Агаарын бохирдлыг хөндсөн “Амьдрал тэтгэгч-O2” модерн балет энэ сарын 19-нд тайзнаа амилна

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Монгол-Америкийн балетын хөтөлбөр нь 2017 оноос Монгол Улсад тулгамдаад байгааг байгаль орчны асуудлыг олон нийтэд урлагаар дамжуулан таниулах ойлгуулах санаачилгыг эхлүүлжээ. Энэ удаад балетын урлагаар дамжуулан агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэндийн сэдвийн хүрээнд “Амьдрал тэтгэгч-O2” модерн балетыг тавдугаар сарын 19-ний өдөр “Корпорэйт Конвеншн” төвд тоглох гэж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрээд байгаа билээ. НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлын эсрэг нөлөөнөөс хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газартай хамтран урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн брийн оролцоо чухал учир олон нийтийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд Монгол-Америкийн хөтөлбөрийн санаачлагыг дэмжин балетын урлагаар дамжуулан дээрх тулгамдсан асуудлыг хөндөхийг зорьсноо зохион байгуулагчид болон уран бүтээлчид хэлж байна.

Тоглолтын орлогыг бүхэлд нь Монгол-Америкийн балетын хөтөлбөрт хандивлах бөгөөд ирээдүйн залуу бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад зарцуулагдах аж. Монгол-Америкийн балетын хөтөлбөр нь өнгөрсөн долоон жилийн хугацаанд Хөгжим бүжгийн консерваторын сонгодог бүжгийн сурагчид болон Дуурь бүжгийн эрдмийн театрын нийт 28 бүжигчдийг АНУ-ын Колорадогийн балетын академийн зуны эрчимжүүлсэн сургалт, мөн Австрийн Вена хот дахь Impulstanz International Dance Festival-ийн сургалтад тус тус хамруулжээ.

image


Сэтгэгдэл

Zochin [172.56.42.3] 2019-05-16 07:33:58

Hench oilgohgui hench uzehgui, hucheer suragchidaas zoos tatah n oilgomjtoi stresstei baigaa huuhduuded ulam stress nemne dee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.