Бүх цэргийн баяр наадам энэ сарын 9-д болно

М.Амаржаргал / Спорт

Жил бүр зохион байгуулагддаг цэргийн цол олгох бүх цэргийн баяр наадам энэ сарын 9-д Монгол бөхийн өргөөнд болно. Цэргийн цол чимэг олгох уг наадмыг МҮБХ, Батлан хамгаалах Яамны харьяа "Алдар" спорт хороо хамтран зохион байгуулна.

Уг наадамд:

  • Монгол улсын Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо
  • Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо
  • Тагнуулын ерөнхий газрын "Эрч" спорт хороо
  • Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хороо
  • Онцгой байдлын ерөнхий газрын "Аврагч" спорт хороо
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Сүлд" спорт хороо
  • Хууль сахиулах их сургуулийн дэргэдэх "Соёмбо" спорт хорооноос гаргасан мэдүүлэгийн дагуу аймаг, цэргийн цолтой болон сумын цолтон залуу бөх оролцдог билээ.

Дээрх барилдааныг анх 1992 онд зохион байгуулж, 128 хүчтэн зодоглоход Монгол Улсын начин С.Дэлгэрбат цэргийн заан цолтойдоо түрүүлж, залуу бөх Ч.Ганбаатар үзүүрлэн цэргийн заан цол хүртэж байв.


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.26.193.101] 2019-06-06 15:49:37

ЦЭРГИЙН НААДАМД НАЙРАА БАЙХГҮЙ ЦЭРЭГ ЭХ ОРОНЧИД ШУДАРГА БАЙНА ГЭДЭГТ ИТГЭНЭЭ

Зочин [182.160.35.27] 2019-06-04 07:50:50

Hend ch hereggui bayar naadmuudiig zogsoogooch mongoli in bruud yamar ch utgagui

зочин [192.82.64.158] 2019-06-04 07:43:52

Наадаж цэнгэж дуусдаггүй малнууд , нэг л наадам байвал болоо юм бишүү

ЗОЧИН [49.0.135.63] 2019-06-04 05:58:01

ХЭНД ХЭРЭГТЭЙ ЦОЛ ЮМ БОЛ ДОО. ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА БАС ЦОЛНЫ НАЙРАА ЦЭЦЭГЛЭХ БАЙХ ДАА.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.