Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Цэцэд өргөн барилаа

Д.Тулга / Хууль

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанжан, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Бямбацогт болон Ажлын дэд хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар Үндсэн хуулийн цэцэд өргөн барилаа.

Төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Цэцийн гишүүн Н.Чинбат нар хүлээн авав.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргана. Мөн Үндсэн хуулийн цэц УИХ-д саналаа өгнө гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу төсөл, төслийн үзэл баримтлал, танилцуулгыг ийнхүү өргөн барьсан юм.

Үндсэн хуулийн цэц төслийг нягталж үзээд саналаа УИХ-д ирүүлэх учиртай хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Оожоо [202.9.42.218] 2019-06-07 03:25:48

Нэг нам дангаараа төрийн эрх мэдлийг атгаж байгаа үед үндсэн хуулиар оролдоно гэдэг байж боломгүй санагдаж хардлага төрүүлж бна. Ядаж АН нь бүлэггүй болчихсон шүү. МАН-хан дангаараа төр барьж байгаа үеээ ашгилж бна гэж харж бна. Сайн юм болохгүй. МАН-хан болилдоо

zochin [202.55.188.41] 2019-06-07 03:00:06

Одбаяр ажил дээрээ мөнхийн согтуу байдаг гэж ажилчид нь ярьж байхыг сонссын бна, Ийм л бна манай энхрий хайрт дарганцрууд.

Grl [64.119.16.151] 2019-06-07 00:55:00

Buruudval MAN hariuclagaa uureed namaa tatan buulgah uu

зочин [103.212.116.213] 2019-06-06 14:12:28

цэц шударга хэлэх хэрэгтэй үндсэн хуулийг та нар шиг гарууд өөрчилдөггүй юмаа гээд


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.