МАН-ын генсек Оюутолгойг, Х.Мандахбаяр Тосонбумбыг хятадуудад "танилцууллаа"

Д.Тулга / Эдийн засаг

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс тэр чигээрээ Төрийн ордон тойрсон элдвийн мэдээлэлд чих тавин өнжлөө. Төрийн ордны дотор ч, гадаа ч улс төр эмх замбараагүй, ширүүхэн өрнөж буй юм. Гэтэл "чоно борооноор" гэдэг шиг маш ноцтой үйл явдлууд энэ үеэр өмнөд хилийн наахна болж өнгөрчээ. Долоо хоногийн эхээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны томоохон албан тушаалтныг хүлээн авсан юм. Д.Амарбаясгалан тэрхүү зочинтой хамт Баянзүрх дүүргийн IX хороонд баригдсан 50 ортой хүүхдийн эмнэлгийн нээлтэд оролцсон. Тус эмнэлгийг Д.Амарбаясгалангийн хүсэлтээр БНХАУ-ын "Энхтайван хөгжлийн сан"-гийн хөрөнгөөр барьсан байна. Маргааш нь МАН-ын генсек Д.Амарбаясгалан ХКН-ын албан тушаалтныг дагуулан Өмнөговийг зорьж Оюутолгойд ажиллажээ. Тэндээс мөнөөх хятад дарга машинтай хил давж нутаг руугаа явсан бололтой юм. УИХ-аар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгасан УИХ-ын ажлын хэсгийг дүгнэлтийг ид хэлэлцэж байгаа. Уг дүгнэлт хийгээд УИХ-ын гишүүдийн бараг 90 хувь нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг "Монголд ашиггүй, муу" гэж буй. Мөн парламентад суудалгүй улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнийхэн, иргэд олон нийт ч ийм байр суурийг хүчтэй илэрхийлэх болсон. Яг ийм үед ХКН-ын томоохон албан тушаалтныг МАН-ын генсек Оюутолгой руу дагуулж очсон нь анхаарал татаж байгаа юм. Энэ талаар нийтлэлч Баабар мэдээлэл түгээсэн байна. Тэрээр цахим сүлжээнд "Өнөөдөр ХКН-ын Төв хорооны Гадаад худалдааны хэлтсийн дарга хилээр машинаар орж ирэн Оюутолгойн далд уурхай орон танилцаад, эргээд машинаар хил гаран одлоо. Зочдыг МАН-ын зохих удирдлагын хүмүүс тосон авч, далд уурхайд хамт орон танилцав. Авах эзэн адууныхаа шүдийг үзээд буцлаа" хэмээжээ. Өөрөөр хэлбэл, эрх баригчид Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг муу байна гэж бойкот хийсээр хөрөнгө оруулагч "Рио Тинто"-г шахаж байна гэж Баабар бараг хэлсэн байна. Улмаар хөрөнгө оруулагчдын эзэмшлийн 66 хувийг Хятад руу өгөх гэж байна гэчихжээ. Энэхүү хачирхалтай гаргалгааг батлах бас нэг үйл явдал өмнөд хилийн наана Өмнөговь аймгийн нутагт болсон байна. Өмнөх амралтын өдрүүдээс эхлэн МАН-ын генсек Д.Амарбаясгаланг Оюутолгойд ажиллаж байх үетэй зэрэгцээд Өмнөговь аймгийн МАН-ын дэд дарга асан, МСНЭ-ийн ерөнхийлөгч ажилтай, “Зиндаа” сайт, “Зиндаа” сэтгүүл, “ТВ-8” телевиз, Өглөөний сонины эзэн Х.Мандахбаяр "эзэмшлүүд"-ээ дагуулаад Өмнөговь аймаг, тус аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост Тосон бумба хавиар ажиллажээ. Ингэхдээ тэнд үйл ажиллагаа явуулдаг "Саус гоби коал транс" ХХК-ийн Баянтэсийн уурхайг онилон дайрсан тухай мэдээлэл нэлээд хөвөрсөн. Уг нь Тосон бумбын нуруутай харалдаа уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг арваад компани бий. “Саус гоби сэндс” буюу алдарт Каплагийн “Нар жаргах”, “Нар мандах” гэдэг хоёр уурхай байдаг. Бас МАК-ийн уурхай тэнд байдаг. Мөн хятад эзэнтэй “Жавхлант орд”, “Чинхуа МАК”, “Өсөх зоос" зэрэг компаниуд бий. Эдгээрийн хоёр нь монгол, бусад нь хятад эзэнтэй. Хоёр монгол эзэнтэйгийн нэг нь Х.Мандахбаярын улайран дайраад байгаа "Саус гоби коал транс" ХХК юм байна. Энд нэг анхаарал татах зүйл бий. Учир нь, Х.Мандахбаяр яагаад энэ компанийг онилоод дайраад байгаагийн учир нь бараг тодорхой болж байгаа мэдээлэл байна. Тэрээр генсекийнхээ Оюутолгойд "ажиллах"-тай зэрэгцэн Тосон бумбад "ажиллаад" байсан нь тодорхой болж байх шиг байна. Х.Мандахбаяр Баянтэсийн уурхай руу дайрснаа, дагуулж явсан өөрийн эзэмшлийн голдуу хэвлэлийнхнийг орхиод гэнэт буцсан нь учиртай аж. МАН-ын генсек дээр ирсэн шиг зочид Х.Мандахбаяр дээр ч бас очсон байна. Нэг үгээр, МАН-ын генсек Оюутолгойг, Х.Мандахбаяр Тосонбумбыг хятадуудад " танилцуулж" явсан болж таарч байна. Ер нь Д.Амарбаясгалан, Х.Мандахбаяр хоёрын нарийн нягт холбоо сүлбээний талаар жиг жуг дэлгэрсээр олноос нуух ч аргагүй болж байгаа аж. Тиймээс Өмнөговьд ийн хамтран зохион байгуулсан "ажиллагаа"-ных нь нарийн ширийн удахгүй ил болох бололтой.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.66] 2022-02-03 06:06:57

Английн алба саяхан хятадын хөрөнгө оруулалттай компаны хятад эмэгтэй английн Лордын танхимын зарим гишүүдтэй харилцаанд орж мөнгөөр дэмжиж, мэдээлэл авч хятад уруугаа дамжцуулдаг бсан нь илэрсэн том хэрэг илрүүлсэн бна! Английн Лордын танхимынхныг уургалж чадаж бгаа юм чинь манай тйм шуналтангуудыг ёстой бөөндөх бизээ!!!

Зочин [66.181.161.66] 2022-02-03 06:01:08

Яагаад Монголын төрд ийм их олон хятадын бодлогыг хэрэгжүүлэгчид байнаа гэдэг нь бол Хятадын тусгай албаныхан манайхны сонгуульд ялагдсан намынхныг гудамжинд банк өшиглөөд явж байхад нь халамжилж харж үзэж тэтгэж сонгуульд нь сойж бэлдээд нам нь гараад ирвэл тэднээр дамжуулж бодлогоо явуулдаг, тэд дотроо үгүй гэж бодсон ч цаад тал түүний урваж, идэж , хүүхэндүүлж байсныг нь их тодоор баримтжуулж авсан тул энэ баримтаар нь айлган сүрдүүлдэг шиг бололтой!!! Жишээ болгон хэлэхэд: Манай одоогийн нэгэн том даргыг сайд байхад хятадаас манайх хиам хийхэд сар бүр 100тонн гахайн өөх авдаг, баярын үеэр бол 200 тонн авдаг, ийм их эрэлттэй байсан, одоо ч мөн ийм байгаа юм! Гэтэл манай нөгөө сайдын “гахайн өөхний зөвшөөрлийг өвөрлөгч Хөгжилт гэгч өөхөө оруулахаас өмнө авчихсан Эрээнд үзүүлж байсан ! Одоо тэр нөгөө сайдыг гудамжинд гүйж явахад нь хятадууд дэмжих маягаар хүзүүгээр нь оосорлоод одоо тэр хятадын дөрнөөсөө салж чаддаггүй, чадах ч үгүй ингээд л байна даа !!

Зочин [66.181.161.66] 2022-02-03 05:39:28

Хувь заяанаас зугтах боломжгүй гэдэг шиг Хятадын өмхий араанаас Монгол гарахгүй юм бна даа!!!

mongol [64.119.20.111] 2019-06-05 07:12:24

Ouy tolgoin gereeg uurchluh ni zuv!!!uhsnii cnin 3dagch hursh!!Soliorohoo bolitsgoo!!!

зочин [66.181.168.8] 2019-06-05 02:51:33

гэрээ чухал шүү

Би жирийн монгол эр [202.72.245.122] 2019-06-04 01:47:36

Оюутолгой руу дайраад байгаа чинь угаасаа л 2 хөршид худалдагдсан улс төрчдийн ажил шүү дээ. 2 хөрш бол Монголыг тэдний эрхшээлд гадна ертөнцөөс тусгаар байлгах мөнхийн сонирхолтой. Энэ 2 хөршийн лоббид автсан улс төрчдийн балаг ирээдүй үр хүүхддүд мааньд л маш муугаар тусна даа

Зочин [202.126.89.180] 2019-06-03 06:35:49

Хармаа нэгтэй хулгайчид л байхгүй юу даа. Ойлгож ядах юу байна.

Зочин [14.147.105.178] 2019-06-03 04:53:47

Buh yum jamaaraa yavj bn. Erguu mal tugjigdsen uls 2 taliinhaa gutliin shoroog archsan shige l tavilantai shu de oor yund naidaav?

тогтох [202.21.100.210] 2019-06-03 04:18:55

Заавал хөдөлгөж болохгүй гэрээ гэж юу байхав ашигтай талд нь өгөх нь буруу бишээ монгол хожих ёстой.

Зочин [150.129.140.244] 2019-06-03 05:38:25

Erguu atsaa yu bichij bgaagaa bodooroi

Зочин [119.40.98.162] 2019-06-03 04:13:38

орос хятадын мөнгөөр гадны хөрөнгө оруулагчдыг хөөж зөвхөн 2 хөршийн мэдэлд улс орныг байлгах пиар төлөвлөгөөг МАНгарууд амжилттай хэрэгжүүлж байна. Энэ төлөвлөгөөнд оролцсон улс төрчид, тбб-ханд улс орны эрх ашиг биш 2 гүрнээс өгч буй санхүүжилт л хамгийн чухал нь. Төлөвлөгөө хэрэгжсэний дараа нийт хар масс юу болсоныг арай гэж ойлгоно харамсалтай нь юуг ч өөрчлөх аргагүй болсон байна. Ингээд тусгаар тогтнол эрх чөлөө үгүй болноо

Иргэн [89.144.220.190] 2019-06-03 08:21:08

Угаасаа л бүтээгдэхүүнийг нь хятадууд авч байгаа биз дээ. Хятад авахгүй бол өөр хэн ч авахгүй. Ченжийн хэрэг байгаа юм уу?

зочин [202.9.44.165] 2019-06-03 04:07:53

Амарбаясгалангийн үйлдлийг зөв гэж үзэж байна. Учир нь Канадын компанийг гэрээгээ бидэнд ашигтайгаар өөрчлөхгүй бол та нартай гэрээгээ цуцлаад гаргасан зардлыг чинь аудит хийлгээд төлж өөр компанитай гэрээ байгуулж чадна шүү гэсэн дохио гэж ойлгож байна.

зочин [139.5.218.202] 2019-06-03 04:04:01

Энэ төрд бгаа,намд бгаа зандалчдыг бүгдын бариж хориод буудаж алахаас нааш улс хөгжихгүй,улс орноо хятадуудад худалдаж хятадын монгол болж байгаан энэ дээ,

Зочин [202.9.42.89] 2019-06-03 04:02:16

Хужаа ялна

Зочин [202.179.26.220] 2019-06-03 03:40:33

монголоо гэсэн сэтгэл улс төрчид алга. Яаж хэдэн доллар хулгай хийв гэсэн бодлоос өөр


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.