ШЕЗ-ийн гишүүний сонгуулийн санал хураалт гурав дахь удаагаа явагдахаар болов

Б.БУРМАА / Хууль

Анхан шатны шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгуулийн санал хураалт хоёр удаа болсон ч олонхи буюу 50+1 хувийн санал авсан нэр дэвшигч тодроогүй тул гурав дахиа товлогдоод байна.

Эхний санал хураалт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр болж 354 шүүгч арван нэр дэвшигчийн төлөө санал өгснөөс хамгийн олон саналыг МУИС-ийн багш Т.Мэндсайхан (95), шүүгч А.Насандэлгэр (53), шүүгч А.Сарангэрэл (53) нар авчээ.

2019 оны зургадугаар сарын 10-ны өдөр дээрх гурван нэр дэвшигчдээс дахин санал хурааж, 339 шүүгч оролцсоноос 145 буюу 42.77 хувь нь Т.Мэндсайханд, 100 буюу 29.50 хувь нь А.Насандэлгэрт, 88 буюу 25.96 хувь нь А.Сарангэрэлд санал өгсөн тухай тооллогын комиссын тогтоол гарчээ. Энэ удаа мөн олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй учраас хамгийн олон санал авсан Т.Мэндсайхан, А.Насандэлгэр нарын дунд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дахин санал хураалт явуулах товыг Тооллогын төв комисс гаргаад байна. Гурав дахь удаагийн санал хураалтад олонхийн санал авсан нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгох юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл таван гишүүнтэйгээс одоогоор анхан болон давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээс сонгогддог гурван гишүүний суудал эзгүй байгаа. Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн олонхийн саналаар шүүгч Д.Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгосон. Анхан шатны шүүхийн шүүгчид энэ сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчид санал болгох нэр дэвшигчийг сонгоно. Харин Улсын Дээд шүүх Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр санал болгох ажиллагааг хараахан хийгээгүй байгаа билээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.22.90] 2019-06-15 10:16:46

Менежерээ шуугчид сонгох гээд байгаагаа энэ шуугч нар мэдэж байгаа юм уу..Урьд нь удирдах ажил хийж байсан болон олонхийн санал авсан хун нь байхад яагаад дахин дахин ажил болгоод байдаг юм боллоо.Хуулийн заалт гэж будилиантуулдаг жишээ энэ болоод байгаам биш уу

Зочин [124.158.110.101] 2019-06-13 08:46:37

Мэргэжил , мэдлэг, чадварыг харах хэрэгтэй.Ямар хэцүү хорвоо вэ.Өөрийнхөө чадварыг мэддэг баймаар байна доо,Хаана ч хүрэхгүй мэдлэгтэй хүмүүс дээшээ зүтгэдэгээ больмоор байнаа

Ард [103.26.193.171] 2019-06-13 05:18:34

Энэ байгууллагын нэр хүндийг Тарвагадоржийн бүүрэг Лүндэндорж гэгч этгээд мөн ч балалсан даа. Үр дүн нь дэлхийн хамгийн их авилгын эх орон Зимьбабе улсын шүүхийн хойно монгол улсын шүүхийг авилгаар нь оруулж өгөөд талийх шив дээ. Тэгээд болоогүй ээ, явахдаа миний үлдээсэн мөр балрахгүй уднаа гэж хуцаж байгаа юм даа. Үнэхээр Зимьбабе улсын ард удах байх л даа.

Зочин [59.153.115.47] 2019-06-13 03:36:42

Yamar sanaataigaar iiim medee uguud b dag yum, Ene chini yamar Irged songodog Ih hurlin gishuunig songoh songuuli uu? Medee baidlaar l taviuldag yum b gaa biz! Doorhi setgegdlig ni haachih heregtei sh te Medee.mn ee!!!! Tanai sait zoriud setgegdleer shuuhin haraat bus shuugchin biey daasan baidald hundlunguus shuud busaar nuluuluhig sanaarhaad b gaa yum bish uu!!!!

Зочин [59.153.115.47] 2019-06-13 03:28:51

Nasandelger odoo bolio oo! Shuugchid henig songohoo umnuh songuulid ugsun sanalaar todorhoi haragdaj b gaa yum bish uu Ugaas murin hutulbur ni hurtel Mendsaihan ni iluu ajlin turshlagatai, ner hundtei hun yum bilee sh te! Ug ni shuuhin dotood songuulig dotooddoo l.. getel Sh EZ ni yah geed l dahin dahin ingeed olon niitin suljeend taviulaad.. Shuuhed taatai handdag hun b dag yum uu Uunig ni dalimduulj ner devshigchdig dalimduulan gutaan doromjloh, undeslelguigeer gutgeh zergeer BOLOMJ gej harj mun ch ih dairlaa! Odoo boloo sh te Zarim ner devshigdin hurungu orlogig ni SANAATAIGAAR nemegduulen bichuulj irged olon niitin dund buruu oilgoltig ulam devreeh gesen oroldlogo b san yum bish uu Iim balair, uvaigui baidlaas ni bolj zarim negen zalhaad neree hurtel tatsan gej sonsson shuu!!

Хатан [66.181.168.131] 2019-06-13 03:03:37

Мэндсайхан даргыг гаргахгүй гэж их үзэж байна даа 2 удаа чадсан юм чинь 3 дах удаа юу байхав анхан шатны шүүхийн шүүгч нараас ийм өндөр үнэлгээ авна гэдэг чинь таньд маш том итгэл хүлээлгэж байна гэсэн үг, Таньд амжилт хүсье


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.