ГХЯ: Хар тамхи зөөвөрлөсөн дипломатууд Германд саатуулагдаж байгаа

Т.Хулан / Улстөр

Гадаадад суугаа манай улсын дипломат ажилтан мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсан гэх хэрэгтэй холбогдуулан өнөөдөр ГХЯ-наас мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, “Өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Герман улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан манай улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдон илрээд байна. Дээрх хэрэгт Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын дипломат нэг ажилтныг жолоочийн хамт шалгаж байна.

Энэ талаар мэдээлэл гарсан даруйд бид Берлин дэх ЭСЯ-аар дамжуулан авсан. Хилийн чанадад монгол иргэд гэмт хэрэгт холбогдон саатуулагдах тохиолдолд Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу бидэнд мөн мэдэгддэг. Хэргийг шалгаж дуусаагүй байгаа учир үүнээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. ГХЯ консулын шугамаар Германы талтай дипломат сувгаар мэдээлэл аван ажиллаж байна” гэв. Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн асуултанд хариулав.

-Хэрэг явдал гараад сар болж байхад энэ талаар яагаад мэдээлээгүй юм бэ? Энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл байна уу?

-Нэгд, хэргийг шалгаж дуусаагүй, өөр хүмүүс холбоотой эсэхийг тодруулах, нарийвчлан гаргах зүйл байгаа. Мөн мэдээлэл солилцоход цаг хугацаа ордог. Эцэслэгдээгүй учир хүний нэрийг мэдэгдэх боломжгүй. Мөн ар гэрийнхний хүсэлтээр хувь хүний нууцыг хамгаалах зэрэг үндэслэлээр ГХЯ гадаадад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн талаар олон нийтэд мэдээлдэггүй.

-Хэрэгт холбогдсон ажилтнууд одоо хоригдож байгаа юу?

-Дрезден хотод саатуулагдсан байгаа. Тухайн улсын хуулийн дагуу шийтгэлээ аваад явна. Одоо өмгөөлөгч томилогдоод ажиллаж байна. Хар тамхитай холбоотой буюу тээвэрлэж явсан хэрэгт Германы хуулиар 2-15 жилийн хорих ял оноодог.

-Геройн тээвэрлэж явсан машин нь Консулын газрынх байсан уу, хувь хүний машин байсан уу?

-Ерөнхий консулын газрын машин байсан.

-Монгол Улсын дипломат ажилтнууд Европын орнуудад хууль бусаар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан тохиолдлууд өмнө гарч байсан. Ямар арга хэмжээ авч хариуцлага хүлээлгэж байна вэ? Дипломат ажилтнуудад ямар шалгуур тавьж, сонгодог вэ?

-Ийм тохиолдол, хэрэг өмнө нь гарч байсан. Яг хар тамхи мансууруулах бодистой холбоотой ноцтой хэрэг бол гарч байгаагүй.Гарсан хэргийг тухай бүр манай яамнаас холбогдох арга хэмжээг авч, зохих шийтгэлийг ногдуулсаар ирсэн. Хар тамхины хууль бус наймаа эрхэлж байна гэх мэдээллийн дагуу ГХЯ тагнуулын байгууллагад хандаад, хар тамхийг хууль бусаар зөөвөрлөх гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажилладаг.

Европын зарим оронд манай иргэд тамхины хууль бус наймаа хийж байж болзошгүй гэх мэдээллийн дагуу энэ оны нэгдүгээр сард манай яам ТЕГ-т хандан энэ төрлийн хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Хилийн чанадад ажиллах хүмүүсийг дипломат ажилтны хуулиар төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрээр томилдог гэв.

Тодруулга: Хилийн чанадад өнөөдрийн байдлаар манай улсын 160 гаруй иргэн ял эдэлж байна. Өнгөрсөн онд хар тамхины хэрэгт холбогдон 53 гаруй хүн саатуулагджээ. Мөн гадаадад 1400 хүн гэмт хэрэг үйлдсэнээс 40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Гадаадад зорчиж буй иргэдийн тоо жил бүр өсөж, үүнийг дагаад гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байна.


Сэтгэгдэл

МАНАЙ ДИПЛОМАТЧИДЫН [51.68.174.112] 2019-06-07 05:38:37

ОЛОН УЛСЫН НЭР ТОМЪЁО НЬ ТЭЭВЭРЛЭГЧ ХЭРЭГЛЭГЧ ЗАРЖ БОРЛУУЛАГЧ ГЭСЭН АНГИЛАЛД БАГТАНА . БҮХ НАСААР НЬ ХОРЬ

зочин [103.57.92.34] 2019-06-07 05:26:27

наадуул чинь хөөрхий сонгуулийн төсвөө л босгох гээд явж байсан байх зайлуул

зочин [66.181.184.227] 2019-06-07 01:39:30

Нэр хугарахаар яс хугар гэж үгтэй. МОНГОЛ гэдэг нэрийг үнсэнд хаясан шалз шиг болгосон болгуулсан хамааралтай бүх хүмүүсийг үтэр түргэн шийтгэ төр төмөр нүүрээ харуул.

Зочин [122.201.21.185] 2019-06-07 01:30:36

хэрвээ улс шударга зөв замаар хөгжиж бсан бол иргэд ихэнх нь хөлөө олчихсон жинхэнэ баячууд олонтой (ажил хийж үзээгүй хулгайлж баяжсан ярвагарууд биш) байх байлаа гэж. бодит үлгэр дууриалаар ирээдүйдээ жинхэнэ туршлага үлдээж хөгжил улам л хурдаа авах байлаа гэж.. төсөөлөгдөх юм. манай улс тийм замаар явсан бол иймэрхүү мөнгө олох гэж арга ядаж амьдралаа дэнчин тавьж явах хүмүүс гарах байсан болов уу. эхнээсээ мөнгө олох буруу арга ашиглаж ирсэн гишүүд гол хөдөлгөгчид нь болсон нийгэмд буруу аргаар мөнгө олох нь хэвийн нэг амьдрах арга гэж санагдах хүртэл залуучуудын сэтгэхүйг уналтанд оруулна. тэр зангандаа олон залуучуудыг оруулж цаашдын амьдралыг нь атгана. аз нь таарвал баригдалгүй явна гэж найдаад л.. эцэс сүүлд нь..

Болдбаатар [67.181.242.30] 2019-06-07 01:28:45

ИЙМ ЁС СУРТАХУУУНГҮЙ ШУНАЛТАЙ УЛСУУДЫГ МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛҮҮЛЖ ЯВУУЛЖ, МОНГОЛ УЛСЫН МИНЬ НЭРИЙГ ШИВШИГ БОЛГУУЛСАН ХОЛБОГДОХ ЯАМНЫ САЙД ДАРГА НАРЫГ ЦӨМИЙГ ОГЦОРУУЛ. ШИВШИГ ШИВШИГ.

Зочин [66.181.178.145] 2019-06-07 01:18:48

har tamhia teged huraaj avad dara ni zarax bh daa.buunduud avchii gevel iguh boliv uu

Нямсүрэн [202.126.89.73] 2019-06-07 00:24:56

Өөрсдийгөө хаан гэж андуураад үр хүүхдүүддээ ямар нэг даргын суудал эрх дархаа өвлүүлэх юм нөгөө тэнэгүүд нь зөвхөн шуналыг нь л өвлөсөн байх юм цэвэрлэгээ шаардлагатай б.а 20 оноос эхлэе ....

Зочин [122.201.19.99] 2019-06-07 00:21:46

ГХЯ-ны сайд огцорооч дэлхийд монголын нэрийг унагаалаадаа

ИХ ЗАСАГ [203.91.116.226] 2019-06-07 00:17:01

НЭР ХУГАРХААР ЯС ХУГАР ГЭДЭГСЭН МОНГОЛ УЛСАА ГАДААДАД ТӨЛӨӨЛЖ БАЙГАА ТӨРИЙН ХҮНИЙ ҮНЭН ТӨРХ ИЙМ Л ГЭЖ ҮҮ. ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ИЙМ Л ЧАДАМЖТАЙ ГЭЖ ҮҮ. ТӨРИЙН АЛБЫГ МӨНГӨ ОЛОХ БОЛОМЖ ГЭЭДЛ ОЙЛГОЖ АЖИЛЛАДАГ БОЛЖЭЭ ДЭЭ.

Zochin [67.161.195.236] 2019-06-06 21:45:35

Elchin saadiin yamiig buheld ni tatan buulgaad. Orond ni shine humuus yavuul.

Зочин [172.58.23.251] 2019-06-06 19:16:50

Гадаад хэргийн офшорчин сайдаа зайлуулаач.

зочин [103.194.176.117] 2019-06-07 01:09:36

Тэгээд хураагдсан хар тамхи нь монгол мөнгөөр бол 10 тэрбум төгрөгний ханштай бараа гээд байгаа үүнд гайхах зүйлгүй монголд бол байдаг л зүйл харин манайхаас өөр оронд бол өөр хэрэг

Зочин [172.58.23.251] 2019-06-06 19:15:50

Хоёр хог хорогдождээ яая гэхэв.

Зочин [66.181.161.14] 2019-06-06 17:33:21

Хайран сайхан улсын минь нэр, халаг

зочин [103.194.176.117] 2019-06-07 01:23:18

манайхан америкийн сэм авга ах гээд үхэчигээд байдаг улс одоо тэгээд ярианы сэдэв америк үнэндээ бол америкийн далд бодлого монгол руу хүчээр хар тамхи нийлүүлдэг болчихсон

зочин [202.9.44.189] 2019-06-06 15:36:15

энэ хэргийн ард нөгөө муу хэргийн эзэн аягүй бол нөгөө муухай элбэгдорж байгаа даа

Зочин [64.119.20.33] 2019-06-06 15:35:25

Ёстой хэлэх ч үг олдохгүй шившгийн юм аа.

Зочин [150.129.140.227] 2019-06-06 15:19:40

Diplomat consul gazar tanil tal naiz nohod bolimoor yum.munkhtushug hurtel eejin ulsiin ih hurliin gishuun Bolormaagiin huu basl ariin haalga

Зочин [202.9.42.185] 2019-06-06 15:17:59

Женко яагаад дуугай байна

Зочин [122.201.24.23] 2019-06-06 15:07:58

Бүхэл бүтэн консулийн ажилтан шүүү юу ч хэлэв дээ. Одоо бүх монгол хүнийг ингэж харна новш

Зочин [202.9.42.185] 2019-06-06 15:04:52

500 кг хар тамхи зоосон гэж байна манай монгол ялначууд германы кокайныг дангаараа хангадаг байсан юм бишуу

Зочин [202.9.42.1] 2019-06-06 13:32:49

Болгар дахь ЭСЯ-ны ажилтан Шатарбал мөн л дипломат дугаартай маш наар хар тамхи тээвэрлэж яваад баригдаж байсан. Мөнхтүшиг Консул төрийн байгууллагын нэрийн өмнөөч мэдээлэл хийж байгаа бол түүхээ сайн судлах хэрэгтэй. Мөнхтүшиг Консул мэдэхгүй байж болно. Гэидээ өмнө эь манай дипломат ажилтан хар тамхи тээвэрлэсэн хэрэг гарч байсан вм шүү !

дипломат ажилтан нь [202.9.42.217] 2019-06-06 13:25:09

Гадаадын иргэн харъяатын газрын дарга Мөрөнгийн хүүхэд . жолооч нь сайд Цогтбаатарын жолооч байсан Эрдэнэбаяр гэж яригдаж байна . Мөн консул асан Мөнх-Очирыг хамааралтай гэж байна . Сүлжээний том бизнес бололтой

Зочин [66.181.161.13] 2019-06-06 15:04:31

Пэээээш

Зочин [64.119.16.245] 2019-06-06 13:24:47

MANgaruud ch gadaad dotoodgui MANduulj baih shib de! ingeh l geed baisan yum!

Зочин [59.153.113.114] 2019-06-06 12:05:11

Хамаатан садан ур хуухдээ томилуулдгийн гай

Зочин [150.129.142.78] 2019-06-06 11:22:50

Нүдний булайнууд. Улсын нэр бузарлагч хар шуналтнууд

Зочин [202.9.42.100] 2019-06-06 11:17:33

МОНГОЛЫН ДИПЛОМАТУУД ДЭЛХИИ НҮДНИИ БУЛАЙ ШИВШИГ БОЛГОЛОО ЕРӨНХИИЛӨНГЧ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ ИЧГҮҮРГҮЙ ЮМ БЭ?

зочин [66.181.164.153] 2019-06-06 10:40:24

Сүүлийн үед дипломат албанд олигархийн хамаатан, үр хүүхэд, цүнх баригчид явдаг болсны гай. Жинхэнэ мэрэгшсэн дипломатууд арай ч ийм юм хийхгүй. Мөнгөний төлөө юу ч хийхээс сийхгүй хулгайчууд л ийм юм хийдэг. Хүнээс мөнгө шантаажилж авдаг нөхөр сайд болоод явж л байна. Хэлэх ч үг алга

Зочин [66.181.190.118] 2019-06-06 15:55:56

Баярцогтынх лав Австралид бсан гэсэн, ажилгүй дэг ээ

зочин [202.126.89.121] 2019-06-06 10:35:23

Гадаадад гарч байгаа монголчуудын тоо өссөнөөс гэмт хэргийн тоо өсч байна гээд энэ тэнэг тайлбарласан байх юм.Хийсэн гэмт хэргийн 40%-ийг хулгайн гэмт хэрэг гэсэн байна.Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр Монголд ядуурал үгүйрэл хоосрол их байнаа гэсэн үг.Монголд өлсөөд байхаар гадаадад гарах хүн ихсэж байна.Ингээд өлсөж үхэхгүй тулд хүүхдээ өлсгөхгүйн тулд хулгай хийж байна малаа ойлгооч!

Зочин [202.179.27.18] 2019-06-06 09:48:36

Танил талаараа томилогдсон хүмүүс ингэж л пактлана. Монгол улсад мэргэжлийн дипломат гэж байдиймуу. Нямдоржийн хүү л элчин сайд болчихоор юу хэлхэв дээ

Учка [202.131.235.194] 2019-06-06 09:20:08

Үнэн бүтэхгүй дуракууд юмааааа

Зочин [103.212.119.34] 2019-06-06 08:31:47

Ene bas neg tom gariin huuhed. Namaig surguukid surj bhad ta nar Gadaad hergiin yamand hezee ch ajild orj chadahgui dee, darga nariin huuhduud l ordog gj bsn. Dandaa ariin haalganii yumnuud

мэдээ [202.126.89.143] 2019-06-06 08:14:18

Сайхан ажилтай байж шуналтай гар байна даа. Жолооч бол хүний эрхэнд явсан гэмгүй амьтан биз.

Зочин [103.212.119.34] 2019-06-06 08:32:13

Jiriin hun joloochoor yavdgu yumaaa

хх [202.55.191.205] 2019-06-06 08:03:41

ийм юмнууд монголын нэрийг дэлхий дахинд баастай хутгаж байгаан

zochin [112.72.11.109] 2019-06-06 07:46:15

eh orniihoo ner hundiig boddog humuusiig yavuulj bmaar yum. mongoor yavsan nohduud ogson mongoo oloh gj iim hereg hiij bgaa shuu dee

Зочин [103.26.193.171] 2019-06-06 07:32:48

Оросын элч нгийн машин яасан бэ?

zochon [185.39.141.4] 2019-06-06 07:06:29

tamhi zaragchid ni murengiin hvv . bilegtiin hvv .


40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.