Тяньжинд тээвэр логистикийн төв байгуулах 10 жилийн туршид гацаанд байсан төслийн ажил гараанд гарлаа

Д.Тулга / Эдийн засаг

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл энэ сарын 26-ны өдөр БНХАУ-ын Тяньжин хотноо тус улсын “Тяньжин порт” төрийн өмчит компанийн охин компани болох "Тяньжин портын эдийн засаг техник технологийн хамтын ажиллагаа" ХХК-тай “Хятад Монголын Олон Улсын Логистик Бүс” хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсыг далайд гарцтай улс болоход БНХАУ-аас дэмжлэг үзүүлэх, Тяньжин хотын Дунзянь боомтод эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр тусгасан санамж бичгийг анх 2009 онд Тяньжин хотын Ардын засгийн газар тухайн үеийн ЗТБХБЯ хооронд байгуулсан байдаг. Санамж бичиг байгуулснаас хойш өнөөг хүртэл тус төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулагч болон тооцоо судалгаа, ажлын уялдаа холбоо зэргээс шалтгаалан бодит ажил болон хэрэгжиж чадаагүй ажээ.

Харин өнгөрсөн оны 02 дугаар сард Монгол Улсын ЗТХ-ийн сайд, БНХАУ-ын Тээврийн сайд болон Тяньжин хотын Ардын засгийн газрын дарга нар 2009 онд байгуулагдсан энэхүү санамж бичгийг МУ-ын “Талын зам”, “Хөгжлийн зам” БНХАУ-ын “Бүс ба зам” хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулж, агуулгыг баяжуулж шинэчлэх нь зүйтэй хэмээн тохиролцож уг санамж бичгийг 2018 оны 05 дугаар сард шинэчлэн байгуулсан байна. “Монголын төмөр зам” ТӨХК-иас уг санамж бичгийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, 2 талын хамтарсан ажлын хэсэг байгуулан 8 удаагийн хуралдааныг зохион байгуулж, Тяньжин хоттой хамтран ажиллах хилийн хэлэлцээрийг байгуулсан байна.

Энэхүү хэлэлцээрийн баримт бичигт үндэслэн тус хамтарсан компани байгуулах үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ.

Дэлхий дээр далайд гарцгүй нийт 31 орон байдаг бөгөөд Олон Улсын конвенцод заасны дагуу далайд гарцгүй улс ч гэсэн далайгаас ашиг шим хүртэх эрхтэй байдаг. Монгол Улсыг далайд гаргах чиглэлээр БНХАУ туслалцаа дэмжлэг үзүүлж байгаагийн тод илрэл бол Тяньжин боомтод 10 га газрыг манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа явдал бөгөөд Монгол Улсыг далайд гарцтай болгох, далайгаар дамжаад гуравдагч зах зээлрүү гаргах боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Нөгөө талаар “Тяньжин Монгол тээвэр логистикийн төв” төсөл нь Монгол Улсын аж ахуй нэгж байгууллагууд Монгол Улсын онцлогт нийцсэн үйлчилгээг уг логистикийн төвөөр дамжуулж үзүүлэх таатай боломж нөхцөл бүрдүүлж цаашлаад олон төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдүүлж байгаа аж. Энэ нь зөвхөн логистик, агуулахын үйл ажиллагаа эрхлээд зогсохгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын дотоодын зах зээл болон цаашид экспортод гаргах бүрэн боломж нээх зэрэг эдийн засгийн чухал үр ашигтай аж.

image

Тяньжин хотын Дунзьян боомт дахь Монгол Улсын эзэмшлийн 10 га газарт тус тээвэр логистикийн төвийг байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ирэх 7 дугаар сард эхлүүлэх бөгөөд Монгол, Хятад Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог үйл явдал болж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.222] 2019-05-30 00:54:38

Mash tom blomj ashiglj chdbal bdn 2-3 dahin nemegden hyataduudiin bidend olgson blomjiig bvren ashiglj sn hurshiin hariltsaagaa ulam batjuulah hregtei

Зочин [202.21.113.238] 2019-05-29 13:23:24

50 га газарт Логистик төв барих ажлын санхүүжилтыг яаж шийдсэн бэ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.