Энэ сард багтаж тээврийн хэрэгслийн татвараа төлөхгүй бол хөдөлгөөнд оролцохыг хориглоно

Б.БУРМАА / Нийгэм

Нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн алба цаг үеийн асуудлаар хамтарсан мэдээлэл хийлээ. Улаанбаатарт нийт 495 мянга тээврийн хэрэгсэл байдгаас тавдугаар сарын 31-нийг хүртэл 300 гаруй мянган тээврийн хэрэгслийн татвар төлөгджээ. Үүнийг хангалтгүй гэж үзэн хяналт үзлэг хийх удирдамжийг Нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран гаргаж нэмэлт шалгалт зохион байгуулахаар болжээ. Үүнд Нийслэлийн есөн дүүрэг болон бусад тодорхой газруудад 30 гаруй байцаагчтайгаар 20 гаруй хоногийн хугацаатай үзлэг тээврийн хэрэгслийн төлбөр хураамжийг төлүүлэх, хяналт тавин ажиллах юм.

Энэ сардаа багтаан сайн дураараа авто тээврийн татвараа төлсөн тээврийн хэрэгсэл, хуулийн хариуцагчийг торгохгүй. Харин дурдсан хугацаанд буюу зургадугаар сардаа татвараа төлөөгүй бол тээврийн хэрэгсэл эзэмшигчид хуулийн дагуу арга хэмжээ авна. Пос машинууд, аппликэйшн болон онлайнаар гэх мэт төлбөрийн хэрэгсэл уян хатан байгаа гэдгийг албаны хүмүүс хэллээ.

Татвар төлөөгүй хөдөлгөөнд оролцвол бичиг баримт хурааж авч, хариуцлага тооцож цаашид хийх хөдөлгөөнийг хориглоно. Замын цагдаа нар тусгай төхөөрөмж ашиглан авто хэрэгслийн техникийн үзлэг хийлгэсэн, татвараа төлсөн эсэхийг илрүүлдэг болсон байна.


Сэтгэгдэл

Gf [203.91.115.38] 2019-06-11 00:19:47

ЧИ МУУ ЮУ ЮМ ХӨГШИН ТӨГЦӨГ НОВШ МИНЬ. НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ ТАТВАР ЧАМД ХАМААГҮЙ БАЙДАГ ЮМ МАЛАА АЖЛАА МЭДЭЖ ХОЛ ОЧИЖ ХУЦ. ӨӨРИЙН АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЯМАР ОЛОН ЮМ РУУ ХОШУУ ДҮРДЭГ ХӨГШИН БЭ. ХУРДАН ЗАЙЛЦГАА НОВШНУУДАА

zochin [202.131.230.20] 2019-06-10 15:51:19

yag unen huvitsaagaaraa tulnu

zochin [43.242.243.72] 2019-06-10 15:21:43

tatvar avaad yu saijirch bga yum be?! buh yum hevende. ene darga ih hirliinhan er n mongol hogjihgui doroo zogsood bgaad ichij uhdeggui yum bhda. heden togrig tosvolsonoo oorsdo huvaagaad zeel nereer avch idne. hotiin zam hodolgoon yg hevende. tatvariin mongo haashaa yvaad hen avaad bayjaad bnaa????

Зочин [202.126.89.199] 2019-06-10 13:05:13

Муусайн иргэдээ үнэнхүү чадахымаа. Дээрэлхүү гэж

зочин [203.91.115.39] 2019-06-10 08:45:51

1072 ноогдолоо авхаараа төлий дөө


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.