Б.Отгонсүх: Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил хэт удаашралтай байна

Б.БУРМАА / Нийгэм

Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил нийслэлд өрнөж байна. Тухайлбал, Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц, Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам, Баянзүрхийн гүүр зэргийг нэрлэж болох юм. Дээрх бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцаж, үүрэг өглөө.

-ГАЧУУРТ, НАЛАЙХЫН ЗАМЫН АЖИЛ 23 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг шинэчилж дөрвөн эгнээ болгох ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Тодруулбал энэ ажлын хүрээнд хөлийн голын гүүр, нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажлуудыг график төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 2 эгнээ 20.9 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро Лимитед Корпорейшн”, туслан гүйцэтгэгчээр Монголын “Тэгштплант”, “Гашууны гол”, “Дардан-Говь” компани ажиллаж байна. Бүтээн байгуулалтын хүрээнд 20.9 км авто замаас гадна Хөлийн голын гүүр, нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажил өрнүүлэх юм. Одоогоор бүтээн байгуулалт 23 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, ургамлын үеийг зайлуулах, хуучин хатуу хучилтыг хуулах, далангийн хөрсийг тэгшлэх зэрэг ажлыг өрнүүлжээ. НЗДТГ, НМХГ, Нийслэлийн чанар, стандартын газар болон зөвлөх компаниуд бүтээн байгуулалтад өдөр бүр шалгалт хийж байгаа бөгөөд нэг жилийн настай зам барьдгийг таслан зогсоох болно хэмээж байв.

Энэ үеэр нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, “Энэхүү бүтээн байгуулалтад 36.5 сая ам.доллар зарцуулна. Гол замыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байгаа. Энэхүү замд мал, амьтны нүхэн гарц барихаар төлөвлөсөн нь нэг онцлог юм. Тодруулбал, Налайх дүүргийн малчин өрхүүдийн мал, Горхи, Тэрэлжийн зэрлэг ан амьтан зам гарч байхдаа автомашинд мөргүүлдэг, түүний улмаас томоохон осол гарах тохиолдол олон байсан. Тиймээс мал, амьтны нүхэн гарц байгуулж буй юм” гэлээ.

Энэхүү бүтээн байгуулалтыг өрнүүлснээр Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломж бүрдэх юм. Мөн Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын транзит ачаа тээврийг нэвтрэн өнгөрүүлэх чадвар дээшилнэ.

image

image

image

image

image

image

-БАЯНЗҮРХИЙН ГҮҮРЭНД 100 ЖИЛИЙН БАТАЛГАА ӨГСӨН Ч БУРУУДАХГҮЙ ГЭВ-

Дээрх ажилтай уялдаж буй дараагийн бүтээн байгуулалт нь Баянзүрхийн дөрвөн эгнээ, 281 метр урт гүүр юм. Мөн л БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү гүүрийг “Beijing Uni-Construction Group” компани барьж буй юм. Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нд эхэлсэн бүтээн байгуулалт эдүгээ 53.8 хувийн гүйцэтгэлтэй байгааг гүйцэтгэгч компанийн удирдлагууд онцолж байлаа. Тодруулбал, гүүрийн 60 шонг бүрэн цутгаж, эхний 159.8 метр дам нурууг барьжээ. Түүнчлэн явган хүний замын 2036 ширхэг болон үерээс хамгаалах далангийн бэхэлгээний хавтан 621 ширхэг хавтанг цутгасан байна. Гүүрийг энэ оны наймдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Энгийн гүүрийг 40-50 метр бариад нэг дам нуруу тавьж, залгадаг байна. Харин Баянзүрхийн гүүр 160 метр бариад нэг дам нуруу тавьж, дараагийн 120 метрийг залгахаараа онцлог гэдгийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэллээ. Гүйцэтгэгч компани Баянзүрхийн гүүрэнд 50 жилийн баталгаа өгч байгаа бөгөөд 100 жилийн баталгаа өгсөн ч буруудахгүй гэдгээ онцолж байв. Түүнчлэн гүүрийн бүтээн байгуулалтад ашиглаж буй зуурмагаас эхлээд бусад материалыг дотоодын компаниудаас худалдан авч байгаа гэв.

image

image

image

image

-ХАЙЛААСТЫН УУЛЗВАРААС ДАРЬ-ЭХ ХҮРТЭЛХ ЗАМЫН АЖИЛД НЭГ АЙЛ СААД УЧРУУЛЖ БАЙНА-

Үүний дараа нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км замын бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Зуны улиралд нийслэлээс зуслангууд хүрэх авто замуудад ихээхэн ачаалал үүсдэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дээрх бүтээн байгуулалтыг 2017 оны зургаадугаар сарын 20-нд “Мотор Сервис” компани эхлүүлжээ. Хатуу хучилттай, 4 эгнээ, хоёр талдаа нийт 2 метр өргөн ногоон байгууламж, 3 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам бүхий энэхүү авто замыг тавих газарт нийт 108 аж ахуйн нэгж, иргэний газар орсон байна. Үүнээс 98 нь зөвшөөрөлтэй, 10 нь зөвшөөрөлгүй байжээ. Одоогоор зөвшөөрөлгүй 10 газар болон 97 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлжээ. Харин нэг айл газар чөлөөлөхийг зөвшөөрөхгүй, бүтээн байгуулалтын ажилд саад учруулж буйг гүйцэтгэгч компанийн удирдлагууд онцолж байлаа. Нийт 6.3 тэрбум төгрөг зарцуулж буй энэхүү авто замын гүйцэтгэл 85 хувьтай байгаа аж.

Энэ талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, “Энэхүү бүтээн байгуулалтыг өрнүүлснээр Хайлаас, Долоон буудал, Дарь-Эх орчмын авто замын ачаалал 30 хувиар буурна. Харамсалтай нь зарим иргэд бүтээн байгуулалтад саад учуулж байна. Энэхүү ажил эхлэх үед 4-н айл газар чөлөөлөхийг зөвшөөрөөгүй. Нийслэлийн газрын алба болон холбогдох бусад байгууллагууд хэд хэдэн удаа тухайн айлуудтай зөвшилцөл хийсний дүнд 3 нь газраа чөлөөлсөн. Харин нэг айл огт зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ нийслэлийн холбогдох албаныхан ирэх долоо хоногийн дотор тухайн айлтай дахин зөвшилцөж, газрыг бүрэн чөлөөлөх болно” гэлээ. Мөн тэрбээр газар чөлөөлөх асуудлыг нийслэлийн удирдлагууд ирэх долоо хоногт шийдвэрлэх тул авто замыг ирэх сард буюу Үндэсний их баяр наадам болохоос өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болгосон юм.

image

image

image

-ГҮҮРЭН ГАРЦЫН ГОЛ ГҮҮРИЙГ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГДЭВ-

Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц нь нийт зургаан хэсгээс бүрдэх ба Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр дөрвөн эгнээ, 470 м урт, 16.5 метр өргөн байх юм. Мөн Зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсэг, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсэг, Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрээр дамжиж, Их Монгол улсын гудамж руу буух “А” хэсэг багтаж буй юм. Түүнчлэн төмөр зам дээгүүр явган хүний гүүр, Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдох төмөрбетон гүүр барина. 2017 онд эхэлсэн төсөл удаашралтай байгаагийн бас нэгэн шалтгаан нь гүүр барих чиглэлд байрлаж байсан зарим аж ахуйн нэгж газар чөлөөлөхийг зөвшөөрөөгүй удсантай холбоотой аж.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын гол гүүрийг энэ оны наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахыг БНХАУ-ын “China Railway 20 Bureau” группийн удирдлагууд үүрэг болголоо. Ноднин зургаадугаар сард эхэлсэн бүтээн байгуулалтын ажил эдүгээ 62 хувьтай үргэлжилж байгаа нь хэт удаашралтай байгааг тэрбээр шүүмжилсэн.

Тэрбээр “Нийслэлийн удирдлагууд бүхий л боломжийг дайчлан газруудыг бүрэн чөлөөлсөн. Одоо цаг агаар муудахгүй л бол өөр асуудал байхгүй. Санхүүжилт бэлэн, газар бэлэн. Тиймээс ажилтнуудынхаа тоог нэмж, 2 ээлжээр 24 цаг ажиллаж, энэ оны наймдугаар сарын 15-ны дотор ашиглалтад оруулах ёстой. Есдүгээр сард хичээл сургууль эхэлж, нийслэлийн автозамын ачаалал нэмэгдэнэ. Тиймээс иргэдийг ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэхийн тулд шахуу ажиллах ёстой юм. Харин ажилтнуудынхаа тоог нэмэхдээ монгол хүн ажиллуулах хэрэгтэй” гэлээ.

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.126] 2019-06-23 03:37:20

Улаан хацарт БАТБАЯР ,БАДАМЖУНАЙ хоёр хотод минь их балаг тарьсан хоёрдоо ,БУРХАН багш гэсгээх байлгүйдээ харж л байя та минь

Үмбүү Отгоо [202.9.45.102] 2019-06-22 11:38:25

Тодорхой цаг хугацаатай цутгалт бэхжих гэх мэт хурдлуулбал чанаргүй л юм болно. Үмбүү минь

Зочин [202.126.88.70] 2019-06-25 18:19:29

Үмбүү минь өөрөө нэг мөргөөд чанарыг нь шалгачих.

Зочин [202.21.111.20] 2019-06-18 02:59:04

хурдасгана гэдэг нь илүү мөнгө төлнө гэсэн үг. өөрөөр хэлбэл бидний татварын мөнгөөр улс төр хийж байна гэсэн үг дээ

Зочин [172.91.24.30] 2019-06-19 01:15:37

Bitgii ingej bgaach

Zamchin [202.21.108.198] 2019-06-18 02:25:59

Yamar yumnuudiig hariutssan yu gene ve. Hutsdag haltariin nimgen tsavi ve hudlaa baahan dargantsaruud yavaad bhad ajil yaj yavah ve dee.

Зочин [202.9.43.205] 2019-06-18 03:19:23

Yadaj boditoi shuumjlel heleech. Neg l ih haraasan zuhsen humuus. Yund iim baidiin

Зочин [66.181.177.205] 2019-06-18 02:22:11

Монгол ажилчид одоо оруулаад дэмий. Сураагүй, мэдэхгүй, туршлагагүй хүмүүс гологдол гаргаж эсвэл унаж үхээд гай болно

ЗОЧИН [66.181.169.162] 2019-06-18 01:46:59

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ажил хурдандаа биш чанартаа анхаарах хэрэгтэй ,гэхдээ болж байнаа нэг айлыг хүчээр нүүлгэх хэрэгтэй соц кап нийгэмдээ биш нийтийн эрэх ашиг гэж нэг юум байдаг юм ,Одоо байчихаад Монголчууд маань дайн болвол цэрэгт явахгүй мөнгө нэхээд хэвтэчих нь байна шүү ,Арай увагүй болж байна сая хийсэн судалгаагаар хамгийн увайгүй ёс жудагүй,улсаар ,МОНГОЛ улс маань тэргүүлсэн талаар НАРАНГЭРЭЛ гуай хэлсэн байна тэр үнэн

Зочин [202.126.88.70] 2019-06-25 18:22:39

Естой үнэн

zochin [202.179.8.4] 2019-06-18 00:46:58

Ene hun egiin goliin tusliig yu ch bish bolgoj hayaad zugtaad yavsan odoo hotiin zamiig shiidene genee neg tusluu yavuulj chadaagui baij yuun olon yum beee

Зочин [66.181.161.75] 2019-06-20 11:54:32

Хошуу нэмэхээр хуруу нэм

Зочин [202.9.43.205] 2019-06-18 03:20:19

Egiin gol 1990 onoos ehelsen tosol baih shu. Tiim olon jil hariutsaj ajillasan yum uu

Зочин [202.126.88.52] 2019-06-18 00:00:15

Коммунизм биш ээ. Тэр айлд хүссэн мөнгийг нь өгөөд зөвшөөрлийг нь авах хэрэгтэй.

Зочин [202.126.88.70] 2019-06-25 18:24:29

Тэгвэл замгүй лбайхгүй юу

Зочин [203.169.49.100] 2019-06-17 13:44:25

13-р хороолол руу орсонЮнескогийн гудамжны гүүрээс 4 тал руугаа буусан шат гэж хүн унаж үхмээр аймшгийн шат барьсан байсан. Арай ч дээ, 21-р зууны УБ хотын төв, А бүсийн бүтээн байгуулалт гэхэд?

Зочин [202.179.26.28] 2019-06-17 13:35:39

Энэ хүн инженер мэргэжилтэй юу. Хаана ямар сургууль төгссөн, урьд нь юу хийж бүтээж байсан хүн бэ. Төслүүдийн удирдагч гэхээр маш өндөр боловсрол мэдлэг ур чадвартай хүн байх ёстой гэж бодож байна. Бас нэг төслүүдийн удирдагч гээд селфичин авгай байсан. бага ангийн багш гэлүү

Зочин [202.131.227.178] 2019-06-19 03:39:03

мэдэхгүй юмаараа чи хүн удирдаад ажиллууд үз дээ амаа алгадуулж байсаар байгаад амиа хорлож үхнэ

Зочин [202.9.43.205] 2019-06-18 03:21:40

Zassss tosliin udirdagch hun Zaaval engineer baih yostoi yu. Bas saihan tsuurah yumaa garuud. Manius arai deer zamaar arai hurdan yavah l chuhal bna shde etsiin etsest

zochin [185.39.141.4] 2019-06-17 13:32:38

iim zavaan baatsaisan laglaisan namhan shavaruud hataah baisiim bolj bn uu .??? . yuun 100 100 ter bum be .???????? . yamarch vzemjgvi yamar baliar yum be .??? pisdaaaaaa

zochin [185.39.141.4] 2019-06-17 13:28:10

gazaraar devseh ni holgvi namhan betonon 10 aad hul nagana tsutgaj baina geed vnen jvjig shaah yumaa .. tsaana chin ......... oros hytad ad 100 myanga hvrehgvi hvn amtai tosgoduud ............uulnaas uuliin hoorond agaart ... esvel .....usand . bvvr dalai dotor gvvrnii suuri tsutgaad heden zuun km . km eer 1 jil hvrehgvi hugatsaand ashiglaltand oruulj bn . anh barina barihgvi gej margaj baihad 65 lalar gerliin hurdaar shaana 44 say dolloroor . geed aimaar tachaaldsan hutsaad baisan .. .. odoo ingej udaashruulan tsartsaaj tonuul hiih dur ni boschihsiim bish vv . .. bvvr ashiglaltand oruulalgvi ene chigeer ni hayaad 44 say dollor chin hvrsengvi . geed 20 onii songuuld garah ch yum bish . gesen bulaigaa delgesen alkashuudiin zan aranshing taaashgvi shvv. ted bol zvgeer l chutgurvvd .

zochin [66.181.179.104] 2019-06-17 13:05:05

hushigtiin hundiin niseh buudal odoo boltol baihgui bhad naadah chini bur ulgeriin dalai

Руугаа [202.126.88.193] 2019-06-17 12:13:49

Хуцаад явж байнуу лалар чинь бүр дүрдээ орчихсон соёлын тэргүүний ажилтан болгоод тэтгэвэрт гарга

зочин [103.9.90.98] 2019-06-17 11:08:10

Отгонсүх ч өөдгүй хүн дээ

Зочин [202.21.107.68] 2019-06-17 11:00:35

гүүрэнд ЯВГАН хүний зам байхгүй шүү

Зочин [66.181.161.12] 2019-06-17 11:00:03

Hugiin gar shuu chi davkharaa hiilgechihsen ban

Зочин [66.181.187.30] 2019-06-17 12:15:35

Kkk

Зочин [66.181.161.12] 2019-06-17 10:59:43

Novshoo songogdson songogchidtoigoo irj uulzaachee sdachin hudlaa yariad yavahiin

Зочин [202.9.43.205] 2019-06-18 03:22:24

Kkk buur harluulah geed yadchihsan nohor uu guu yu

Зочин [103.57.93.57] 2019-06-17 09:40:01

Энэ хүн төслийн удзирдагч гэж юу эрхэлдэг, ямар үүрэг хүлээдэг вэ гэдгийг мэддэггүй бололтой. Гол нь удирдлага, зохион байгуулалт, хөрөнгийн зохистой зарцуулалтыг хариуцах ёстой гардан удирдагч нь шүү дээ. Албан тасалгаанд сандал зайдалж суух биш талбай дээр явж байх хүн шүү дээ. Хугацаа хоцрохоор байвал цаг цагт нь арга хэмжээ авч байх үүрэгтэй. Энэ залуу огт ажлаа хийж чадахгүй л байгаа юм байна. Тэгээд "удаашралтай байна" гэж хэнд хэлээд байна аа. Ер нь энэ хүн урьд нь ажил хийж үзсэн юм уу?

Зочин [66.181.161.12] 2019-06-17 11:00:30

Hugiin sdaashdee

Зочин [66.181.191.209] 2019-06-17 09:25:16

Төслийн ажил муу байгаа нь төслийн удирдагчтай хамаатай баймаар санагдах юм. Ажил муу явж байвал өөрөө хангалтай ажиллахгүй байж өөрөө өөрийнхөө ажлыг шүүмжлээд байгаа юм уу хаашаа юм, энэ Отгонсүх гэгч нөхөр. Инээдтэй юм. Манайхны ажлын хариуцлага нэг иймэрхүү лбайгаа юм даааа.

Зочин [202.9.43.205] 2019-06-18 03:14:52

Ajlaa hiij l bna shu dee ene hun. Tosliin udirdagch hun tosliig udirdlagaar hangaj, chigluuleh Undsen uuregtei baih bolov uu yaj ch bodson. Ene Hureendee Haana udaan baigaad ur duntei baidlaar hurdan yvuulahiig uureg bolgoh, bolomj nohtsloor hangah ni tuhain hunii ajil. Ajlaa hiij l baigaa haragdahiin. Muulah geed yadchihsan garuud yasan ih yum be. Zaluu hund uram og , chadahgui bol amaa tataj sur. Yadaj boditoi shuumjlel baisan bol tee

Зочин [202.126.88.234] 2019-06-17 07:56:49

Хотод өөр зам тавихгүй юм уу ингээд л суугаад байх уу

Zochin [202.4.248.67] 2019-06-17 06:59:01

Юун 100 жилийн баталгаа вэ? Хэдэн зуун жил байх ёстой бишүү.

Зочин [202.126.88.195] 2019-06-17 06:51:01

хуцаад байгаарай 24 цагаар ажилла ч гэх шиг. хавь ойрын айлууд нь амардаг юм байгааз дээ. эзгүй тал нүх ухау байгаа юм шиг хуцахийн

Зочин [202.21.108.248] 2019-06-17 06:05:19

za ene ch odo harah tsarainii yavtsgui chanargui yum haragdaj bna do. mangaruud turd bhad ajil yavkuee

зочин [202.9.43.96] 2019-06-17 06:02:11

нэгхэн айлаас болж бүтэн жил зогсож байдаг бүтээн байгуулалт гэж юу байдагийн. тэр айлыг хүчээр нүүлгэхгүй юу, юун даварсан новшнууд вэ. бусад нь нийтийн эрх ашгийг бодоод харилцан тохиролцож болоод байхад амандаа орсон тоо хэлээд сууж байдаг малнууд лай л байна. ер нь цаанаасаа хугацаатай төлөвлөсөн зүйлийг зүгээр хүчээр наана нь бэлэн болго гэж юугаа хуцаад байгаа эргүүнүүд вэ. инженерүүд л шийддэг ш дээ, юун бас нэг алиа салбадай очоод л наашлуулах юм яриад явж байх юм. энд чинь бас технологи гэж юм байдагийн ш дээ,

1212 [202.21.118.174] 2019-06-19 01:50:13

Газрыг нь үнэгүйдүүлэх л арга хэмжээ авах хэрэгтэй. Зүгээр л тойруулаад ажлаа хийгээд газраа ухчих хэрэгтэй. Орох гарах боломжгүй болгоод

Зоч [43.242.243.204] 2019-06-18 12:34:53

Нээрээ нэг айл дийлдэггүй төр гэж байнаа

Зочин [202.9.43.205] 2019-06-18 03:16:25

Huuli durem gej bas neg yum baidag baih oo. Hucheer shaagaad baival bas getsuu

Зочин [66.181.183.81] 2019-06-17 06:15:15

Yaag unen.

Зочин [66.181.166.196] 2019-06-17 05:52:49

Хэт яаруулж цаг хугацаагаар шахах ч бас сайнгүй шүү, дарга нар сонгууль дөхөхөөр юм хийсэн болж харагдах гээд бас арай хэтэрхий юм шаардаж лай болдог, тэрийгээ л хийж байх шиг байна, яарч цаг хугацаанд шахагдаж хийсэн юм чанаргүй л болж таарна шүү дээ

Иргэн [64.119.21.76] 2019-06-17 05:42:09

Саяхан ХҮрэлсүх ЕС, хотын дарганцарууд очоод үүрэгдээд байсан биз дээ, одоо болохоор төслийн удирдагч гэж нэг нөхөр бас үүрэгдээд. Сонин юм их үзэх нь дээ

цэцэг [103.57.94.123] 2019-06-17 05:35:12

би ч өглөө босоод л цонхоороо энэ гүүрийг л хардаг юм гол ажилаа хийсэн байхаа одоо холбож нийлүүлэх ажил нь хийгдэж байна. урт урт том том цутгаж бэлдсэн дамнуургауудыг суурилуулаж байна нэг урт дамнуурга суурилуулахад л маш их цаг орох юм .текникийн хүч сайн байгаа ч төвлөрч нягт нямба алгуур зөөвөрлдөг юм байна аа зүгээр нэг кранаар өргөөд буулгаад байдаг шиг эд биш юм .олон хятад хүмүүс байгаа даа .анхнаасаа монгол ажилчид ороогүй одоо бол илүү биз дээ .манайхан хэцүү нүдний хор ихтэй .

Od [31.45.6.128] 2019-06-17 05:24:43

Ter chuluugii n olj butsaaj taviulbal taarna. Aimaaar shunaltai setgelgui buzar yumaa. Ter batbayar gedeg.

Зочин [202.179.2.147] 2019-06-17 04:50:51

Яарвал даарна гэж юунд нь яаруулаад байгаа тэнэгүүд вэ

Зочин [150.129.142.115] 2019-06-17 04:49:09

Яармагийн шинэ гүүр ямар ч өнгө үзэмжгүй зүгээр л цeмэнтэн зам шиг . Уг нь гүүрүүд хотод чимэг болохоор бхйвал илүү дээрсэн. Ардын намын дарга нар юу идэж уух вэ гээд өлөлзөхөөс өөрийг хийхгүй юм. Энхтайваны гүүрний чулууг хүртэл хуулж идсэн гэсээн.бузар бузар

Зочин [66.181.161.82] 2019-06-18 00:45:45

Chi gvvr gangalah tuhai gutsaj bhaar modon jorlongoo soruul

зочин [49.0.212.107] 2019-06-17 05:10:39

малнаас дор чи хийж чадах уу, чамд архи ууж цээжээ дэлдэхээс өөр юу байна

Зочин [202.9.42.137] 2019-06-17 03:37:40

Яг унэн энхтайвны гуур шиг гое гуур барилдаа наад гуур чиньтклгуураас нь харахад л монголчуудад тааруулаад болхи оорк юм болохоор харагдаж байна шуу энхтайвны гуур хотод ямар гое сур жавхаа романтик онго аяс оруулдаг билээдээ суулийн уед хотын удирдлагад дандаа ходооний дотуур байранд осоод хувийн сургууль тогссон бараг зэрлэгээрээ байгаа хагас хумуус ажилладаг болсны тод жишээ нь манай хотын онго торхийг яг оорсод шигээ болхи мудак болгож байна шар хашлага улаан ногоон замын хавтан цэцэг тарьсан ч ямар ч онгоний хоршилгуй муухай шавааралдсан эрээн юм тарьж байна муухай байна

Хот иргэн [192.82.64.251] 2019-06-18 01:03:35

Хятадын зээлийг ард олон төлнө.ганц төмөр замаа хотоос гаргаж чадахгүй Асар их хөрөнгөөр ганц гарц арай л дэндэж байна. Энэ ганц гүүрэнд зарах мөнгөөр тэр төмөр замын суурин дээр хотыг нэвт 2 урсгалтай өргөн хурдны зам тавихад л энэ түгжрэл байхгүй болно.Гэтэл албаар эсрэг ажиллаж байна энэ үхээрүүд

Зочин [202.126.89.152] 2019-06-17 03:35:43

ovoo doo bolooshdee

Зочин [103.212.116.135] 2019-06-17 03:31:40

Зүгээр нарны гүүрэнд итгэж болно. Япончууд хийсэн

Зочин [202.180.216.19] 2019-06-17 03:19:39

Бээжин хотын нэгэн Компани "Энхтайван"-ы гүүрийг засаад "Бид 100 жилийн баталагаа өгч байна" гээд л хошгируулсан. Одоо хар даа ! Зүүн хойд талын хэсэг нь нэлэхүйдээ булдруутай, өчигдөр орсон борооны дараа асфалтан зам нь өмхрөөд эхэллээ. Битгий ингэж 100 наслах юм шиг бусдын хэлснийг даган хошигрч бай л даа ...

Зочин [103.229.123.251] 2019-06-17 03:16:38

Замын цагдаагийн гүүр гэрээ ёсоороо энэ оны 12 сард ашиглалтад орно тэгээл нэг дарга очооол маргааш бэлэн болго гэдэг тийм юм байхгүй байхоо эхнэр хүүхдээ л тэгж загна дарга минь наад ажил чинь аоёр улсын хэоэлцээр хийгдээд цагаараа явж байгаа ажил кккк

зочин [139.5.217.253] 2019-06-17 03:13:36

Гоё сайхан даа гол ни бишээ,хүний ами нас эрүүл мэнд чухал, тиймээс чанартай бат бөх найдвартай хэдэн зуун жил эдэлгээ даах даацтай гүүрэн зам,авто зам монголд хэрэгтэй,төслийн удирдагч гэх нэрээр энд, тэндхийн хөрөнгө оруулалтын хөрөнгө,мөнгөнөөс завшиж хулгай хийхээ л болицгоо доо,

kub [103.212.119.221] 2019-06-17 03:07:24

tekhnolog aldagduulakhgui khemjeenii uureg ugukhgui bol ... daraa ni neg guurtei yaaruulsan khuntei uldekh vii dee ...

Irgen [66.181.183.81] 2019-06-17 02:48:41

1 hen ailaas bolj buteen baiguulalt zogsoj bna gedeg denduu denduu arai arai

Зочин [66.181.185.40] 2019-06-17 02:43:32

Гүүр барих нь сайн хэрэг. Гэхдээ өнгө үзэмжтэй, хотын чимэг болохоор барьдаг баймаар юм. Өөртөө унагаж, халаасаа зузаалахаа бодоод ор нэр төдий, ямарч үзэмжгүй юм хийгээд байх юмаа. Нарны гүүрийг харалдаа үнэхээр инээдтэй. Гэтэл хуучинч гэсэн Энх тайвны гүүр хамаагүй дээр байгаа биз дээ. Уг нь гүүрний хашлагыг бор өнгийн боржин чулуугаар бүрсэн байсныг улаан хацарт Батбаяр хотын дарга байхдаа засвар нэрээр хуулж аваад одоо нэг тийм шороогоор шаваад орхичихсон. Манайхан аливаа юмыг шинэчлэх нэрийн дор дандаа дордуулдаг. Шинэ гүүрний өнгө үзэмжийг сайн бодох хэрэгтэй дээ.


60 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
60 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.