Д.Цогтбаатар дипломат ажилтнуудын холбогдсон хар тамхи хэргийн талаар мэдээлэл хийнэ

М.Амаржаргал / Улстөр

Монгол Улсын дипломат паспорттой хоёр иргэн их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт шуугиан тарив. Тэдний авч явсан хар тамхи 70 кг буюу их хэмжээний байсан бөгөөд одоо саатуулагдан, хэрэг Герман улсад шалгагдаж буй. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зургадугаар сарын 12-ны өдөр буюу лхагва гарагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд “1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар” мэдээлэл сонсгохоор болжээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд болон дипломат паспорттой иргэд хар тамхи болон бусад хэрэг зөрчил гаргасан зэрэг мэдээллийг байнгын хорооны хуралдаанаар сонсох юм байна. Хэргийг сануулахад, Герман улсын Дрезден хотод Монгол Улсын хоёр дипломатч 70 кг алт тээвэрлэж яваад баригдсан бөгөөд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг эдгээр саатуулагдсан хүмүүс Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан, нөгөө нь жолооч байсан гэх мэдээллийг бататгасан. Тэгвэл баривчлагдан саатуулагдаад байгаа дипломатч нь тус улс дахь Консулын газрын дипломатч 40 орчим насны Б.Баттүшиг гэгч байсан бол түүний жолооч нь 50 орчим насны С.Эрдэнэбаяр байсан гэх мэдээлэл бий.

Жолооч С.Эрдэнэбаяр нь Гадаад харилцааны үе үеийн сайд нар болох Л.Болд, Д.Цогтбаатар нарын жолоочоор ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа бол Дипломатч Б.Баттүшиг нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан шүүгч Б.Бат-Эрдэнийн хүүхэд юм. Тэрбээр тагнуулын газарт ажиллаж байсан гэдгийг Тагнуулын ерөнхий газраас мэдэгдсэн. Мөн дээрх хоёр хүний хувьд нэг удаагийн үйлдэл бус давтамжтай бөгөөд ТЕГ олон жил мөрдөж байсан гэдгийг ч хэлж байсан юм.


Сэтгэгдэл

Санал [64.119.26.241] 2019-06-11 15:03:10

Манан бол манан шүүдээ ингэж тэгж байгаад аргалаад өнгрнө Муу сайн юмнууд монголыг төоөөлж очоод ийм муухай эх орноо бузарлагсад байдаг байх юм

зочин [122.201.19.99] 2019-06-11 02:01:49

Цогтбаатар огцор Хүрэлсүх эргүй сайд нараа хэдий хүртэл хамгаалах вэ

zochin [185.39.141.4] 2019-06-10 14:02:20

hutsalgvi zail gichii . chinii tanil tal zartai deeremchidiig tomilon mongoliin ard tvmniig bosgonii shoroo gej vzdeg chin vvgeer batlagdaj bn . lalaraaa

Зочин [182.160.32.134] 2019-06-10 09:03:44

Цогтбаатар та ОГЦОР

зочин [66.181.184.227] 2019-06-10 08:28:20

ОГЦОР БАЛАЙ САЙД.

зочин [203.91.115.40] 2019-06-10 08:20:59

Шахааны томилгоо нь гадаад харилцааны нэр хүндийг мөн ч их унагаж байна даа.

Зочин [176.179.174.191] 2019-06-10 07:44:58

Naad hulgaichuudaa zugeer hytadad tushaachih

Зочин [150.129.141.157] 2019-06-10 07:41:56

Улсын гадаад нэр хүнд унах үед гадаад хэргийн сайд нь тайван амгалан бай 5 сарын дараа бүгд мартана гэсэн тайлбар хийгээд суугаад байдаг юм байна.

Зочин [103.26.193.105] 2019-06-10 07:12:25

АЛТАН АРГАМЖ аль хэдийнээ тасарч , тамхины наймаагаар шидэмс залгаж , тэр нь архинд дэвтсэн сураар торгоогдож , одоо ( Цогтбаатарын уед ) ХАР ТАМХИар сулжигдэж ОФФШОРТ нууцлагдаж байгаа юм байна л даа ...??!!! Монголын улс торчид - дипломатынхны ур хуухдууд , гар хол болсон долдойнууд хар тамхиндаа живж чотгор шулам руугаа тонилвол таарна ...!!! Монгол улсын алтан аргамжны бодлогыг залгамжлах ардын ур сад осон торниж - гэгээрэн боловсорч байгаа гэдэгт эргэлзэхгуй байна , тэд ухааран сэхээрэх ЦАГ болжээ ...

Цогтбаатар [64.119.16.67] 2019-06-10 04:54:31

Харамсалтай юм боллоо. Би хатуу хариуцлага тооцно. Харин өөрөө би огцрохгүй ээ. Офшорын мөнгөө оруулж ирэхгүйээ.

Зочин [64.119.24.200] 2019-06-10 04:43:11

ГХЯ-ны удирдлагагууд ч холбогдолтой байж мэдэх юм...Эрдэнэбаяр нь АНУ дахь ЭСЯ-нд ажиллаж ирээд 10 ч хонохгүй Туркэд томилогдсон гэж ярих юм билээ

зочин [66.181.181.89] 2019-06-10 04:16:49

энэ засаг юу л болоод байна даа

Зочин [202.131.226.221] 2019-06-10 04:11:43

Жолооч С.Эрдэнэбаяр нь гавьяат хуульч Оюунбадамын хүү гэсэн биз дээ.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.