Он гарснаас хойш 62 удаа ой, хээрийн түймэр гарчээ

П.Урнаа / Шинжлэх Ухаан

Он гарснаас хойш улсын хэмжээнд 62 удаа ой, хээргийн түймэр гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 42 суманд ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 49.7 мянган га ой, 2508 мянган га хээрийн талбай, нийт 299.5 мянган га талбай түймэрт өртөж, 13 байшин, гурван гэр шатжээ.

Харин ОхУ-аас Монгол Улсын хил давж нийт долон удаа ой, хээрийн гал түймэр орж ирсэн байна. Түймрийн улмаас байгаль экологид 23.8 тэрбум, түймрийг унтраахад 449.7 сая төгрөгийн зардал гарч, нийт 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ хугацаанд Улсын онцгой комиссын шийдвэрээр ой, хээрийн гал түймрийг унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, цагийн байдлыг үнэлэх, бие бүрэлдэхүүнийг түймрийг голомтод хүргэх, буцаах болон шаардлагатай техник, багаж хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн хүргэх зорилгоор нийт есөн удаа Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171Е нисдэг тэргийг дайчлан ажиллажээ.

Нийт түймрийн голомтод онцгой байдал, хилийн цэрэг, цагдаагийн байгууллага, орон нутгаас нийт 3372 хүн, найман нисдэг тэрэг, 434 техник хэрэгсэл, 93 морьтойгоор ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.