Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хэвийн үйл ажиллагаа доголдох уу?

Д.Тулга / Улстөр

Шүүхийн нэр хүнд иргэдийн дунд ихээр унасан энэ цаг мөчид Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, гишүүдийг сонгууль шүүгчдийн дунд болж байна.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн сард дуусгавар болж, түүний оронд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Т.Мэндсайхан нэр дэвшжээ.

Н.Лүндэндорж, Т.Мэндсайхан нар нь хамтран ажиллаж байх хугацаандаа шүүх байгууллагын нэр хүнд, хараат бус байдлыг хамгаалах талаар дорвитой ажил хийгээгүйн улмаас иргэдийн шүүхэд итгэх итгэл суларч, чухам энэ шалтгаанаар Т.Мэндсайхан нь ажлаа өгсөн байдаг. Жишээ нь нэр бүхий УИХ-ын гишүүд шүүгч нарыг олон мянган долларын авилгал авдаг талаар олон нийтэд мэдээлж байхад, хадгаламж дахь тэрбум төгрөгөөрөө барьцаалагдан Н.Лүндэндорж нь шүүхийн нэр хүндийг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ чадаагүй. Шүүгч нар авилга авдаг муу нэртэй үлдсэн.

Т.Мэндсайхан нь Шүүхий Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг лоббидон өөрийн төрсөн дүү Т.Оюунгэрэлийг Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр болон бас бус ойр дотны хүмүүсээ бусад шүүхийн шүүгчээр томилуулж чадсан сүйхээтэй эр юм. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд нэр Увс аймагт нэр дэвшсэн боловч ялагдал хүлээж, гурван шатны шүүхээр заргалдсны эцэст Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалд бууж ирснийг шүүхийнх нь сайн мэдэх юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ихээхэн ойр байж өөрийгөө болон төрсөн дүүгээ шүүхийн өндөр албан тушаалд томилуулж чадсан Т.Мэндсайхан нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн, даргын албан тушаалд сонгогдвол шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, шүүхийн хэвийн үйл ажиллагааг хариуцдаг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн үйл ажиллагаа сүрхий доголдож болзошгүй талаар салбарынх нь ярилцаж байна.