Трампын Япон дахь айчлал өнөөдөр өндөрлөж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

Японы эзэн хаан Нарүхито, түүний гэргий Масако нар тус улсад төрийн айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелания нарыг үдэхээр Токио хотын “Palace” зочид буудалд мягмар гарагт зочилжээ.

Эзэн хаан тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларснаас хойш түүнд бараалхсан анхны гадаадын хүндэт зочид болсон Трампын гэр бүл өнгөрсөн бямба гарагт Япон улсад хүрэлцэн очсоноосоо хойш уг зочид буудалд байрлаж байсан юм.

Японы эзэн хаан, гэргийн хамтаар хүндэт зочдыг нутаг буцах сүүлийн өдөр нь уулзах уламжлалтай ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч даваа гарагт Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой албан ёсны уулзалт хийхийн өмнө гэр бүлийн хамтаар эзэн хаан болон түүний гэргий нартай уулзсан билээ.

Эзэн хааны гэр бүл даваа гарагийн орой АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлтэй хүндэтгэлийн зоог барьжээ. Япон улсад хийж буй Д.Трампын дөрвөн өдрийн айлчлал өнөөдөр дуусах юм.


Сэтгэгдэл

зочин [150.129.142.163] 2019-05-28 05:18:44

Мэдрэл гацаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.