Хар тамхины хэргээр Консулын ажилтан, жолооч хоёр саатуулагджээ

Д.Тулга / Эдийн засаг

Дипломат паспорттой, 70 кг хар тамхи тээвэрлэж явсан Монголын хоёр иргэн ХБНГУ-ын Дрезден хотын хуулийн байгууллагынханд саатуулагдсан тухай мэдээлэлтэй холбогдуулж, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дөнгөж сая мэдээлэл хийлээ.

image

Саатуулагдсан хоёр хүний нэг нь Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан, нөгөө нь жолооч байсан аж.

Л.Мөнхтүшиг хэлэхдээ "Геройн төрлийн 70 кг мансууруулах төрлийн бодис илэрсэн. Энэ мэдээллийг бид авсан даруйдаа холбогдох арга хэмжээ авсан. Тавдугаар сарын 3-нд хэрэг явдал болсон" гэлээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хэрэг явдал тавдугаар сарын 3-нд болсон атал яагаад мэдээллийг сар гаруйн хугацаанд нуусан юм бэ?

-Гадаад харилцааны яам мэдээллийг нуусан зүйл байхгүй. Хилийн чанадад гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа монгол иргэдтэй холбоотой мэдээллийг бид Консулын газраар дамжуулан авдаг. Авсан даруйдаа холбогдох арга хэмжээ авч, ар гэрт нь мэдэгддэг.

Суугаа улс нь Элчин сайдын яаманд мэдэгддэг. Энэ хэрэг шалгагдаж байна. Хувь хүний нууцыг хамгаалах асуудал ч байдаг. Суугаа орны хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Консулын асуудал болдог. Консулын чиглэлээр ажиллаж байна.

-Туркээс ямар асуудлаар Германд явж байсан юм бол?

-Яг одоо энэ асуудал шалгагдаж байна. Цаанаа монгол иргэд холбоотой эсэх асуудлыг тагнуулын байгууллага шалгаж байна.

-Геройн тээвэрлэж явсан машин нь Консулын газрынх байсан уу, хувь хүний машин байсан уу?

-Ерөнхий консулын газрын машин байсан.

Туркийн Истанбулд Ерөнхий консулаар сууж байсан Э.Мөнх-Очирыг чөлөөлсөн атал дараагийн хүнийг нь томилохгүй удсанаас ажилтнууд нь дураараа дургиж байна гэх мэдээлэл бий. Томилгоог яаралтай хийчихэж болдоггүй юм уу?

-Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очирыг дөрөвдүгээр сарын дундуур Засгийн газраас шийдвэр гаргаад эгүүлэн татсан. Дараагийн хүнийг томилох асуудлыг тухайн улсаас зөвшөөрөл аваад томилдог.

-Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг нууцлаад байгаа нь томоохон албан тушаал хашдаг хүмүүсийн хүүхдүүдтэй холбоотой гэх мэдээлэл байна. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Билэгт, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнгийн хүүхэд байсан гэх. Энэ үнэн үү?

-Хэргийг шалгаж байгаа учраас мэдээллийг дэлгэрэнгүй нэртэй нь хэлэх боломжгүй.

-Дипломат ажилтнуудад ямар шалгуур тавьж, сонгодог вэ?

-Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллах ажилтныг дипломат ажилтны хуулиар төрийн албаны салбар шийдвэрээр томилдог. Эдгээр хүмүүс аливаа хууль тогтоомж, шалгуурын дагуу томилогдсон. Одоо энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүсийн цаана өөр хүмүүс байгаа юу гэдгийг шалгаж байна. Хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тагнуулын байгууллагаас авах боломжтой.

-Өмнө нь хэдэн удаа хар тамхитай холбоотой хэрэг гарч байв?

-Өмнө нь хар тамхи мансууруулах бодистой холбоотой ноцтой хэрэг гарч байгаагүй. Хар тамхины хууль бус наймаа эрхэлж байна гэх мэдээллийн дагуу Гадаад харилцааны яам тагнуулын байгууллагад хандаад, хар тамхийг хууль бусаар зөөвөрлөх гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллана.

-Энэ хүмүүс одоо хоригдож байгаа юу?

-Дрезден хотод саатуулагдсан байгаа. Тухайн улсынхуулийн дагуу шийтгэлээ аваад явна. Одоо өмгөөлөгч томилогдоод ажиллаж байна.

-Монгол Улсын нэр хүндтэй холбоотой таагүй мэдээлэл цацагдлаа. Гадаад харилцааны яамнаас албан ёсны мэдэгдэл гаргах уу?

-Монгол Улсын нэр хүндийг сэвтээх ноцтой хэрэг гэдэгтэй санал нийлж байна. Цаашдаа энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргахгүй байх үүднээс Гадаад харилцааны яамнаас холбогдох байгууллагатай хамтарч ажиллаж байна. Германы талтай дипломат сувгаар мэдээлэл солилцож байна. Жолоочийн хувьд дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Харин ажилтан нь өмнө нь ОХУ-ын Консулын газарт ажиллаж байсан.

-Хар тамхины хэрэгт холбогдсон бол тухайн улсын хуулиар ямар ял шийтгэл оноох вэ?

-Хэргийн хянан шалгах ажиллагаа дуусаагүй байна. Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт Германы хуулиар 2-15 жилийн ял оноодог.

-Хилийн чанадад нийт хэчнээн монгол иргэн ял эдэлж байна в? Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж байх шиг?

-Хилийн чанадад өнөөдрийн байдлаар 160 гаруй хүн ял эдэлж байна. Өнгөрсөн онд хар тамхины хэрэгт холбогдон 50 гаруй хүн саатуулагдсан. Мөн хилийн чанадад 1400 хүн гэмт хэрэг үйлдсэнээс 40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Гадаадад зорчиж буй иргэдийн тоо жил бүр өсч байна. Үүнийг дагаад жил бүр гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна.

Дээрх хэргийн талаар Twitter хуудсаар ийм мэдээлэл явж байна

image

Сэтгэгдэл

ymjlrxf [183.130.10.39] 2023-05-20 11:44:25

Мэдээ.МН ymjlrxf http://www.gd8ef6x1pmkr70h0104ngt178tqd9451s.org/ [url=http://www.gd8ef6x1pmkr70h0104ngt178tqd9451s.org/]uymjlrxf[/url] aymjlrxf

bsgrrymvct [14.20.187.79] 2023-05-15 13:14:40

Мэдээ.МН absgrrymvct bsgrrymvct http://www.gvfwfj2ss6m18uod7qy52375639n56t8s.org/ [url=http://www.gvfwfj2ss6m18uod7qy52375639n56t8s.org/]ubsgrrymvct[/url]

xkbgxpmz [223.150.33.157] 2021-12-06 09:41:05

Мэдээ.МН xkbgxpmz http://www.g1yj4r310y9x28z81975bn7znidwrp45s.org/ [url=http://www.g1yj4r310y9x28z81975bn7znidwrp45s.org/]uxkbgxpmz[/url] axkbgxpmz

mwobxxrp [223.150.154.111] 2021-12-04 00:53:27

Мэдээ.МН amwobxxrp mwobxxrp http://www.gzzs0m798944h72227mfukkya8m3jq51s.org/ [url=http://www.gzzs0m798944h72227mfukkya8m3jq51s.org/]umwobxxrp[/url]

https://tinysrc.me/go/hg0PJIWng [45.10.140.187] 2021-07-24 17:44:27

You will be pleasantly surprised to learn about our generous offer. The link to our offer is valid for only one day https://tinysrc.me/go/hg0PJIWng

Stevephype https://tinysrc.me/go/hg0PJIWng [94.103.234.217] 2021-07-22 06:22:21

You will be pleasantly surprised to learn about our generous offer. The link to our offer is valid for only one day https://tinysrc.me/go/hg0PJIWng

skzxpezysr [220.77.210.72] 2021-06-01 01:31:40

Мэдээ.МН askzxpezysr skzxpezysr http://www.g3643668w7frcf1k31q8c48guget3ac3s.org/ [url=http://www.g3643668w7frcf1k31q8c48guget3ac3s.org/]uskzxpezysr[/url]

xysjkztopv [113.87.147.8] 2021-03-11 02:44:06

Мэдээ.МН axysjkztopv [url=http://www.gfpf2agd556m855w4w3cl0h7423o93fas.org/]uxysjkztopv[/url] xysjkztopv http://www.gfpf2agd556m855w4w3cl0h7423o93fas.org/

BodMM [213.139.229.5] 2021-01-10 17:40:30

Medicament information. What side effects? where can i get cheap viagra for sale in the USA. Everything news about medicine. Get information now. All information about meds. Some news about medicines. Best news about drugs. 9db314e

Зочин [64.119.17.197] 2019-06-08 12:34:41

Гадаадад хэрэг хийгчдийн ялтан солилцоогоор авдаггүй байхаар юм. Түрүүчийнх нь солилцоод нутагтаа ирээд хуулиа зөрчөөд гэртээ харьсан гээ биз дээ. Харин энэ хоёр чинь тэндээс шийгүүлэх юм байна. Овоо доо дахиад нэг нь ял завших гүй.

Оюу [103.26.194.205] 2019-06-07 10:41:39

Одоо үеийн залуус айхтар болжээ. Ингэж гэмт хэрэг хийж байхаар гэртээ амраад гэр бүл үр хүүхэддээ санаа тавьдаг байгаа даа Ёстой хөгийн хүн л ийм зүйл хийх байх. Ёр нь тэгээд ийм арчаагүй зүйл хийдэг хүн гэр бүлтэй болно гэдэг худлаа биз. Аягүй л бол аав ээж нь урам хугарсан байх.

zochin [185.39.141.4] 2019-06-06 10:52:33

muren geech zorigiin allgaaar shovuudsan lalariig ger bvleer ni hvis temtreesei .. namaig iim ajild tomilo .. tegehgvi bol allaga tallaga yu bilee . yaasan bilee gej daramtalfag gesen ... turiig vnendee 65 yanh1n samarch bn doo . ordondoo allga vildeed .... 1 muu uvs tatsan zaluisiig narivchilj showuudaadl . getel hulgaich aluurchin murengiin hvv . 3 say evroogiin kokein zuuguud zaraad .. mongoliig vnendee zaidagnaj ... 65 chin vnendee hyantaaas garna gedeg l bolj bn daaa .

Zochin [146.66.191.119] 2019-06-06 10:31:52

Ard tumnee teneg gj bodhiin oilgomjtoi ardiin huuhed bsn bol ali hediin zarlaad chireed avchirsan bgaa ineedtei ch ym da huuli shuuh maani buh ym ariin haalga gadaadad elchind ajlaj bga humuust ardiin huuhed bhgui bugd tataas yanada ene uls oron uls tur ni

Зочин [134.209.97.60] 2019-06-06 09:01:56

Iim yumnuud iig ulsiin ner nuur barij yavuulj baidag!! Ene ih hemjee nii har tamhi mongold orj irsen bol suiruuleh ni bn sh dee. Aim shig !!!

хх [202.55.191.205] 2019-06-06 08:53:34

хятадад баригдчихгүй яаваа монголруу ч оруулж байсандаа муу хар эрлэгийн элч нар

Зочин [103.26.194.205] 2019-06-07 10:42:54

Зочин [182.160.33.232] 2019-06-06 08:40:22

Одоо ЦОГТБААТАР ГЭХ СӨЙД ОГЦОР ОО. ОЛОН Ч УДАА ЭНЭ БАЙГУУЛОАГЫН САЙД ХИЙСЭН. Гаргасан амжилт алга.

Руугаа [202.126.88.185] 2019-06-06 08:39:24

Цогтбаатар ажлаа өг

Зочин [103.26.194.205] 2019-06-07 10:43:54

Яг зөв хэллээ.

Зочин [182.160.33.232] 2019-06-06 08:39:24

Энэ ТӨРИЙН АЛБАНЫХАН ЯАСАН МУЖХАЙ ХУДАЛЧ юм бэ? Нуугаагүй болоод л БҮТЭН САРЫН ДАРАА МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ЦАЦГДСАНЫ ДАРАА МЭДЭЭЛЖ байгаа биз дээ.

эдийн засагч [66.181.177.43] 2019-06-06 08:30:01

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ. ШУУДХАРИУЦСАН ЦЭРГҮҮД НЬ БАЙНА ШҮҮ ДЭЭ ????!!!!!

Зочин [194.228.76.84] 2019-06-06 07:49:40

70 кг хар тамхи гэдэг ч том тоо. нөгөө нэг тэмүүжиний хүүхний шээдэгт аль хэр хэмжээний хар тамхи байсан билээ?

Зочин [202.21.113.238] 2019-06-06 07:48:00

Хэний хүүхэд гэмт хэрэгт холбогдсоныг зарлах хэрэгтэй. Эцэг эх нь томилгоонд нөлөөлж томилуулсан бол эцэг эх нь өөрсдийнхөө саналаар ажлаа өгөх хэрэгтэй. Улсынхаа нэр хүндийг гутаасан новшнуудыг цаазлах хэрэгтэй

Зочин [202.126.88.58] 2019-06-06 10:04:00

Хэргийг шалгаж байгаа тул гэдэг үг мөн ч их гэмт хэргийн бамбай болох юм даа

G [66.181.190.228] 2019-06-06 07:03:13

Tsogtbatar gdg jungaa said odoo ogtsrokh yostoi! Ene toriig bykheld ni restart khiikhgyi bol bolokhgyi nee! Odoo khyykhdyyd ni tolgoi deer garaad ullsiin ner buzarlaj bna! Erdenetiin Ganzorig gdg khulgaichiin khyykhed Temyylen gdg gishyyn baij l bna!!! Ene ulsiin zaya yachaa ve?

ene jj [185.39.141.4] 2019-06-06 06:52:56

ee muren lalar hezee mongol turiig buzarlahaa bolih ve .??? . zorigiiin allagaar ih tohuurhaj . namaig tiim suudald tavi tegehgvi bol bi allagiig chin delgene shvv dej daramtaldag gesen vnen bolj taarlaa . zulbasgaa hvrtel tiidh ni chihej chadsan .. nymdorj . bagabandi yoyoy uchir ih bn aa . batzandan yamar untsuguus yaaj tachaaldahiig harii... mongoliin turiig suniuj buldhilj duuslaaa . 65 yanhan vnendee hynaltaas garchihlaa doo . . ordondoo allaga vildeed . ...

26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.