О.Дархижав залуучуудын ДАШТ-с хүрэл медаль хүртлээ

М.Амаржаргал / Нийгэм

Номхон далайд орших арал улс Фижид хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ амжилттай үргэлжлэн явагдаж байна. Манай улсаас Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Г.Хосбаярын удирдлага дор Г.Энэрэл, О.Дархижав, Ө.Сарандагина нар Дэлхий аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.

Өнөөдөр 71 кг-ын жинд О.Дархижав огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэв. Монголын тамирчдын ДАШТ-ээс хүртсэн 10 дахь медаль аж. О.Дархижав огцом өргөлтөөр 93 кг-ыг өргөсөн бөгөөд сүүлийн хоёр захиалгаа өргөсөн бол мөнгөн медаль хүртэх боломжтой байжээ. Залуучуудын ДАШТ бол О.Дархижавын хувьд хоёрдахь том тэмцээн нь юм.

Сэтгэгдэл

Зочин [202.9.42.1] 2019-06-05 23:28:37

Естой мундаг охин ! Баяр хүргье ! Энэрэл, Сарандагина нарт чбас амжилт хүсье !

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.