Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Б.БУРМАА / Шинжлэх Ухаан

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2019 оны 6 дугаар сарын хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй байна.

Иймд:

Урин дулаан аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,

Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

image


Сэтгэгдэл

zochin [66.181.188.72] 2019-06-17 04:59:52

Mikriin 1-2-r bair bolon Chingis buudal,emartiin dundahi gudamj "bassein" bolchih yum aa:HEDEN jil bolj bn - yag heveer!

Зочин [103.212.116.185] 2019-06-17 01:08:31

Zam barihdaa yagaad us zailuuldag hooloig hiihgvi bgm mongo ni dutuu tosoulood hiihgvi bgmuu dutuu ym hiisen ner zvvhee hezee zogsohiin be

Зочин [202.126.89.29] 2019-06-16 19:23:26

chaavaasdaa gantshan orson boroonoor

Зочин [122.201.24.90] 2019-06-16 15:56:56

. Kino

zochin [66.181.188.72] 2019-06-17 05:01:07

"kino" bish ee:ochood yzehgyui yuu. Mikriin 1-2 bair bolon chingis buudal,emartiin dundahi gudamj MUNHIIN iim baidag: jijig tergyyd "selj",avtobus - huvj yvadag.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.