Бүх цэргийн наадамд Т.Дүгэрдорж түрүүлж, цэргийн арслан болов

М.Амаржаргал / Спорт

Бүх цэргийн баяр наадам, цэргийн цол олгох аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр “Бөхийн өргөө”-нд боллоо. Цэргийн наадамд Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн харцага Т.Дүгэрдорж түрүүлж, аймгийн арслан Б.Цэдэнсодном үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарав.

Ийнхүү аймгийн харцага Т.Дүгэрдорж цэргийн арслан цол хүртсэн бол аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ цэргийн харцага, Увс аймгийн Давст сумын харьяат, сумын заан Э.Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Т.Батсүрэн нар цэргийн начин цолны болзол хангав. Шинэхэн цэргийн арслан Т.Дүгэрдоржийн хувьд бөхийн удамтай бөгөөд төрсөн ах нь өнгөрсөн жил улсын начин цол хүртсэн Т.Бэгзсүрэн билээ.


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.185] 2019-06-10 05:37:07

Бас нэг бех болж хязгааргуй баяжих гэж мереедсен нехер л байна, ах нар нь хандыг дараад байранд нь тавьчих байлгуй дээ

Зочин [203.91.118.180] 2019-06-11 17:51:12

bitgii shaaa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.