Нийслэлийн Засаг даргын явуулын оффис Улаанчулуутын хогийн цэг дээр очив

Б.БУРМАА / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын явуулын оффис өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүд явуулын оффист ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч мэдээлэл зөвлөгөө өглөө.

Энэ өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг явууллын оффисынхонтой хамтран ажиллаж, “Харилцааны хөгжил төв ТББ”-ын үйл ажиллагаатай танилцан, Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж амьдарч байгаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм.

“Харилцааны хөгжил төв” ТББ нь 2013 онд байгууллагдсан бөгөөд “Улаанчулуут”-ын хогийн цэг дээр ажиллаж амьдарч байгаа иргэдийн сургууль завсардсан хүүхэд, залууст дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг аж. Анх 2014 онд сургалтын төв байгуулагдахдаа хогийн цэг дээр ажиллаж байсан 10 гаруй хүүхдийг сургалтад хамруулж тэднийг нийгэмшүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байжээ. Одоо тус төвд 50 гаруй хүүхэд гурван ангиар хичээллэж, сургалтын хөтөлбөрт хамрагджээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Улаанчулуутын энэ хэсэг дээр ажиллаж амьдарч байгаа иргэд, хүүхэд залуусын амьдралын буруу хандлагыг нь засах, тогтмол ажил орлоготой болгох талаар нийслэлийн удирдлагуудтай хамтраад ажиллаж байна. Энд ажиллаж амьдарч байгаа иргэдийг бичиг баримтжуулаад бүртгэлийн ажил хийгдсэнээр төрийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Үүний дараагаар ажлын байраар хангах, амьдралын буруу хэв зуршлаас салгах зэрэг ажлыг шат дараалан хэрэгжүүлнэ” гэж ярилаа.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул “Нийслэлийн Засаг даргын явуулын ажлын байр иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. “Харилцааны хөгжил төв” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Улаанчулуутын хогийн цэг дээрх иргэдийн зүгээс тулгамдаж байгаа асуудлаар явуулын ажлын байрт ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд өргөдлөө өгч байна. Эдгээр иргэнд бичиг баримтын зөрчил их байгаа учраас хурдан шуурхай бичиг баримтжуулахаар ажиллаж байна. Үүнээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамжийн асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Засаг даргын явуулын оффис үдээс хойш Нарантуул ОУХТ-д ажиллаж иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч мэдээлэл зөвлөгөө өгөх юм байна.


Сэтгэгдэл

ККК [202.21.125.150] 2019-06-11 03:56:45

ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ОЧИЖ ҮЗСЭН НЬ ЯАМАЙ ДАА...СОНГУУЛЬ ДӨХӨЖ БАЙГААГИЙН ДОХИО ЮМ УУ

Зочин [49.0.135.63] 2019-06-11 02:49:50

ЯАСАН Ч ГОЁ ОФФИСТОЙ ЮМ. ГОЁ АВТОБУСАА ГАЙХУУЛАХЫН ОРОНД НААД ЮМ АА ЗАРААД МӨНГӨӨР НЬ НААД ЯДУУСДАА ДЭМ БОЛОХ ЮМ БОЛГОЖ ӨГВӨЛ ИЛҮҮ УХААЛАГ БОЛНО ШҮҮ. ХУДЛАА ХЭЛБЭРДЭЖ ХЭРЭГГҮЙ Л ДЭЭ. НААДАХЫГ ЧИНЬ АЖИЛ ГЭДЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ УГ НЬ. МАН Ы МАЛНУУД ҮНЭХЭЭР СЭТГЭЛГҮЙ ХУЛГАЙЧУУД ЮМАА.

Ард түмний нэг [103.111.68.3] 2019-06-11 02:30:12

Сайн бна.Ажилаа хийж бхад манайхан хүн муулах ажилд их гаршижээ, Хотын дарга сайн бна

Зочин [202.179.27.55] 2019-06-10 11:38:14

Чах гэж очсон юм бол. Бас л селфидэх гэж очсон юм болов у...

Зочин [66.181.161.95] 2019-06-10 11:12:21

Энэ хогын цэг чинь албан ёсны хүн ажиллаж амьдардаг газар юм уу хаашаа юм бэ? Иргэдээ хог түүж амь зогоох хэмжээнд хүргэж орох орон оочих аяггүй болгосон хүмүүс одоо нэг сонгууль ойртохлоор ажил хийсэн дүр эсгэж хогийн цэг дээр очиж үзэж байна уу?Үнэндээ хэлэх ч үг олдохгүй юм.Юманд хэмжээ хязгаар цаг хугацаа гэж байдаг л байх.Монголчуудын минь заяа нь арай хаячихаагүй л байлтай.

зочин [139.5.218.202] 2019-06-10 10:54:20

Энэ их сонин юмаа,анх удаагаа монгол гэдэг айл хүн амаа хогийн цэг дээрээс олж бүртгэлжүүлж бгаа юмаа даа,хүн гэдэг kапиталаа хогийн цэг дээр гаргаж хаячихаад 29 жилийн дараа олж аваад хүн чанараа гээчихсэн төр засаг гэж өөрсдийгөө тодорхойлж бна даа,энэ улс хүн чанараа гээчихээд гадаад оронд хичнээн хүн амаа гаргаж хаясан болоо.ийм ч ичих булчирхайгүй улс оронн байх ч гэж дээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.