Гавьяат тамирчин Б.Гангаамаа Ч.Ариунзулын хамт Денали ноён оргилд авирчээ

М.Амаржаргал / Спорт

Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа уулчин Ч.Ариунзулын хамт Хойд Америк тивийн ноён оргил Денали /6144/ ууланд тавдугаар сарын 29-нд өдөр амжилттай авирчээ. Энэ удаагийн авиралтад Монголын хоёр уулчин хамтдаа авирсан нь нэгэн амжилтыг үзүүллээ.

“Хайрхан аялагч” клубын үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ч.Ариунзул Монгол орны өндөр уулсаас гадна 2014 онд Европ тивийн ноён оргил Кавказийн нурууны Эльбрусийн 5642 м өндөртэй баруун оргилд, 5621 м өндөртэй зүүн оргилд клубын гишүүдийн хамт гарчээ. Мөн 2013 онд Африк тивийн ноён оргил Килиманжора /5895 м/, 2015 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/, 2018 онд Дэлхийн дээвэр Эверест хайрханы үндсэн отог 5364 метр руу 10 хоногийн 200 гаруй км-ын явган аялал хийж байсан туршлагатай уулчин юм.

image


Сэтгэгдэл

baagii [66.181.171.26] 2019-06-04 04:43:21

mundag baina amjilt

АРД [202.21.113.146] 2019-06-04 00:26:56

Энэ хүн уул үлдээхгүй нь ээ !

Дайчин бүсгүйд [202.55.188.38] 2019-06-03 16:21:14

Амжилт хүсч байна. Одоо амьдралаа бодох хэрэгтэй

Зочин [202.131.230.19] 2019-06-03 08:51:06

авирахгүи л бол сууж чадахаа больдог юм болов у: болгоомжтои баи.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.