Чехээс дөрвөн тахь авчирч Ховдод нутагшуулахаар боллоо

Д.Тулга / Нийгэм

Энэ сарын 19-ний лхагва гарагт Ховд аймгийн Булган сумын нисэх буудалд Чехийн цэргийн онгоцоор Пржевальский адууны дөрвөн гүү авчирна. Ингэснээр Бүгд Найрамдах Чех улсаас ес дэх удаа зэрлэг адууг Монголд авчран нутагшуулах юм.

Энэ төсөлд Прагийн амьтны хүрээлэнд зочилсон бүх зочны санхүүгийн хувь нэмэр багтсан аж. Чехэд “Монголоос илгээх ил захидал” хэмээх санхүүгийн дэмжлэг авах аян зохион байгуулсан нь иргэдийн анхаарлыг ихээхэн татжээ. Аянд нэгдсэн хүн бүрт Монгол дахь багийн гишүүд гарын үсэгтэй ил захидал илгээж, орлого нь Монгол Улсад нэн ховордсон мазаалай, бөхөн, хавгай хамгаалах санд орно.

Нэн ховордож байгаа амьтны төрлийг хамгаалахаар Чех, Монголын мэргэжилтнүүд хамтран ажилладаг. Үүний үр дүнд жил бүр дархан цаазат Говийн Б бүс дэх тахийн тоо өсч байна. Монгол Улс руу европын амьтны хүрээлэнгүүдээс энэ жил нийт 35 адууг сэргээн нутагшуулжээ.

Мөн Прагийн амьтны хүрээлэн Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэг дэх байгаль хамгаалагчдад шинэ бартаат замын тээврийн хэрэгсэл болон мотоцикл хүлээлгэн өгнө гэж Чехийн ЭСЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.229.176.130] 2019-06-18 00:47:20

Чехийн засгийн газар, Чехийн ард түмэнд баярлалаа :)

Хүн [202.21.100.210] 2019-06-17 12:09:24

Юм л бол нэгнийгээ үхэрээр нь дууддагаа больчихоочээ. Алдаа гарсан байна Засаад л урагшаа хөгжье. 1 нь л үхэр юм бол бүгдээрээ л үхэр болж таарна.

Зочин [176.179.153.207] 2019-06-17 10:16:31

Uhruud bsn yumaa baihgui bolgochihood

Зочин [202.131.227.178] 2019-06-17 09:35:04

богд ууланд хэдийг авчирая.

Зочин [64.119.23.94] 2019-06-17 13:35:00

дарга ахаа, богд ууланд тавивал үхчинэштэ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.