ШӨХТГ: Шатахуун литр тутамдаа дунджаар 30-100, дизель түлш 270-289 төгрөгийн ашигтай байхад ҮНЭЭ НЭМСЭН

У.Уранцэцэг / Эдийн засаг

-12 МЯНГАН ТОНН МАХ НӨӨЦӨЛДӨГ БАЙСАН Ч ЭНЭ ЖИЛ ДӨРӨВХӨН МЯНГАН ТОНН МАХ НӨӨЦӨЛСӨН-

Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас мах, шатахууны үнийн өсөлт болон хяналт шалгалт хийсэн талаараа зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва махны үнэ өссөн асуудлаар хэлэхдээ:

-“Өнгөрсөн долоо хоногоос эхлэн махны үнэ худалдааны төвүүдэд буурч эхэлсэн. Үнэ өсөнгүүт ШӨХТГ хянадаг гэж олон нийт ташаа ойлгодог. Бид зөвхөн монопол ААН-ийг л шалгах чиг үүрэгтэй байгууллага юм. Манай улсын хүнсний худалдааны салбарт монопол компани байдаггүй. Иймд шууд хяналт тавих зохицуулалт байхгүй. Гэхдээ бид махны үнийн өсөлттэй холбоотой шалгалт хийж дүгнэлт гаргасан. Эмээлт зах, Хүчит шонхор худалдааны төвүүдэд шалгалт хийсэн. Шалгалтын явцад үнэ өсөхөд малчдаас шууд худалдан авах үйл явц олон дамжлагатай хэвээр байна. Яамнаас энэ жил мах нөөцлөх ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн. Жилд багадаа 12 мянган тонн мах нөөцөлдөг байсан ч энэ жил дөрөвхөн мянган тонн мах нөөцөлсөн. Мөн экспортын квотын эрхтэй компаниуд их хэмжээний мах нөөцөлсөн учир үнэ нэмэгдсэн гэж үзсэн” гэв.

-ЖИЖИГЛЭН БОРЛУУЛАЛТЫН ҮНИЙГ 97-161 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛ ҮҮСЭЭГҮЙ-

Шатахууны үнийн асуудлын тухайд тэрбээр цааш мэдээлэл өгөхдөө:

-“Сүүлийн хоёр сард шатахууны үнэ гурван удаа нэмэгдлээ. Нийтдээ 102 ААН нефть импортлох тусгай зөвшөөрөл авсан байдаг. Үүнээс 17 томоохон ААН-д хяналт шалгалт хийн жижиглэн борлуулалтын үнийн мэдээлэл, өртөг болон ашиг, алдагдлын тооцооллоос үзэхэд гадаад хилийн үнэ өссөн ч жижиглэн борлуулалтын үнийг 97-161 төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөл үүсээгүй байна. Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааны зардлыг хянаж үзэхэд Аи-92 автобинзен литр тутамдаа дунджаар 30-100, дизель түлш 270-289 төгрөгийн ашигтай байхад борлуулалтын үнийг нэмсэн гэж үзэж байна. Тиймээс ч холбогдох шаардлагуудыг тавьсан. Мөн төрийн байгууллагуудад холбогдох саналыг хүргүүлсэн” гэсэн мэдээллийг олон нийтэд хандан өгсөн юм.


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.48] 2019-05-31 01:12:43

шөхтг гэдэг нь ажиллаж л байгаа юм бол шууд торгууль хүлээлгэж үйл ажиллагааг нь зогсоож тусгай гэдэг авилгалаар авдаг зөвшөөрлийг нь цуцлуулух хэрэгтэй

Зочин [202.9.43.186] 2019-05-30 15:08:50

ШӨХТГ байсан юм уу. Өмнө нь Аурсайхан Магнай нар худлаач гэсэн дуугурдагбайснсан...

0000 [103.10.23.116] 2019-05-30 13:46:51

Монгол төр гэж байгаа л юм бол одоо энэ мэт хэрэгт төмөр нүүрээн үзүүлээч Даварсан хулгайч нарт даруулаг хэрэгтэй шатхууныг төр мэдэлдээн ав

ds [150.129.141.118] 2019-05-30 12:02:29

Gadaadad une nemlee gedeg surgaar l dotoodod nuutsulsun tulshnii une shuud nemegddeg shuu! Ene bol nariin luivar mun tomchuud boolgoj duusahguiee luivarchid ard tumnee luivardsnuu tuluu bugd gaviyat baataruud bolson shuudee.

иргэн [49.0.212.145] 2019-05-30 10:58:50

Жидүүчин Хүрэлсүхийн нам засгийн яруу алдар бадартугай!

Зочин [103.9.89.18] 2019-05-30 09:36:26

Хүүлдэг юм байна л даа. Хүрэлсүхч бас ашиг хүртэж байгаа даа

МАНАНгийнханд эдийн засгийг унагах нь чухал [64.119.21.156] 2019-05-30 09:32:33

МАНАН энэ ажлуудын ард байна

Зочин [182.160.38.118] 2019-05-30 09:11:15

Энэ бензин зардаг том компаниудын захиралуудыг шоронд хийгээч.

Зочин [103.10.23.116] 2019-05-30 13:48:20

Шуналтан_ нараас шатхуунаа буцааж улсын мэдэлд ав

Зочин [103.9.89.18] 2019-05-30 10:29:23

Тэгэе

санаа [112.72.8.90] 2019-05-30 08:37:58

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар гэж байгууллага Нефть импортлогчдын эрх ашгийг бүрэн хамгаалдаг газар. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бол амьдрал дээр биш. Учир нь тэдний гаргасан дүгнэлт ШӨХТГ-ын дүгнэлт 2 өөр өөр дүнгээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл эрх ашгийн зөрүүг шалгаад байхааргүйгээр харууллаа

Зочин [64.119.27.160] 2019-05-30 08:28:36

Дизель саяхан 1790 байж билээ, одоо 2450 болсон. Хоол хүнс, ачаа бараа, барилга, тээвэр, холбоо бүх юмаа дизель тэргээр зөөж байж дизелийн үнэ нэмэгдэхэд дуугарахгүй, бараг дизель тэрэгнүүдээ хотоос гаргая гээд байгаа юм. 92ийн үнэ 100төг өсөхөд бараг бослого, тгд юмны үнэ нэмэгдлээ гээд байна. Прүүсээр ачаа бараагаа зөөж, улс, хот хоорондын тээврээ зохицуулж, байшингаа барьж, нийтийн тээвэр явна гэж боддог юм боловуу. Портертоо түлш хийгээд хөдлөөл дуусах юмдаа.

Зочин [66.181.177.178] 2019-05-30 08:24:42

үгүй мөн шуналаа ард түмэнийг юу гэж бодсон юм бол хувалзнууд вэ.бүгдийг нь тусгай зөвшөөрөлийг цуцалаач

Зочин [202.9.44.165] 2019-05-30 08:00:01

Магнайг ШӨХТГ-ын даргаар тавъя. Энэ нөхөр хуулиа ойлгоогүй нөхөр байна шүү дээ. Иймд хүн энэ байгууллагыг яаж удирдах бэ Хурдан солих хэрэгтэй.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.