрэхгүй, газраа өмчлөх гэхээр зөрчилтэй, дарга нар бол барьцаа хөрөнгөтэй, 07-оос илүү газрыг ах дүү, таньдаг хүмүүсийн нэр дээр өмчлөдөг тогтолцоо үйлчилж байна.

УЛААН САЙДАА [202.179.25.213] 2019-05-16 02:26:42

НААД САНГАА ОДОО БОЛИОО. УЛСТӨРИЙН КАСС БОЛСОН НААД САНГАА ТААТН БУУЛГА. ЭНГИЙН ИРГЭД ЭНЭ НАНДАА НААНААС ЧИНЬ ЗЭЭЛ АВЧ ЧАДАХГҮЙ ШД. АВЧ БАЙГАА Ч ҮГҮЙ. ЦААШДАА БҮҮР АВЧ ЧАДАХГҮЙ. ЗҮГЭЭР Л ТАТАН БУУЛГАЧИХ. АНХНААСАА Л УЛСТӨРЧДӨД ЗОРИУЛЖ БАЙГУУЛСАН ЮМ БИЛЭЭ

зочин [103.10.22.52] 2019-05-16 02:08:25

барьцаагүй зээл гэж хаана ч байхгүй энэ бол тоглолт

Irgen. [202.126.89.190] 2019-05-16 01:55:15

End neg todorhoi bus ium bn.holbogdoh humuus in uuniig hardag bol haruilt taviara.. Ehlee d tusluu hiigeed ogchih iumuu...holbogdoh materialaa hamt burduulj ogoh iumuu...ug in tusluu hiij ogchood shaardlaga hangah esehee medcheed iumaa burduulvel zugeer sanagdah ium. Herev hamt iumaa ogj buun chiregdel bolchood tentsehgui hasagdal ih tsag zav ursen ajil bolj magad..uuniig humuust sain oilguulah heregtei

Irgen [202.126.89.190] 2019-05-16 01:48:06

Medeej zeel uchraas shalguur bh in todorhoi.Ene bol engiin ium hiih gesen hund mash ih tsaas shaardsan shalguur ondortei.chiregdel ihtei sanagdaj bn..unendee humuustee ogoh geed bnu.esvel shalguuraar avbal av.ugui bol boli gesen sanaa bnu..neg devshil in emh tsegtsend oruulah talaar ahitstai bh taltai ium bn.

зочид [182.160.36.140] 2019-05-16 01:29:31

Гавьяа байгуулсан юм шиг луйварчид рекламныха зургаа татуулчихаж

Зочин [202.179.31.56] 2019-05-16 01:16:32

Аа бсда боль боль цаасаар журмаар амьдрал шийддэг гэж юу бсийн. Зээл хүсэлт хүлээж авчаад бүх материал таны үйлдвэрлэл хүртэл ок бн, та төслөө зориулалтын бус хависанд хийсэн бн гэсэн үндэслэлээр хасагдсан үылдвэрлэгч орон нутагт бн , одоо жүжигээ шинээр таваихмнь бсдаакууд

zochin [103.111.68.3] 2019-05-16 01:16:28

ЖДҮ-ийн хулгайч нараа хамгаалаад таг дарчихаад, ард түмнийг хуураад аргалаад, тэднийг банкны зээлийн хүүгээр хоосруулж, элгээр нь мөлхүүлж байгаа авилгач, шуналын сувдаг туламнуудыг тэнгэр ниргэг!!!

Зочин [103.229.120.120] 2019-05-16 07:42:22

Кшщ


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.