Монгол Улс өрсөлдөх чадвараараа ГУРВАН ЖИЛ дараалан сүүлээсээ хоёрт бичигдэв

М.Амаржаргал / Боловсрол

Швейцарын Лозанна хотод төвтэй Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгээс /International Institute for Management Development, IMD/ гаргадаг дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын жагсаалтыг Сингапур тэргүүлжээ. Тус улс 2010 оноос хойш анх удаа уг жагсаалтыг тэргүүлснийг IMD-гийн цахим хуудсанд гарсан хэвлэлийн мэдээнд онцолсон байна.

Харин жагсаалтын сүүлийг Венесуэл Улс мушгижээ. Өмнөд Америкийн тус улсын эдийн засгийн хувьд гол дөрвөн шалгуурын гурвынх нь үзүүлэлт хамгийн муу гарчээ. Харин Монгол Улс сүүлээсээ хоёрт буюу Венесуэлийн өмнө бичигджээ. Өнгөрсөн жил Монгол Улс 63 улсаас 52.6 оноогоор (100 онооноос) 62 дугаарт эрэмбэлэгдэж байсан. Мөн 2017 онд ч гэсэн манай улс 63 улсаас 48.1 оноогоор (100 онооноос) 62 дугаарт бичигдсэн билээ. 2016 онд ч гэсэн сүүлээсээ хоёрдугаарт бичигдэж байсан юм. Харин 2014 онд 57 дугаарт буюу Грек, Аргентин, Хорват, Венесуэлийн өмнө орж байв.


Сэтгэгдэл

Зочин [202.21.124.17] 2019-05-30 09:34:05

Яагаад түрүүлж чадахгүй байна. Гар хуруугаа худлаа үнэн битгий хөдөлгөөд бай. Завилаад чулуугаа үнэнлээд томоотой суу мэдэвүү.

ӨВГӨН [103.10.23.116] 2019-05-30 07:13:31

Монгол төрд Нам нэрээр сэм хуйвалдсан хулгайч нар үүрэлсэн байхад энэ зүү ёсны хэрэг биш үү Төрөөс төрсөн баячууд гэдэг чинь үнэндээ Монголыг ийм л болгож байгаа юм

Зочин [202.179.31.13] 2019-05-30 05:06:42

Тх, төр нь эдийн засагт байнга хутгалдана

Зочин [49.0.218.42] 2019-05-30 04:47:09

Deerdej bnaa, harinch,,,,Ebi bolon Melger 2 ichdeg boluu,,,,

Зочин [66.181.177.178] 2019-05-30 04:43:50

гайгүй хүмүүсээ дээш нь гаргахгүй нухчин дараад байгаа юм чинь аргагүй ш дээ.дандаа танил тал арын хаалга нам гээд ялзраад байгаа юм чинь дээ.

Зочин [66.181.161.55] 2019-05-30 04:18:33

Нэр хугархаар яс хугар гэж.

Зочин [66.181.161.55] 2019-05-30 04:17:35

Олон толгойтой могой шиг төртэй улс яаж бусадтай өрсөлдөх билээ.Монгол улсыг дэлхий нийтэд шившиг болгох юм даа энэ төр барьж байгаа нэртэй идэж ууж ханаж цаддаггүй луйварчид.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.