Бороотой үед цахилгааны шон, утаснаас болгоомжлоорой

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан

Нийслэлд орж буй хүчтэй салхитай, ширүүн бороо нь үер усны аюул үүсгэж байгаа тул та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас анхааруулав. Болзошгүй аюулаас сэрэмжлүүлэхийн тулд тус газраас дараах зөвлөмжийг гаргажээ.

1. Таны ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй.

2. Өөрийн тан болон ойр байдаг айлын цахилгааны оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар яаралтай засуулж, аюулгүй болгоорой.

3. Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байна уу.

4. Цахилгааны тоолуурын хайрцаг, самбарт ойртож болохгүй.

5. Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй.

Дашрамд дурдахад, аянга, цахилгаантай ширүүн бороо орсны улмаас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТѲХК-ийн 110 кВ-ын агаарын шугамд гэмтэл гарч СХД-ийн 7, 8, 9, 10, 11, 28, БГД-ийн 11, 22, 23, ЧД-ийн 7, 12, 16-р хорооны хэрэглэгчдийн цахилгаан хангамж түр тасарсан байна.


Сэтгэгдэл

иргэн [202.9.42.37] 2019-06-17 08:59:38

Энэ замвараагүй утаснуудаа ядаж эмхэлж явахад яадаг юм вэ!!!!!!!!ер нь хүн амьд явөр баталгаа нь хаана байна.тийм ыж хүний эрх яриад худлаа хөөрцөгөөгөөд яахав дээ.!!!!!!!хүн бүр хичэнвэл болохгүй зүйл алга!!!!!!!!бид гэж амьдарвал өөдлөнө.би л гэвэл өөдлөхгүй.олуулаа хамт- дэм дэмэндээ дээс эрчин дээ"""""""""""""""""""??????????!!!!!!!!!!

xorig [66.181.161.62] 2019-06-17 06:38:33

Tsahulgaan tugeehiin ajilchid ajlaa hii dytyy wum hiih wum hund syrtal tai garuud

цэцэг [103.57.94.123] 2019-06-17 05:54:05

жилийн жилд нэг ийм дутуу ажил харуулаж болгоомжил гэхийн холбогдох байгуулага нь байнга шалгаж таглаж лацдаж баймаар юм .лац таглаа нь мэдээж аюулгүй байх эдээр хийгдэх байх .

хэцүү ажил шүү дээ [103.194.176.117] 2019-06-17 07:05:59

Та өөрийнхөө ойр орчинд анхаарчихвал зүгээр байна. Монгол улсад хичнээн эрчим хүчний багана шон цахилгаан утас гэрэл байдаг түүнийг хэвийн байлгах гэж хичнээн хүн ажилдагийг мэдэх үү муулж шүүмжилж л чадна өөрийн алдаагаа өөрсдөө ер харахгүй шүү та нар.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.