Хиагт-Алтанбулагийн боомтоор зорчихгүй байхыг зөвлөжээ

М.Амаржаргал / Орон нутаг

Бүгд Найрамдах Буриад Улсын засгийн газар Фейсбүүк дэх албан ёсны хуудсаараа дамжуулан иргэддээ долдугаар сарын 9-ний өдөр Монгол руу зорчихоос татгалзахыг зөвлөн, мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд:

“Торгоны зам-2019” олон улсын раллигийн багууд 2019 оны 07дугаар сарын 09-ний өдөр Орос-Монголын хилээр нэвтрэх тул Хиагт Автозамын шалган нэвтрүүлэх боомт ачаалал ихтэй болно.

Тэмцээн 07 дугаар сарын 06-ны өдөр Эрхүүд эхлэж, гараа нь 07 дугаар сарын 16-ны өдөр Хятадын Дунхуань хотод болох юм. Энэ тэмцээнд дэлхийн 40 орны тамирчид оролцож байгаа бөгөөд нийтдээ 400 орчим автомашин, мотоцикл хөдөлгөөнд оролцоно гэсэн үг. Тэмцээний оролцогчид Буриадад 07 дугаар сарын 09 хүртэл байж, мөн өдрийн өглөөний 5 цагт Монгол руу хөдлөх юм. Өөрөөр хэлбэл Хиагт шалган нэвтрүүлэх боомтоор энэ өдөр ойролцоогоор 400 тамирчин машинтайгаа нэвтэрнэ гэсэн үг. Тиймээс Буриадын оршин суугчдыг Монгол руу зорчих өдрөө өөр өдөр товлохыг зөвлөж байна” хэмээжээ.

Энд дуулгахад, зуны улиралд аялал зугаалгаар манай улсын иргэд хойд хөршийг олноор зорьдог. Мөн наадам, цагаан сар зэрэг олон хоногийн амралттай баярын өдрүүдээр Буриадыг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэн, хил дээр багагүй ачаалал үүсдэг юм. Энэ жилийн тухайд долдугаар сарын 09-ний өдөр ийнхүү олон улсын тэмцээний тамирчид хилээр нэвтрэхтэй холбоотойгоор ихээхэн ачаалал үүсэх нь тодорхой. Тиймээс Монгол улсын иргэдийг ч аялал, ажлаа зохицуулан төлөвлөхийг энэ мэдээллээр дамжуулан зөвлөж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.131.230.19] 2019-05-30 03:10:01

irged uursduu dor doroo soyltoi baihiig hichee

irgen [202.131.230.19] 2019-05-30 03:08:18

mongolchuud irged uursduu l soyltoi bwal yu gej buduulgeeree duuduulahwe de

Зочин [103.57.93.30] 2019-05-30 01:57:52

ОХУ хиллэж байгаа орнуудаас хамгийн хоцрогдсон ядуу орон Монгол гэж үздэг юм билээ хил гаалиа ч тэрэндээ тохируулдаг гэсэн.

Зочин [202.9.45.158] 2019-05-29 10:23:51

Автобусаар зорчиход 25 кг-аас илүү гарахад мөнгө авч байгаа. Бас олон ширхэгээр ижил бараа байж болохгүй гэсэн.

J [64.119.22.27] 2019-05-29 02:57:04

Avtobusaar yavj bga zorchihchiin achaag kg-r hillej uzeed bdg delhiid bhgui hil gaali gedeg chin end l bn laa dee manai oros ah nar

Зочин [202.179.31.48] 2019-05-29 04:11:56

Тийм үү ямар инээдтэй юм бэ? Юу үзэж байгаа бол даац хэтэрч үү гэж үзэж байна уу? Уг нь хориотой бараагаа л скэннерээрээ харна биз.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.