АТГ: Төрийн алба хаагчид шударга байдлаараа арван жилийн хүүхдүүдээс дор байна

Д.Тулга / Улстөр

-ХОМ-ЫН МЭДҮҮЛГИЙН НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСНААР ИРГЭДЭД ШҮГЭЛ ҮЛЭЭХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙГАА ХЭРЭГ-

Өнөөдөр АТГ-аас өнгөрсөн саруудад хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайлан мэдээллийг хүргэлээ.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү:

-Авлигын эсрэг хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажилласан. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга болон Боловсролын газарт зөвлөмж хүргүүлсэн. Учир нь боловсролын салбартай холбоотой хэд хэдэн хэрэг үйлдэгдэж шүүхээр хэрэг нь шийдэгдэж ял авсан. Иймээс авлигаас ангид байх, дахин ийм хэрэг гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах зөвлөмж хүргүүлсэн байгаа.

Авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл бүхий төрийн үйлчилгээ, байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, арилгах чиглэлээр Авлигын эсрэг хуульд заасан үүргийн хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, чиглэл өгдөг. Үүний хүрээнд зарим ажлыг хийж хэрэгжүүллээ.

Мөн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт зөвлөмж хүргүүлсэн. Яагаад гэхээр дээрх газарт гэмт ашиг сонирхлын зөрчилтэй экпорт, импортын гэрчилгээ олгохтой холбоотой ажил хийхдээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байсан учраас дахин ийм зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарах зөвлөмж хүргүүлсэн юм. Экпорт, импортын гэрчилгээ олгохдоо хөндлөнгийн хяналтгүй байсныг өөрчилж, шинээр журам батлуулахаар ажиллаж байна.

Түүнчлэн төрийн 15 байгууллагад авлигын эрсдэлтэй байгаа эсэхийг тогтоохоор ажилласан. Ингэснээр авлигаас сэргийлэх арга хэмжээ авах юм. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд үе шаттайгаар авлигын эсрэг сургалтанд 831 алба хаагчийг хамруулсан. Төрийн 400 гаруй алба хаагчийн ХОМ-ийн хураангуйг нээлттэй сайтад байршуулсан. Ингэснээр нээлттэй иргэд мэдээлэл авах шүгэл үлээх боломж олгож байгаа гэдгийг онцолж байна.

2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн нэгдүгээр сургууль, мөн “Шинэ эхлэл” сургууль болон өөр бусад нэр бүхий сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар хүүхэд элсүүлэх үедээ 10 хүртэлх сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн. Эдгээр хэргүүд эхнээсээ шүүхээр шийдвэрлэгдсэн. Тиймээс 2019-2020 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгт шинээр хүүхэд элсүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, ил тод, нээлттэй байдлаар элсэлтийн ажиллагааг зохион байгуулах шаардлагатай тухай Зөвлөмжийг хүргүүлсэн аж.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ тавдугаар сард нийт 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан байна. Ийнхүү шалгахад 5 албан тушаалтан Авлигын эсрэг хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүргийг биелүүлээгүй нь тогтоогдсон. Үүнд:

-МИАТ ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаа

-Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга Н.Алтангэрэл

-Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн

-Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын ахлах референт П.Ууганбаяр

-Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтанчимэг нар багтжээ.

Түүнчлэн иргэдээс ирүүлсэн 73 гомдол мэдээллээс 65 гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн.

-ШУДАРГА БАЙДЛЫН СУДАЛГАА ХИЙХЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН АРВАН ЖИЛИЙН ХҮҮХДҮҮДЭЭС МУУ БАЙНА-

АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр:

-Нийтийн албан тушаалтан авлига авсан гэх хэргүүд их байна. АТГ таслан зогсоохоос гадна болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажил хийдэг. Хүүхдийн шударга байдлын судалгаа хийгдээд дүн гарлаа. Сүүлийн таван жилийн судалгааг харахад жил ирэх тусам шударга байдлын дүн буурч байна. Жил бүр манайхаас Төрийн байгууллага болон яам агентлаг зэрэгт судалгаа шударга байдлын судалгаа хийдэг. Яам, агентлагуудын шударга байдлын судалгааны дүнг харахад арван жилийн хүүхдүүдийн шудрага байдлаас доогуур байна. Мөн шүүх засаглаллын байгууллага түүнээсээ доогуур байгаа гэх судалгаа гарсан. Энэ нь авлигын эрсдэл нэмэгдэж байгаа гэсэн үг юм.

Мэдээлийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Төрийн яамны сайд 10 сая ам долларын хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл цацагдсан. Мөн АТҮТ-ын дарга нар авлига авсан гэх асуудал байгаа шүү дээ?

-Үндсэн хууль зааснаар шүүхээр нотлогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэдэг заалт бий. 10 сая доллартай холбоотой хэрэг манай дээр шалгагдаж байгаа юм алга байна. Олны анхааралд өртсөн хэргүүд прокурорын хяналт дор шалгагдаж байгаа.

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтэн нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа гэсэн асуудал байна?

-Дээрх газрын хэлтсийн дарга нартай холбоотой хэрэг шүүхэд явж байгаа. Авлигын хэрэг яагаад үйлдэгдсэн бэ? гэхээр үйл ажиллагааны журам байгаагүй. Иймээс ажилтнууд бусдыг хясан боогдуулах замаар хээл хахууль авсан нь тогтоогдсон.

-Хүүхдийн судалгаа багассан тухай нарийн мэдээллээ дахин хэлж өгч болох уу?

-Энэ судалгаа 10 дахь жилдээ хийгдэж байна. Анх шударга байдлыг судалгааг хийхэд 10 фунт байсан. Гэтэл 2014 онд 4 гэсэн фунттэй болж огцом буурсан байсан. Энэ жил 6500 хүүхдийг хамруулсан судалгааг онлайнаар хийгдсэн. Судалгааны дүнгээр 3,9 фунт гэж гарсан байгаа. Төрийн албаныхан арван жилийн хүүхдүүдээс шудрага байдлаараа муу байгаа нь жил бүрийн судалгаагаараа харагдсан. Энэ нь Төрийн өндөр дээд албан тушаалтан болон төрд авлигын эрсдэл их байгааг тодорхой харуулж байна.

-Эрдэнэтийн 49% ийн асуудлыг шалгах асуудал ямар шатандаа явж байна вэ. Мөн Эрүүл мэндийн яамны туслах Б-г шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна?

-Энэ талаар тодорхой мэдээлэл алга байна. Бусад хэргүүд прокурорын хяналтан дор шалгалт явагдаж байна. Эрүүл мэндийн яамны ажилтнуудад тусгай зөвшөөрөл олгохдоо бусдаас шан харамж удаа дараа авсан ийм асуудал тогтоогдоод Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.

-АТГ-аас шалгасан хэргүүд шүүхийн шатанд очоод хэрэгсэхгүй болж байгаа ийм асуудал байгаа шүү дээ. Энэ талаар?

-2018 онд 84 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн. Хуулийн хүрээнд явагдаж процессын асуудал байгаа учраас шууд хэрэгсэхгүй болдог гэж хэлж болохгүй юм.


Сэтгэгдэл

ККК [202.21.125.150] 2019-06-11 03:28:51

ОДОО МЭДЭЖ БАЙГАА ЮМ УУ ,,,УГААСАА БҮР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДЭЭС Ч ДОР ШҮҮ ДЭЭ

erka [202.9.43.17] 2019-06-11 01:07:46

Юун шудрага байдал Ш үсэгний цэг ч байхгүй

зочин [66.181.179.104] 2019-06-10 02:09:17

Пиздануудаа та нар ажилаа хийж чаддаг юм уу? 70 кг хар тамхи зөөж байгаад баригдсан Цогтбаатарын хүмүүсийг яагаад шалгалгүй тэнцүүлэв?

зочин [202.9.42.156] 2019-06-10 00:41:37

76 гишүүнийг бид үе дамжин шилж сонгосон шүү дээ шүүх хулгайч луйварчдаа хамгаалж хаацайлаад хуйвалдаж байхад шудрага үнэн үндсэн хуулийн заалтад үлдсэн байх,

Zochin [122.201.24.134] 2019-06-09 03:01:48

Oron suutcnii 1 davhart delguur bokon uilchilgeenii gazar ajluulahiih horigloochee.hog novsh arhidalt hemjeeneesee heterlee.sono 24 tcagiin delguuriig bur horimoor bna

Mazuki [212.112.126.223] 2019-06-09 01:22:45

Ene neg muu -ATG-n honotsiin Shees lalar -Dandaa hutsaj baihiinmaa,,,Hoshnogo Gomo-Hurtsiin l Booviig ni Hohood hevtej baina le sh de,,,,Gomo yum bna le Ene Bayarhvv gedeg Shees chini hu

монгол хүн [64.119.21.51] 2019-06-08 22:34:14

Миеэ солигдоод Хүүк, Ээбий солигдоод Женко болоход ярьж бгаа юм чинь танигдахгүй болтлоо өөр болох бас сонин шүү. Хэнч бсан нэг дүгнэлт нэг ажил л бмаар юм. Өөрсдийнхөө шударга бдлыг хамгийн үнэнч хүмүүстэй харьцуулж болох уу? Монголын хамгийн үнэнч бөгөөд хамгийн шударгаар оноосон үүргээ биелүүлж цагаа баримталдаг хүмүүс бол сурагчид- хүүхдүүд юм шүү дэ. Өвөл өглөө эрт хөлдөж үхэхээр хүйтэнд автобусны буудал дээр тэд л даарчихсан хичээл буюу өөрсдийн ажилдаа явахгээд даарсан ч гэсэн зогсож л бдаг.

Зочин [66.181.178.254] 2019-06-08 17:34:04

Өөрсдөө худлаа мэдээлэл тараадаг. 10 жилийн хүүхдээс дор.

Зочин [223.104.3.37] 2019-06-08 14:45:02

Ийм гарчигтай нийтлэл 20иод хоногийн өмнө гарч бсан биз дээ

Зочин [223.104.3.37] 2019-06-08 14:43:28

10 фунттэй бсан гэнэ үү ? пункт байлгүй дээ

Ха-ха! Ёстой хөгжилтэй гоё. [202.131.228.118] 2019-06-10 05:06:48

Фунттэй байсан байхгүй юу даа. Их Британийн жинхэнэ ханштай мөнгө. Фунт нь тэгээд 100 стерлингтэй тэнцдэг. Сэтгүүлч бол мэргэжлийн хүн учраас алдах учиргүй. Судалгаа хийгээд л хүүдүүдэд фунт карманаасаа гаргаж өгөөд л байсан юм байна. Би нэг тийм судалгаанд орох юмсан. Тэгвэл хэдэн ширхэг английн фунт олоод авчихгүй юу.

Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэсд [202.126.89.137] 2019-06-08 14:43:11

Архи зардаг дэлгүүр 22 цагт хаах ёстой байдгийн гэтэл Хошуут гэдэг дэлгүүр цагтаа хаана гэж байдаггүй цагдаа нар ч тоодоггүй хамгийн эрт хаах 22.30 зарим үед 23.45 нээлттэй байна сар бүрийн 1 нд архи зарах ёсгүй байдгийн бас зарна

Зочин [103.9.90.130] 2019-06-10 04:59:53

tegeed chamd hucheer zaraad bainuu

Зочин [64.119.27.140] 2019-06-08 09:02:19

Naad buzruudaas chin dor hun gej uy baidgiin baliar nobshnuud tord duuren bna hurdan huu tseberlehgui bol ard tumen naad hulgaich darga nertei luibarchdaar eh ornooroo udaan togluulahguiee temtsej bosoh l bolno

цэцэг [64.119.27.251] 2019-06-08 08:09:10

төрийн нэр зүүсэн хуулиа мэддэггүй тэнэгүүдийг цэвэр ариун хүүхдүүдтэй зүйрлэшүгүй ээ .үгээ онож бичээ эрхэм сэтгүүлчээ

цэцэг [64.119.27.251] 2019-06-08 08:06:42

төрийн нэр зүүсэн тэнэгүүдийг цэвэр ариун хүүхүүдтэй зүйрэлшгүй ээ .

Зочин [202.55.191.194] 2019-06-08 05:28:52

Өнөөдөрийн нийгэмд баялагын тэгш бус хуваарилалтаар цөөхөн хэсэг улс төрийн хулгайчид хагартлаа баяжаад жирийн нэгэн төрийн албан хаагч цалигаараа амьдарч байна. Гэтэл жирийн нэгэн төрийн албан хаагчийн цалин хэд билээ 800-1000 төгрөгний цалинтай үүгээр эхнэр хүүхдээ яаж тэжээх юм бэ арга ядахдаа нь ШУДАРГА БАЙДЛААРАА ХҮҮХДҮҮДЭЭС ДОР ОРЖ байгаа байх уг нь хэн ч авлига авахыг хүсэхгүй байгаа байх.....800 мянган төгрөгөөр эхнэр хүүхдээ тэжээхэд хүрэлцэхгүй гэдгийг бүгдээрээ мэддэг хэрнээ хэн ч асууддаггүй бүгдээрээ , ТА ч мэдэж байгаа. ӨНДӨР ЦАЛИНТАЙ АТГ-ЫН АЛБАН ТУШААЛ ТАНД сарын 800 мянган төгрөгийн цалин өгөөд эхнэр 3 хүүхдээ тэжээгээрэй ГЭВЭЛ та ч бас дээрхи ЯРИЛЦЛАГЫНХАА СЭДЭВТЭЙ АДИЛХАН БАЙНА ГЭДЭГТ би 100 хувь итгэлтэй байна.

зочин [139.5.218.202] 2019-06-08 03:23:58

Бүхэл бүтэн төр улс ни авилгад идэгдээд дуусч бна,авилга албан тушаалын мафийн сүлжээ бүлэглэл манан бий болж,энэ манангийн хулгайч,луйварчид монгол улсыг атгандаа оруулж арван таван толгойтой атгаалжин хар мангас шиг монгол харагдаж бна,үүнийг гэсгээн цээрэлүүлэх зоригтой,зүрхтэй сэтгэлтэй хүн монголд олдохгүй л байна даа,бидний хойч үе ирээдүй харанхуй хар манан дотор л байна даа,яаалтай ч билээ дээ.

Зочин [150.129.140.252] 2019-06-08 02:56:15

Ер нь дарга сайд гэдэг үгийг үгийн сангаас хасаад хулгайч гэдгээр орлуулбал яасан юм сангийн яамны хулгайч их хурлын хулгайч хотын хулгайч.. . .

Зочин [150.129.140.252] 2019-06-08 02:51:58

Яг үнэн их хурлын гишүүдээс ч гэвэл үнэнд ойртоно доо 75 дотор үзээд өгье гэсэн ч шударга нөхөд нэг ч олдохгүй дээ

Төмөрхан багш [202.9.44.221] 2019-06-08 02:14:01

Энэ нийтлэлийн гарчиг нь их сонин...10 жилийн хүүхдүүд гэж худлаа ярьдаг хүмүүс байх ёстой гээд байгаа ч юм шиг. Үнэндээ хамгийн шударга улсууд хүүхдүүд байдаг. Тэднийг томчууд, бид л худлаа яриулж сургадаг. Ажилд орохын тулд гэхэд л худлаа хэлүүлж, авилга өгүүлж, тал засуулж...аль болох болохгүй бүтэхгүй юманд сургадаг нь томчууд. Тэр тусмаа төрийн алба нэг газраа төрлийн алба, нэг газраа намын жагсаалтаар "цүнх баригчдын арми" болсон өнөө үед АТГ яаж ажиллаж байгаа нь нэн сонин. Энэ балиар улс төрдөө нялхсын нэрийг бүү оролцуул гэмээр байна. Харин ч төрийн албан хаагчид ИХ-ын гишүүдээс ч илүү шударга бус болжээ гэвэл үнэнд нийцэх байх.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.