Лүнгээс Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөнийг түр хаалаа

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Төв аймгийн Лүн сумын нутгаар хүчтэй аадар бороо орж Атарын ойролцоо үер буусан тул Лүн сумаас зүүн тийш Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгаа тул иргэд жолооч нар шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байхыг АНХААРУУЛЖ байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2019 оны 06 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн эхний хагасд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй байна.

image

Иймд:

-Урин дулаан аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл

txdsymygbu [192.42.116.13] 2020-05-03 01:44:02

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

ubwtcarifw [192.42.116.13] 2020-05-03 01:44:01

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зоч [43.242.243.204] 2019-06-16 12:23:19

Зайсангийн гүүр гараад баруун тийш голруу доош хараарайдаа. олон айлууд байх юм. Үер болоосой хамаг юмаа урсагчихаад хохирол нэхэе гэж боддог юмуу хаашаа юм.

zochin [66.181.161.53] 2019-06-18 12:00:03

harin tiimee

зочин [122.201.24.93] 2019-06-16 02:01:13

Иргэд минь анхааруулаад байна шүү амиа аятайхан аваад явж үзээрэй зөрүүд тэнэгээсээ болоод өөрийн болон өрөөлийн амь насанд бүү аюул учруулаарай.

bataaa [59.153.115.228] 2019-06-16 01:50:52

goliin ereg sawaar buusan ashig honjoo haigchidiig harin ch baga ortvvlsen yum bishuu ene bdag l zuil shdee baigal delhiiteigeee zow harits mongolchuudaaaa


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.