СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх гол, мөрний ус аюултай түвшинг даван үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэжээ.
Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байна.
ИЙМД:
- Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,
- Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Huz [64.119.17.40] 2019-06-18 02:32:42
Orood bgaarai boroo min
Зочин [202.131.227.178] 2019-06-18 00:45:31
жааахаан бороо орохоор үер гэж гонгиноод, бороо орхгүй бол ган гэжгонгиноод муу хуухай тийрэн
65 chin [185.39.141.4] 2019-06-17 08:41:33
65 chin heden zuin ter bumaar vvlend nuluulj buudsan geed zarlaj baih yum .. baruund 2 honogiin umnuus tasraltgvi boroo orj ve ve hvchtei mundur orj shevtsart hvn nas barlaa .. . delhiin tsag agaariin medee . ene ih huramtlagdsan vvl tsaashid aaz tivrvv shiljin vrgrljlen oroh tuluvtei bn gej zarlaj naih yum . 65 chin bvh salbarluuu huruu humsaa chiheed hvsseneeree tonon deeremdej zarlaj uhuulj suudag bolson yum uu haashaa yum . serelt kinoonii ah lam bolchihsiim bishvv .. ene vvl buudsan geh lalaruud . chin