“Өнөр бүл” төвд гал гарч хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлжээ

М.Амаржаргал / Нийгэм

“Өнөр бүл” хүүхдийн төвийн байранд өчигдөр гал гарсны улмаас хүүхдүүдийг цэцэрлэгийн байрлуу нүүлгэн шилжүүлжээ. Тус төв дэх өсвөр насны хүүхдүүд амьдардаг байранд гар гарсан байна. Эл хэсэгт 70 хүүхэд байрладаг аж.

Гал өглөөний 09.40 минутын үед тус төвийн гуравдугаар давхарт гарсан ба урьдчилсан байдлаар цахилгааны саатлаас болсон байж магадгүй юм байна. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагынхан ажиллаж байна. Тус төвд 2-18 насны 190 орчим хүүхэд амьдардаг аж.

Сэтгэгдэл

зочин [66.181.184.227] 2019-06-09 02:15:53

Сэтгэлтэй ажиллаж эх ,эцэггүй хэдэн хүүхдэд хүний ёсоор хандаж байгаасай. Хүүхдүүд минь эх эцэгтэй хүүхдүүдээс хэдэн хувь илүү шаардлага өөрсддөө тавьж сайн суралцаж амьдрал ахуйгаа сайн авч явцгаагаарай.

Зочин [64.119.18.102] 2019-06-09 07:05:54

Хэлхэд амархан

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.