Эрүүгийн хуулийн зарим заалтийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

Т.Хулан / Хууль

Эрүүгийн хуулийн 22.10.2 заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар иргэн М.Эрдэнэжаргал Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.

Тодруулбал, 2015 оны 12 дугаар 03-ний өдөр батлагдсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.10.2 дахь заалт нь “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэснийг 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэдгийг тус тус үндэслэн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.

Уг гомдлыг энэ сарын 23-нд Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар хэлэлцэх аж.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.69] 2019-06-06 04:01:46

Odoo bga gishvvdiin zurag n oldohgvi bga yum baih da

Зочин [66.181.170.215] 2019-06-06 00:20:31

Ядаж байхад хуучин зураг тавьчих юмаа. Хоцрогдсон сэтгүүлч юм даа.

Зочин [66.181.170.215] 2019-06-06 00:19:46

Энэ тэгээд нэг талаар үндэслэлгүй хөрөнгөжсөн нь зөв гэсэн үг үү? Тэр сонгогдох нь буруу байж болох ч. Эсвэл тодорхой хэсгийг нь хүчингүй болгов уу?

ҮХЦ МАНЫ ТАЛД БАЙСААР Л БНА ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ! [66.181.179.68] 2019-06-05 16:39:29

ҮХЦ ГЭЖ НЭГ ХАЧИН ТӨГЦӨГҮҮЛ МАНЫ ЗАХИАОГААР АЖИЛДАГ МАНЫ ҮХЦ ШДЭЭ ЯМАРЧ МЭЛЛЭГ АЛГА ҮХЦ ШИВШИГТЭЙ ИӨГЦӨГҮҮД ХҮРЭЛСҮХИЙН БАНДААШ ҮХЦ

Зочин [182.160.2.134] 2019-06-05 10:46:07

Undes huuliin Tsets muuhai l bn daa. Gem buruutai bol hen ch gsen hariutslaga huleeh ystoi.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.