Х.Алтанцацралт: -40 градусын хүйтэнд хүлэмжиндээ зөгий нисгээд, гүзээлзгэнэ ургуулж байна

М.Амаржаргал / Эрүүл мэнд

-НООС, НООЛУУР, АРЬС ШИР, МАХНЫ ҮНИЙГ ХЯТДУУД БАРЬЖ БАЙХАД ХҮНСНИЙ НОГООГОО ГАРТ НЬ ӨГӨХ ГЭЖ ҮҮ-

Энэ жил Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж байгаа. Үүнтэй холбогдуулж 10 бүтээлч ажил хийхээр болсон аж. Бүтээлч ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын "Тяньжин" Фүүдс компанид өгсөн. Энэ шийдвэрийг эсэргүүцэж "Хятадын компани хүлэмж ажиллуулбал Монголын аж ахуйн нэгжүүдийг “унагах” хор уршигтай. Мөн хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө" хэмээн хүлэмжийн аж ахуй эрхлэгч, иргэдийн төлөөлөл тэмцсээр байгаа юм.

image

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн хэлснээр "Монголчууд хэчнээн ядарч зүдэрлээ ч гэсэн эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангах бүрэн боломж бий. Өнөөдөр эс ч маргааш тэр боломж бүрдэнэ. Хятадаас импотоор орж ирдэг хүнсний ногооны чанар, эрүүл ахуйн талаар маш их эргэлзээ бидний дунд бий. Монгол хүний хоол хүнсний чанар үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тэр дундаа манай мэргэжлийн хаяналтын байгууллагуудын хараа хяналт нь хэр билээ, аливаа эрсдлийн араас нь хашгирдаг газар шүү дээ. Хянаж шалгаад ч нарийн ширийнийг нь илрүүлж чадахгүй. Ийм байсаар байхад хятадуудын тарьсан ногоогоор хэрэглээгээ хангуулна гэж байгаа бол эх орноосоо урваснаас өөрцгүй.

image

Хятадуудад газар эзэмшүүлж хүнсний ногоо тариулбал ямар балаг авчирдагийн гашуун жишээ хойд хилийн цаана бий. Эрхүү мужид хүлэмжийн аж ахуй эрхэлж байсан хятадуудын талаархи ноцтой мэдээллийг санаж байгаа байх. Тэнд улаан лооль, өргөст хэмх тариалж байсан хятадууд газрыг там болгон хувиргаад явсан. Тэд дээрх нарийн ногоог хурдан ургуулахын тулд асар их хэмжээний химийн бодис ашиглаж, будагч бодисоор буддаг төдийгүй үлдээгээд явсан газрыг нь цэвэрлэж байсан ОХУ-ын онцгой байдлын алба хаагчид масктай байсан ч хордож ухаан алдаж байсан тухай тус улсын “Россия 1” телевиз мэдээлж байсан" гэх зүйлсийг өнгөрсөн гуравдугаар сараас хойш тоть шиг давтаж ярьсаар өнөөдрийг хүрсэн. Тэдний энэ тэмцэл үр дүнд хүрсэнгүй. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Дашрын аманд 50 га газар өгчихсөн "Тяньжин" Фүүдс хэзээ мөдгүй хүлэмжээ барьж тариалалт хийхэд бэлэн болжээ.

Энэ бүхнээс харахад Монгол Улсын төрийн бодлого ямар түвшинд явааг хүн бүр мэдэж байгаа. Малын түүхий эд болох ноос ноолуур, арьс шир, махны үнэ ханшийг өнөөдөр хятадууд л барьж байна. 70 сая малтай монголчууд өнөөдөр махныхаа үнийг дийлж идэхэд хэцүү боллоо. Ингээд хүнсний ногоо руу ороод ирвэл Монголчууд ходоодоо урд хөршөөрөө удирдуулна гэсэн үг. Ходоодыг нь барьчихсан байхад улс орны тусгаар тогтнол ойрхон гэдгийг иргэд хэлж буй юм. Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга 50 газрын талаар ямар ч ойлголтгүй явсан нь саяхан болсон “Хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх цаашдын зорилго” сэдэвт хэлэлцүүлэгийн үеэр мэдэгдсэн. Ерөнхийлөгч ногоо тарьдаг сургалтын төв барих ажил гэсэн ойлголттой явсан нь дэндүү харамсалтай.

image

-МАШ ОЛОН ИРГЭДИЙН ӨВЛИЙН ХҮЛЭМЖ БАЙГУУЛАХ ГЭЭД ТӨСӨЛ БИЧИЖ ТЕНДЕРТ ОРОЛЦОХОД ХӨРӨНГИЙГ НЬ ШИЙДЭЖ ӨГДӨГГҮЙ-

Бид уг асуудлаар Монголын Хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралтаас тодруулсан. Тэрбээр "Монголд жилийн дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж би олон жил зүтгэж ирлээ. Энэ туршлагынхаа дагуу би хятадуудын ногоо тарьдаг арга, технологийг сайн мэднэ. Хөрш, зэргэлдээ улсууддаа ч гэсэн ямар хор уршиг учруулж байгааг бид бүгд харж байна. Гэвч энэ тал дээр манай улсын төр засгийн зүгээс авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээ нь бүрхэг, хэн нь юу хийж, ямар шийдвэр гаргах гэж байгаа нь мэдэгдэхгүй юм. Надад маш олон аж ахуй эрхлэгч, хэрэглэгч иргэдээс тус асуудал дээр анхаарал хандуулж, нэгдэх хэрэгтэй гэсэн санал хүсэлтүүд ирсээр байна. Түүнээс гадна нарийн ногоо гэдэг нь боловсруулахгүй, түүхийгээр нь хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн. Хэрэв хятадууд орж ирвэл бидний хэрэглэдэг хоол хүнсэнд маш их химийн бодис, бордоо нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь Монголын ирээдүй, үр хүүхэд болон хүнсний аюулгүй байдалтай шууд хамааралтай гэдгийг санах хэрэгтэй. Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчидэд жилийн дөрвөн улиралд ус, агаар, хөрсөө ашиглаад малынхаа бууцаар бордоод органик жимс ногоо тарих боломж байгаа. Өнөөдөр маш олон иргэд ААН өвлийн хүлэмжийн аж ахуйг эрхлэх гээд төсөл бичээд, янз бүрийн тендерт ороод мөнгө хөрөнгө нь шийдэгдэхгүй явж байна. -40 градусын хүйтэнд хүлэмжинд нь зөгий нисээд, гүзээлзгэнэ ургаж байгааг миний хүлэмжнээс харж болно. Монголд нарлаг хүлэмж маш сайн зохицно гэдгийг бид мэдэрчихсэн, хийгээд явж байна. Үүнийг хийж биеэрээ мэдэрсэн бид нар, очиж нүдээрээ харсан манай үйлчлүүлэгч нар мэднэ. Өнөөдөр монголын мянга мянган тариаланч, өрхийн тариаланчид, хүлэмж эрхлэгчид төр засгийн, салбарын системээр бодлогоор дутаж алдаж онож өр зээлтэй яваа. Хятадуудын өртөг багатай химийн бордоогоор тэжээж хүчээр ургуулдаг хүнсний ногоо, жимс монголын зах зээлд нийлүүлэгдээд эхлэхээр бид хүссэн хүсээгүй зах зээлээс арчигдана. Улмаар монгол хүн ногоо тарих боломжгүй болоод ирэхээр үнэ ханшаа өөрсдөө тогтоож эхэлнэ. Хүн амын хүнсний аюулгүй байдал төрийн хяналтад байх ёстой монгол хүн эрүүл амьд явахыг төр хангах ёстой. Хятад үндэстэн хаа очсон газраа суусан газраасаа шороо атгадаг дэлхийн бүх том хотуудад чайна таун бариад улс доторх улс болоод явж байна. Маш олон сөрөг үр дагавар, хор хөнөөлийг бий болгох ажлыг төр засгийнхан яагаад хийх гээд улайраад байна вэ гэдэг нь өөрөө хамгийн том асуудал" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.94] 2021-02-09 05:54:08

“Хашаандаа мөнгө ургуулцгаая”аянг ихээр дэмжиж байгаа хэзээ эхлэхийг чих тавин хүлээгээд л байж байна Бид нэгдэж байж л амжилтанд хүрнэ ээ Илт Хятад ногоог дэмжиж бичсэн пост байх юм аа Дэлхий нийтээрээ Хятад ногооноос татгалзаад байгаа шүү дээ

Zochin [66.181.185.197] 2020-03-10 14:57:20

Ard tvmnii hamag l amjirgaanii bolomjiig hyatad bolon gadniihand hudaldaj baidag shunahai toriin tvsheediig zailuulj shudarga tortei bolohson

Зочин [202.126.88.32] 2020-03-08 01:50:22

ядаж Монгол хүн өөрийн хөрсөн дээр Монгол хүний гараар тарьж ургуулсан химийн хор хөнөөл багатай жимс ногоо идэж баймаар байна шү дэ..бүх зүйл хятаджиж дуусах нь байна Үндэсний үйлдвэрээ дэмжидэг,жинхэнэ Монголоо гэсэн сэтгэлтэй хүнийг сонгуульд сонгох хэрэгтэй шү.

Зочин [99.240.152.155] 2020-03-08 17:23:50

Ene bodol mash zov.

Зочин [103.229.121.172] 2020-03-07 15:37:13

Xurelsux EC mini arga xemjee avch avarch xairla , xiaruulj duusgax ni bna shu

Зочин [66.181.161.11] 2020-03-07 13:11:27

залилан хийсэн изду

Зочин [66.181.161.127] 2020-03-07 05:26:07

Хятадуудыг ингэж их хэмжээгээр хүнсний ногоо тариулж болохгүйээ.Оросод хятадууд хүнсний ногоо тариад асуудал дагуулсан өч төчнөөн хэрэгүүд тв,хэвлэлээр нь байнга гардаг шүү дээ.Орос хүнсний асуудалдаа их л чамбай бдаг гэтэл хятадууд тэнд яаж бна.Манайд тэр нарийн орц найрлагатай химийн бордоог нь илрүүлэх лаборатори бгаа бил үү.Энэ дарга нарт иймхэн юм харах ухаан уг нь бгаа бх гэхдээ ямар эрх ашгийн төлөө ийм шийдвэр гаргаад бна да.

Зочин [99.240.152.155] 2020-03-08 17:24:50

Mongol bodol shuu!.

Оюунчимэг [66.181.183.190] 2020-03-07 05:19:48

Энд хүлэмж гэж яригдаж байгаа ч улс орны,хүн ардын маань аюулгүй байдлын талаархи асуудал хөндөгдөж байна.Монголчууддаа газар өгөөд,бага хүүтэй зээл өгөөд тоног төхөөрөмжөөр нь хангаад (өөрсдөө ч хүлэмж барьж чадна,Солонгост хүлэмж барих ажил хийж байсан залуус ч байгаа) ажиллуулаач дээ.Гадныхныг болохоор дэмжээд байдаг ямар учир байнаа.Энийг авилгал авч хийж байна гэж хардахаар байна.Манай Монгол залуус чадна.Битгий басамжил,итгэ.Хоолой руу шууд орох зүйлээ гадныхны гарт өгнө гэдэг арай дэнднээ.Энэ бол хүнсний аюулгүй байдал,улмаар тусгаар тогтнолын асуудал шүү.Хэн 1-н дангаар шийддэг асуудал биш.ҮАБЗөвлөлийн хаагуур яваад байнаа энэ асуудал.Ийм асуудлууддаа нухацтай хандаж,хуулиа чанд баримталж ажлаачээ.ДЭндэж байна шүү ТӨР ЗАСАГ МИНЬ

Зочин [66.181.177.210] 2020-03-07 03:10:07

Одоо байгаа нарийн ногоо бүгд Хятад. Тиймээс хүмүүс минь бүү ав. Авахгүй бол оруулж ирэхгүй ш дээ

Энхээ [66.181.176.239] 2020-03-07 05:30:24

Хүнсний ногооныхоо хэрэгцээг өөрсдөө дотооддоо хангадаг болчихвол монгол ялна.Бодоход гоё шүү.Төрийн минь сүлд өршөө.

Б.Энхбаяр [202.126.88.152] 2020-03-07 01:52:51

Энэ ах маш зүйтэй юм ярьж бна, монголчууд бид өөрсдөө хийж чадна, хийх хүсэл эрмэлзлэлтэй хүмүүс маш их бгаа, гэвч хөрөнгө мөнгө, мэдлэг дутмаг бна, энэ мэт туршлагатай хүмүүсээ төр засгаас дэмжиж ажиллаад ,ард түмэндээ зааж сургаад, хүн бүхэн ногоогоо тариалж сурчихвал, олон хүмүүс ийм үйл ажиллагаа эрхлэдэг болчихвол үнэ нь хүртэл хямдарна шүү дээ, энэ ах хаана байдаг юм бол, хаяг, утас нь бна уу, зөвлөгөө авч, очиж үзэж , туршлага судлаж болох уу?

зочин [202.126.88.33] 2020-03-07 01:35:42

Таныг дэмжиж байна.Та ч олон жил энэ талаар ярьж хийж байгаа хүн. Бид ч дандаа л хямд юм аваад л зүгээр хэвтэж байх талаар ярьдаг болж дээ. Хүний хөлс хүч хөдөлмөр шингэсэн л бол тодорхой хэмжээний өртөг үнэ байлгүй яахав. Газар өгөхгүй байх талаар ерөнхий сайд,хотын дарга дэмжиж шийдэж өгөх байхаа. Таньд амжилт хүсье.

Сонирхогч [66.181.176.239] 2020-03-07 05:45:03

Монголын хүлэмжийн фермерийг хөгжүүлэх нийгэмлэгийн талаар,үйл ажиллагааных нь талаар тодорхой танилцуулж олны хүртээл болгоно уу.

Оюун [202.126.89.187] 2020-03-07 01:31:24

1 кл нь 15 000 махнаас үнэтэй арай шү

Зочин [192.82.77.240] 2020-03-07 01:44:32

Uvulduu bol tiim shuu de. Herev demjigdeed, sanhuujilt avaad urgun huretei urguulah yum bol une ch bagasah tun bolomjtoi shuu dee :)

зочин [202.126.88.33] 2020-03-07 01:43:15

махаа идэхээ багасгаад ногоо хольж идээ,эрүүл мэндэд чинь сайн

Зочин [66.181.161.98] 2020-03-07 00:54:28

Ээжээрээ овоглосон хужаагийн эрлийзүүд монголоор дүүрэн бна. Удахгүй өөрийн өмчилсөн газар дээрээ эцэг хужаагаа урилгаар авч ирж амьдруулна биз

Зочин [103.9.90.130] 2019-05-30 02:13:07

ahiuhan tari l daa p min ta nariin tarisan geh yum chin amand ch gui hamart ch gui haaguuraa zardgiin haragdah cch gui bn

Энэ тэнэг залууд зориулав. [202.179.27.93] 2020-03-07 17:25:20

чи өөрөө тариач тэнэг минь. Ямар их хөдөлмөр ордогыг бодож үзсэн үү.

Тэнэгт зориулав [202.21.108.151] 2020-03-07 01:40:05

Тэнэг мал чи өөрөө тариач. Чиний баасыг бэлдэж бгаа хүнийг загнадаг чи хэн бэ? Яс юман дээрээ тарьсан ногоог нь ч худалдаж авч чадахгүй байж.

Зочин [182.160.0.197] 2020-03-07 01:06:08

Тарьж буй хүнийг нь загнадаг нь яаж байнаа!

azaa [103.57.95.23] 2019-05-29 02:03:13

yavch bolohgvi,vndesniii ayulgvi bdal aldagdaj bn,duugarah tur zasag bn uu...

DEMJIJ BNA [76.120.135.96] 2019-05-28 12:32:12

MONGOLD L ODOOHON DOO ERUUL HUNS BNA URD HURSH BOL ERUUL HUNSTEI BAIH UNDES BAIHGUI GADNAAS HUNSNII TAL DEER YU CH AVAH ORUULAH HEREGGUI

Зочин [66.181.177.210] 2020-03-07 03:03:08

Та бүхэн минь крилл үсгээрээ бичвэл сайн байна

зочин [124.44.20.30] 2019-05-28 07:18:28

Аливаа асуудлыг арай хэтэрхий их туйлшруулдаг зангаас Монголчууд, ялангуяа сэтгүүлч нэртэй бичигч нар хэзээ салж ангижрах вэ? -40 градус гэж бичсэн бол хүйтэн нь тодорхой тул "хүйтэн" гэж нэмж бичих шаардлага байна уу? Эсвэл юу бичиж байгаагаа ойлгохгүй бичдэг сэтгүүлч үү? Хэзээ, хаана, ямар багажаар хэмжихэд -40 градусыг заасан бэ? Арай л хэтрүүлж байна уу? Монголын нөцхөлд хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч, мундаг хүмүүст талархаж байна. Хятадууд Монгол газар шороон дээр тариалан эрхэлж, ногоо тарьж болохгүй, энэ нь бидний цөөхөн Монголчуудад их халтай биш үү?

Зочин [66.181.177.210] 2020-03-07 03:04:47

Шөнөдөө -40 хүрдэг шүү ид хүйтэн үедээ. Битгий мэдэмхийрээд бай

Ochir suren [202.9.43.149] 2019-05-28 02:40:42

Ym xiij bgaa negnee dandaa muulna.tmiraa tasalj bie ee zovooj xolsoo dusluulj baj xiij buteej bgaa ymaa.xun ooroo une togtoox ni zovoo.yu ch xiixgui dandaa xunii xiisen ymiig muulj doosh ni xiij zugeer avax sanaatai.xuniig dandaa oor shigee sanana.iim xumuusiin ugiig buu too buu emzegleerei.ajild ni anjilt xusie

Зочин [202.55.191.130] 2019-05-27 23:35:22

Эх орны газраас алхам ч гуйсан бүү өг.

Зочин [202.179.31.68] 2019-05-27 19:22:48

Дэндүү үнэтэй. Бид өрсөлдөөн дундаас ард түмэндээ санхүүгийн дэмжлэг болно. Зөв.

Зочин [66.181.189.132] 2019-05-27 17:47:20

Үнээ хямдруул

Zochin [202.9.42.130] 2019-05-27 16:42:50

Mongolchuud neeree yamar huvia hicheesen ard tumen be. Uursdiinhuu tuluu temtseh ch chadadgui uneheeriin archaagui humuus

Irgen [202.9.42.130] 2019-05-27 16:41:54

Ene hotion darga Amarsaikhan odoo biliochee arai ulain tsaindaa gartsiim be. Irgediinhee ajiliin bairiig hulgailj gadaadiin aj ahuig demjij bnshdee yamar muuhain be. Chi ogtsor ogtsor baliar ashig sonirhliin zorchiltei iim huneer hotiin darga hiilgejil bdag Hurelsukh ch gsen ogtsor.

Зочин [66.181.177.210] 2020-03-07 03:06:28

Криллээр бичнэ үү та

зочин [202.126.89.41] 2019-05-27 14:12:24

Энэ гурван хүн ер нь үнэн үг байдаггүй, бүтэх ажил байдаггүй, өдөрцаг мөч бүр хятадын мэдэлд улсаа шилжүүлэх бүх арга хэмжээг аваад байдаг ямар сонин 3 хүн сонгогдчихвоо! монгол улсын үнэдсний аюулгүй байдал гэж юу байдгыг огтхон ч мэддэггүй яана хө!

Зочин [64.119.27.171] 2019-05-27 14:04:56

гүзээлгэнэ чинь их үнэтэймбайдаг шүү.тэр монополь үнээ болиорой.Алтанцацралаа.

Гоншигнуурт зориулав [202.21.108.151] 2020-03-07 01:43:53

Үнэтэй л байг яадаг юм. Чи өөрөө заалгаад тариад хүссэн үнээрээ зар. Боломж байна. Бүү гоншигно

Монгол [202.131.228.167] 2019-05-28 01:52:40

Чи хямд хортойгоо хотын альч дэлгүүрээс худалдаж аваад идэж болно. Энд Монгол улсын газар нутаг, хөрс шорооны аюулгүй байдал яригдаж байна.

Зочин [64.119.19.219] 2019-05-27 12:40:40

НОГОО ТАРЬЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ИХЭНХ НЬ Л БОРДОО ХИЙЖ ТАРЬДАГ БИЗ .

Зочин [66.181.177.210] 2020-03-07 03:07:43

Бордоо байгалийн бордоо шүү. Малын бууц

Иргэн [202.21.108.151] 2020-03-07 01:45:00

Бордоо нь бууц бхад чи яах юм.

Зочин [139.5.217.212] 2019-05-27 16:10:16

Tarij vzeegvi yum bol duugai bai

zohin [59.153.114.249] 2019-05-27 12:34:27

zasgiin gazar aduug amydaar n gargaj baisnaa odoo hotiin darga guay nogoo taryh gazraa ogloo hotiin darga ogtsoroo

Зочин [64.119.16.94] 2019-05-27 12:13:03

Россия суваг вечная отрава буюу мөнхийн хор нэртэй нэвтрүүлэгээр хятадууд хэрхэн хүлэмжийн ногоог химийн маш хортой бодисоор бордож хүчээр ургуулж хөрсийг нь олон зуун жилээр ашиглах боломжгүй болгон хордуулсан нь илэрч хөөгдсөн талаар саяхан гаргаж байсан хэзээ ч хятадуудад газар өгч болохгүй мөнхийн хоронд эх орноо хордуулна шүү

ахмад настан [43.242.243.26] 2020-03-07 00:28:52

монголын газар нутагт хятадуудаар хэзээч бүү ногоо тариулаарай.......!!!оросууд өүгдииг нь хлрьж хөөж гаргасан шүү дээ...анхаарах нь чухал...монголчууд өөрсдөө хүнснии ногоогоо тарьж байсан туршлагатай шүү...гүзээлзэгэнэ ..бусад ногоог үнэтэй гээд байгаа хүн авахаа больчих,мөн Алтанцацралтай хамт нэг өдөр тэр хүлэмжинд нь ажиллаад үздээ......

bold [203.91.115.43] 2019-05-27 10:29:09

mongol nogoo hed bilee orsoldoon heregtei

иргэн [202.131.230.50] 2019-05-27 09:50:31

ОРОСЫН ТЕЛЕВИЗЭЭР ХЯТАДУУД ЯАЖ НОГОО ТАРЬЖ, ЯМАР НУХЦУЛД,ЯМАР ХОР ХЭРЭГЛЭЖ НОГОО УРГУУЛЖ БАЙГАА ОЛОН УДАА МЭДЭЭЛЖ БАЙСАН. ИЙМ НЭВТРУУЛГУУДИЙГ ОРЧУУЛЖ МОНГОЛД ГАРГАЯ.

Зочин [202.126.89.189] 2019-05-27 07:04:49

Ter dotoodinh ged yg vnenvv baahan tosol suchaal Hytadaas hymd nogoo oruulaad deer ni haygaa naagaad bhiig vgvisgeh argagvi vvnd hynalt tauidag gazar albani medeelel bnuu

Зочин [202.126.89.189] 2019-05-27 07:02:24

Eh ornihoo ymig baga ch bolou ideh durgvi bol Hytadin ymaa ideed hort haudaraa tusaal bjdee oor yahiin

Зочин [203.91.115.53] 2020-03-07 00:38:03

Sain bna u enend mash ih setgel emzeglej ywdag hytad nogoo ideh orulj irehch heregvi lgej bodoh yum tor yu hij yu harj baidag yum be gej bodoh yum da

Зочин [202.126.89.189] 2019-05-27 07:00:35

Mongolin hvnsnii ayulgvi baidal aldagdaad udaj bhd nemeed Hytad nogoo tarih dutaj gene hvnsnii ayulgvi baidaldaa hen yaj anhaarch bgm be hytad nogoo ymar shijilgeeteim nogoo zardag bvh hvn helnedee teged ondor vneteig yanaa mahnaas ih vnetei

Zochin [202.4.248.67] 2019-05-27 06:18:16

Өөрсдөө хийж чадах юмыг хүнээр хийлгэнэ гэж юу байх вэ. Өөрсдөө л хийсэн нь дээр. Өөрсдөө чадахгүй байсан ч хүнээр хийлгэх хэрэг байхгүй өөрсдөө сураад хийсэн нь дээр.

зочин [103.229.120.235] 2019-05-27 05:20:15

Монголын мэргэжлийн ,мэргэшсэн ногоочид байхад шийдвэр гаргадаг амьдралаас тасарцан нөхөд болиорой огцор.Монголчуудаа нэгдэж тэмцэх хэрэгтэй өөрсдөө ногоогоо тарьцгаая.

zochin [203.91.115.250] 2019-05-27 05:11:56

ЖДҮ сан ийм төслийг дэмжих хэрэгтэй санагдана.

санаа [112.72.8.90] 2019-05-27 05:11:50

50 га талбай гэдэг нь 1000м *500м талбай л гэсэн үг. Энэ бага талбайгаар бүр улс төр хийчих юмаа. Иргэдийн санаа сэтгэлийг үймүүлж байна. Энэ Алтанцацрал гэдэг нөхөр бүр дэндлээ. Иргэдийгээ тайван байлга. Бид БНХАУ аас авч байгаа дэмжлэг туслалцаа их байгаа шүү. Өөрийхөө тархины хэмжээ, бусдын эрх чөлөөг боомилж болохгүй. Наад заваан акцаа зогсоо

Зочин [202.126.88.185] 2020-03-07 02:14:10

Хужаад сөөм ч газар өгөхгүй тэмцэнэ.Чи хужаатай сайн сайхан баймаар санагддаг юм бол хужаад очиж амьдарсан чинь дээр

Эрлийзүүд зайл [202.21.108.151] 2020-03-07 01:48:35

Эрлийз минь чи дуугүй бай. Наана чинь монголчууд ногоо тарих тухай.аюулгүй хүнсний тухай ярьж бн.

И [64.119.27.30] 2020-03-06 22:33:30

50000*1000 л даа

Зочин [213.87.128.147] 2019-05-29 06:42:49

Энэ хужаа юу эсвэл хужаануудаас монго авч омноос нь омоорч юм бичээд байнауу

Оожоо [66.181.189.211] 2019-05-28 01:40:10

Үүнийг бичигч санаанд нийцэхгүй бна

Зочин [185.107.47.215] 2019-05-27 09:52:22

hiisen buteesen yumig ni har l daa. zunduu ih hurungu oruulalt bn. uurinhuu erh ashgaa hamgaalj temtsehgui yah yum. mongol irgedee dampuuruulaad bh yostoi gej uu

Зочин [66.181.161.56] 2019-05-27 06:13:53

50га уг нь жижиг газар лдаа. Улаанбаатараас маш хол газар өгөхөд болноо.

Зочин [202.55.183.178] 2019-05-27 06:03:00

Чи өрөө Хятад хүн байна даа. Хятадуудаар Монголчууд ногоогоо тариулаад өөрсдөө зүгээр хэвтэх үү? Мөн тэд газар нутгийг яаж бохирдуулж, хордуулдагийг ОХУ-н жишээнээс харж болмоор доо. ТЭНЭГ, ТЭНЭГ, ажил хийж байгаа хүнийг бүү шүүмжил. ӨМХИЙ ХУЖАА НАРТ ГАЗАР ӨГЧ ЯАГААД Ч БОЛОХГҮЙ.

Буруу Цолмон [103.10.23.116] 2019-05-27 04:42:30

Монгол төрд гадаадын луйварчин нарын тэжээвэр ирлийз хурлийз бууны ноход Дотоодын хулгайч нарын гэсэн хоёр том бүлэг үүрэлсэнийн ард түмэн одоо ойлгомоор доо Монгол төр хэдийднээ хулгайч луйварчин нарын үүр болож Төрийн бүхий л алба нам дагсан бөхс долоогч , Албан тушаал горьдогч хахуулч авах идэхээс өөрийг бодогүй тэнгүүгүүдээр дүүрсэн Тэд хэзээч Монголоо гэж бодпохгүй өөрт нь ахиухан мөнгө олдож л байвал тэд юугаан ч өгнө үүний бэлэн жэшээ , Дувайн гэрээ гэдэг алдарт луйвар,Оюунтологойн луйварын гэрээ , Эрдэнийн 49 хувийн луйвар , С Зоириг О Дашбалбар О Энхсайхан Дангаасүрэнгийн Лавагсүнбэрэл нарын амь насанд хүрсэн хэргүүд гэх мэдтээр хэт улам даймжарсаар савнаасаа халиж Монгол төрийн ордон дотроо луйварчин нар эрх мэдэл мөнгө булаалдан биеэ биеийхээ амь насыг хороодог болжээ МАН -АН хэмээн нэрлэгдсэн алуурчид Монгол төрийн ордоныг хүний амь хөнөөдөг ордон болголоо Ийм хүмүүсээс бид юуг ч хүсээд нэмэргүй/ // МАН -АН дахин бүү үзэгдэг//

Зочин [202.126.89.180] 2019-05-27 17:32:28

Yaah unen na zuv hellee

Зочин [64.119.24.89] 2019-05-27 04:34:34

Хужаа нарт газар өгөхийг эсэргүүцэж байна

Зочин [202.55.188.41] 2020-03-07 01:42:11

Хужаа нар өөрсдөө эрүүл хөрсгүй эрүүл хүнсгүй болчоод манай газар луу улайран дайрч байгаа юм 1м кв ч газар өгё болохгүй Тэмцэх хэрэгтэй

zochin [103.14.38.134] 2019-05-27 04:32:04

HEN MUNGU AMLANA ULSAA ARD TVMENTEI NI ZARAHAD BUTSAHGVI BUZARYUUDIIG SONGUULID BVV SONGO. NAM BUS HVMVVSIIG SAIN HARJ BGAAD SONGOH HEREGTEI. ULS EH ORON, VR HVVHDED MINI VLDEJ BGA YUM ALGA. ODOO ER NI BOLOHGVI BOL BOSOHOD ER NI BELEN BNA. ARAI CHDEE ARAI L DENDVV BNA SH DEE.

Зочин [202.131.244.210] 2019-05-27 04:28:12

yaj ch bodson hytad hvnd gazar uguud hereggvi ugaasaa manaid ym hugjij bga tsetseglej duusaagvi tariachidaa tur uursduu dastah gej bnnnnn

Зоч [66.181.160.39] 2019-05-27 04:13:54

Тэр газарт нь үргэлж хяналт тавих, болох болохгүйг нь заагласан, зөрчвөл хүлээлгэх хариуцлага энээ тэрээгээ сайн тусгасан гэрээ хэлцэл байвал болох юм бишүү. Тэгээд арга туршлагыг нь сайн ав, өрсөлд, монгол ажилчидаа түлхүү оруул, үнэ чанар, стандартыг мөрдүүл. Хуультай газар бол ямар ч асуудал байхгүйшдээ. Ер нь бол төмс, хүнсний ногоо зэргийг дотооддоо өөрсдөө шийдээд явах бүрэн бололцоо харагддаг шүү дэээ.

Эх орон [202.21.108.151] 2020-03-07 01:53:02

Яг харагдаач. Монголчуудыг оруулах уу? Монголд хууль бдаг юмуу? Юун хяналттай ажиллуулах. Битгий пялдагд. 50га бүү хэл сөөм газрыг ч өгч болохгүй.

Зочин [202.126.89.154] 2019-05-27 03:38:46

Ахын зөв үнэтэй ч монголчууд өөрсдөө тарьсан зүйлээ хэргэлэх хэргтэй яьаандаа үнэ буунаа

Зочин [119.90.82.94] 2019-05-27 03:38:01

gazar ogoogui geed hutsaad baisan yasan bee

Зочин [103.57.93.119] 2019-05-27 03:28:00

Үнэтэй ч гэсэн монгол хүний монголдоо тарьсаныг авч идвэл заавал хятад ногоо жимс идэх албатай биш .Өнөөдөр хүлэмжээ барилаа маргааш нь улсаа оруулаад ирэх байлгүй ингээд хятадыг хоолоор хангах үржил шим ихтэй их газар нутагтай болно

мэдээ [202.126.88.32] 2019-05-27 03:23:04

Өөрсдөө төмс луувангаа тариад Оросоос алим аваад л болно. Мах гурил хоёр монгол хүнд хаваасаг....

Зочин [213.87.128.147] 2019-05-29 06:47:10

Ийм тэнэг бодол сэтгэгдэлтэй явж тэрийгээ энд тэнд бичээд тэнэгээ гайхуулаад явж болдгиймуу?

Зочин [192.82.65.180] 2019-05-27 02:56:25

Би тэр хүлэмжийн чинь байгуулмаар л байх юм газар олдохгүй Газрын алба гэж байхгүй гэж хэлсэн улс

Зоч [66.181.160.39] 2019-05-27 04:18:45

Томчууд бидний тарьсан ногоо, бэлдсэн махыг иддэггүй гээ биздээ. Гаднаас мах ногоогоо зөөж иддэг гэсэн шүү.

Зочин [66.181.185.101] 2019-05-27 02:35:09

ажиллах хүн хүч алга даа.залуус нь нэрлэххүү залхуу юм чинь...угаас ногоо тарих түүх байхгүй юм чинь дээ..

irgen [203.217.139.225] 2019-05-27 02:18:07

хятадаас жимс, ногоо, хүнсний зүйл импортлохыг зогсоох хэрэгтэй

Зочин [213.87.128.147] 2019-05-29 06:51:03

Зов,хуулиар хориод хилээр оруулахаа больчих хэрэгтэй.Дундааснь монго унагах сонирхолтой матаруудад зангидсан гар унэрлуулээд хуулиар том торгуулиар айлга

Зочин [49.0.171.43] 2019-05-27 02:17:57

luxury nogoog chin avch diileh hun alga da ah min

Зочин [64.119.18.50] 2019-05-27 02:05:40

туулын бургасыг хядаад барилга бариад бгаа амарсаханыг занданшатартай нь хамт зайлуулья. улсынхаа эрх ашгийг мөнгөөр худалдаад бгаа новшнууд.....

эдийн засагч [66.181.177.43] 2019-05-27 01:53:35

Энэ гэрээг цуцлуулах ажлыг ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙН БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД ХАНДАХ ХЭРЭГТЭЙ. ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАНЫГ НЭН ДАРУЙ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Bn [103.229.120.227] 2019-05-27 01:52:01

Өвлийн хүлэмжийг байгалийн халуун рашаантай газар байгуулж дулааны зардлыг 0 болгодог юм. Манай улсад 140 орчим газар халуун ус, рашаан бий. Энийгээ ашиглацгаа Монголчуудаа. Монгол орны өнцөг булан бүрт тэр дундаа УБ хотыг хямд экологийн цэвэр ногоо жимсээр хангах боломж 100 хувь бн.

Zocin [43.228.131.45] 2019-05-27 04:09:10

Tiim shvv

Зочин [192.82.65.200] 2019-05-27 01:59:54

Бас тэгж туйлширч бас болохгүй. Олон зүйлд байгалын нөөцөө зөв тооцож хэрэглэх ухаан байхгүй бол сүйрэл дагуулна шүү. Байгаль бол хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн.

Зочин [202.126.89.5] 2019-05-27 01:47:00

Манай Монголчуудын тарьсан жимс ногоог авах гэхээр хэтэрхий үнэтэй ядуу Монголчууд тэгээд Хятадыг нь л авна шүү дээ

Зочин [213.87.128.147] 2019-05-29 06:54:18

Хямд ногоо идэж амиа хурдан алдах гээгуй бол ухаан санаанднь ойлгуулж ухуулж хэлж огох хэрэгтэй

H [59.153.112.176] 2019-05-27 01:44:03

Ogchikhsoon! Odoo bandan tas! Zika Oyunerdene nar lobbydood bytchikhsen gsn! Odoo ta nar zygeer gertee suu! Yun zogii ,gyzelzgene! 50 fa d tariad ogurtsii 2000 tog, pomidor 3000 bolokhoor yamar Mongol ni tesj nogo tarikh ve? China nar ugasaa l deed darga nariig khakhuuldaj ajilaa bytedeg!!!!

зочин [66.181.180.125] 2019-05-27 01:31:23

Мах,ноос ноолуур,арис шир ,нүүрс гээд түүхий эдийн үнийг хятад эзэн,хятад худалдаачид баричихсан юм бол хичнээн мянган удаа тусгаар тогтнол яриад хэрэг алга,хятад улсын мэдэлд орсон гэсэн үг,энэ ногоо тариад бгаа нөхөдүүд дотоодын хэрэгцээ хангаж байна гээд зах заэлээс давсан үнийн хөөрөгдөл хийж ард түмэнээ шулах худалдаа хийж бгаан хятадуудаас ялгагдах юм алга даа,

Зочин [180.149.93.14] 2019-05-27 01:26:22

Woow, mundag ah bna. mash tomoos tom amjilt husie

Dork [202.126.88.173] 2019-05-27 01:21:44

Энэ асуудлыг хүнсний аюулгүй байдал дотоодын үйлпвэрлэлээ дэмжих үүднээс болих хэрэгтэй манай ногоочид хагшах бүрэн боломжтой .Бид өөрсдөө үйлдвэрлэж өөрсдөа хэрэглэх нь тусгаар тогтнол хүнсний аюулгүй байдлын баталгаа болно. Эрх мэдэлтнүүд ногоочдоо дэмжиж чадахгүй бол битгий гай бол ...

Зочин [64.119.25.201] 2019-05-27 01:19:19

Уг нь дэмжмээр л байдаг даан ч дотоодын гүзээлзгэнэ кг нь 30-40 мянга гэхээр яаж ч чадахгүй юм даа. Хятадын жимснүүдийг ийм үнэ тавьчихаад зах зээлээс шахаж чадахгүй ээ

Иргэн [202.9.43.10] 2019-05-27 01:05:06

Ийм сайхан туршлагатай хүмүүс байхад юун хятадад газар өгөх вэ, бид өөрсдөө газар нутагтаа ногоогоо тарьж чадна шүү дээ, энд маш хариуцлагатай хандмаар байна.

Зочин [202.131.245.34] 2019-05-27 01:42:58

Хэнч тарьж болно. Чанартай, хямд байх нь хэрэглэгч бидний шаардлага, хүсэл шүү дээ. Монгол гэхээр л тэнгэрийн үнэтэй байдаг даа.


96 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
96 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.