Б.Энх-Амгалан: Баруун аймгууд руу зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулна

Т.Хулан / Улстөр

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийж, баруун таван аймагт зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулах боломжтой. Орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж байгаа. Өнөөдрөөс туршилтын нислэгүүд эхэлсэн гэж хэллээ.

Улаанбаатар-Увс, Улаанбаатар-Өлгий, Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Алтай, Улаанбаатар-Завхан чиглэлийн нислэгийн тийз 250-700 мянган төгрөг байна. Энэ үнийг 30-50 хувь хүртэл буулгахаар ажиллаж байна. Ийм бололцоо байгаа гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч сард Ховд, Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ баруун аймгууд руу зорчих нислэгийн тийзний үнэ өндөр, иргэдэд дарамт болж байна гэдгийг холбогдох хүмүүст хэлж, үнийг нь бууруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгосон гэдгийг ЗТХ-ийн сайд тэмдэглэлээ.


Сэтгэгдэл

зочин [202.179.31.60] 2019-06-07 08:21:29

Ядахдаа Баянхонгор,Говь-Алтайн замаа энэ ондоо дуугачихаач,харин наадах чинь үлгэр л биз дээ.

Иргэн [202.126.89.213] 2019-06-06 04:05:21

Урьд шөнө нь уусан юм нь гараагүй ус уухаар согтолт өгөөд индэр дээр гарч ирж хамаагүй шаагаад байна ш дээ. Нислэгийн үнийг энэ нөхөр бууруулах уу.

Зочин [202.179.31.16] 2019-06-06 00:50:57

Туучий чинь хамаа намаагүй уудаг болжээ, яахнав олны өмнө гарч ирээл худлаа шаагаад

Зочин [202.9.42.1] 2019-06-05 23:35:34

Төрийн Сайд " Хүннү Айр"-ийн хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг хийгээд явж байх гэж. Арай ч дээ. Ядаж төр йн өмчит МИАТ-ынхаа хэвлэлд зориулсан мэдээг дамжуулсан бол яах вэ гэхсэн...

Зочин [120.17.104.234] 2019-06-05 14:38:53

Новшийн долдой сайданцар

ховдын иргэн [64.119.27.14] 2019-06-05 11:52:27

за ёстой хуцаарай хаха хөх инээд хүрчихлээ хүннү компани том онгоц нисгээд үнээ бууруулж байгаа та нарт ямар ч хамаагүй өөрснөө сураг дуулчихаад хуцваа

Зочин [203.91.115.44] 2019-06-05 10:24:31

Үнэ бууруулах эсэхээ сай биш нислэг үйлдэж бгаа авиа компаниуд зарламаарсан

Зочин [59.153.85.138] 2019-06-05 09:41:32

битгий л өсгөөрэй гуйх юм тэр. увс руу нисэх билет олдохгүй болсон нь ховордуулж өсгөөд буцааж бууруулах юм биш биз


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.