"Эмээлт" захад хуримтлагдсан 600 мянган адууны ширийг БНХАУ руу экспортолж эхэллээ

М.Амаржаргал / Нийгэм

Засгийн газраас 2017 оны намар тогтоол гаргаж, малын гаралтай боловсруулаагүй түүхий эд, арьс, ширийг экспортод гаргахгүй байх шийдвэр гаргасан. Үүнээс хойш “Эмээлт” захад 14 тэрбум төгрөгийн 600 мянган ширхэг адуун шир хуримтлагдаж, муудсан. Энэ талаар манай сонин сурвалжилга /ЭНД/ бэлтгэн хүргэж байсан билээ.

“Эмээлт” захад адууны шир хуримтлагдсантай холбоотойгоор Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр тогтоол гаргаж, дээрх адууны ширийг БНХАУ руу энэ оны арваннэгдүгээр сар хүртэл экспортод гаргах шийдвэр гаргасан. Ингэхдээ дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах, харин адууны боловсруулаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн БНХАУ руу гаргах ажлыг холбогдох албаны хүмүүст даалгасан. Засгийн газрын дээрх шийдвэр хэрэгжиж, БНХАУ руу адууны ширийг экспортод гаргаж эхэллээ.

image


Сэтгэгдэл

zozin. [66.181.161.18] 2019-06-07 17:05:52

Zamiin orond aris shir uildver ter zam boloh baisan.

зочин [139.5.218.202] 2019-06-07 12:36:56

Аж үйлдвэрийн kомбинат барина гэсэн нөхөр хаачив.малын түүхий эд,мал аж ахуйгаа хөгжүүлж монгол ялна гээд сөөнгөтөөд бсан нөхөр монгол ялж хугацаан дуусаж бгаан энэ юм гэнэ дээ,жанхууд хэзээч үнэн юм байхгүй,жанхууд хулгайч л олдоно гэж хошгоруулагч хэлсэн үнэн юм бна,

gaihamshig urgeljilseer [124.64.17.122] 2019-06-07 09:33:29

ergej butssan tor zasagtai boljdee. yamarch sudalgaa tootsoogui ajilladgiin jishee

Irgen [202.126.89.192] 2019-06-07 07:41:55

Ehleed uragshaa gargahgui bna gej avna, daraaa ni MHG zovshoorol ogohgui bolj jujig tavina, tgd sonin deer hudlaa zovlon bichne, daraaa ni boon ashig ingeeed MGL chuud hooson hohirno,

Зочин [64.119.19.132] 2019-06-07 07:26:26

Явуул явуул балай гарууд одоо энд муудлаа

Зочин [66.181.189.180] 2019-06-07 07:23:42

Энд боловсруулж гол байгалаа химийн бодисоор хорлуулж байхаар тэр чигээр нь гаргах нь зөв. Арьс шир бол дахиад нөхөгддөг түүхий эд

Зочин [59.153.85.92] 2019-06-07 06:10:19

Яагаад хэлснээсээ буцаад байгаа юм бэ. Эмээлтийн хужаа нарын атганд орж дээ. Заавал боловсруулж байж гаргана гээд л журмаа бариад суучих хэрэгтэйшд. Одоо эд нар давраад дахиад л боловсруулахгүй цуглуулаад эхлэнэ харж л байгаарай. Дараа нь өмхийрлөө дампуурлаа гэж орилж байгаад л түүхийгээр нь гаргаад байх санаатай.

Зочин [202.55.188.43] 2019-06-07 05:19:53

Манай тѳрийн гайхамшигтай менежментийн сонгодог жишээ энэ. Мэдээж хужаа руу л гаргана шүү дээ. Ѳѳр хаачуулна гэж? Одоо нэхийгээ гарга.

бодлын хулгайч [66.181.167.53] 2019-06-07 04:16:20

дүлсээр арай гэж шийд гараа юу даа. тэнэгүүд удаан бодох юмаа

Зочин [64.119.19.132] 2019-06-07 07:26:59

Авлигаа өгөхөөр нь л шийднэ ш дээ тэнэг ээ.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.