39417 хүүхдийн шүдийг үнэгүй эмчилжээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн шүдийг нэг удаа үнэ төлбөргүй эрүүлжүүлэх зорилт тавин “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар /2019.04.22/ хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд одоогоор 39 мянган хүүхдийг эрүүл шүдтэй болгожээ.

Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах юм.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийт 243 хувийн эмнэлэг оролцсоноос 199 эмнэлэг шаардлага хангаж, шалгаруулалтад тэнцсэн байна. Үүнээс одоогоор 161 эмнэлэг гэрээ байгуулж, 2-6 насны хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж байгаа.


Сэтгэгдэл

Зочин [122.201.23.28] 2019-06-16 06:29:50

Хүүхдийн шүдийг үнэгүй янзалнаа гээд эрүүл мэндийн байгуулгаас санхүүжилт авсан юм бол ажилаа хийгээчээ. Залгаад цаг авах гэхээр санхүүжилтэй цуцалсан гэх юмаа. Тэгжил цуцалсын бол ЭМ-ийн байгуулга тайлбар мэдэгдэл хийгээчээ.

чанга атга [202.179.24.113] 2019-06-10 06:36:12

1 хүүхэд эмчлэхэд 60000 төг гаргаж байгаа гээд биччихгүй хүний толгой эргүүлээд.Энэ мөнгө нь арчаатай эрүүл шүдтэй хүүхдэд хүрч мэдэх л юм харин олон шүд нь хорхойтсон хүүхдэд бол багадах л.Гэхдээ улс маань ядаж 60000 төгрөг хуваарилсаныг бүү чамлаа.

Зочин [202.126.89.87] 2019-06-10 05:54:02

Haana tegj unegui emchilj bgaan neg huuhedee neg l shud Emchilge hiij lombodood 2-dahi ni tolbortoi gej bna sh dee huwiin emneleg chin...bitgii hudlaa bichij baigaach...

Зочин [122.201.23.28] 2019-06-16 06:29:06

gve harin tgeed bgaama. Zarim emneleg ni zaswartai, zarim ni sanhvvjiltei butsaasan gd bgmaa. ingej neg ajil hiisen bolj yaadag yumbe.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.