Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Д.Тулга / Улстөр

Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Хатагтай Марина Кароббио Гүшэтти айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.

Уулзалтын эхэнд хатагтай Гүшэтти хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, засаглалын чиглэлээр хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа өргөжиж байгааг дурдаад айлчлалын хүрээнд энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрийг өргөжүүлэх зорилготой байгаа гэлээ.

Мөн уулзалтын үеэр Монгол-Швейцарын худалдааны эргэлт 16 сая ам.доллар байгаа нь чамлалттай хэмээн талууд дүгнэж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд улс төр болон хууль эрхзүйн тогтвортой орчин чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Эдийг засгийн харилцааг өргөжүүлэх боломжтой олон салбар байгаа дотор Монголын аялал жуулчлалын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, үүний тулд Швейцараас менежмэнтийн шинэ арга барил нутагшуулах боломжтой гэж үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлсэн юм. Мөн хатагтай Гүшэтти Швейцарын аялал жуулчлалын агентлаг энэ салбарт Монгол Улстай хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн бөгөөд хоёр улсын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өөдрөгөөр төсөөлж байгаа хэмээв.

Түүнчлэн уулзалтаар талууд сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, санаачилгын хүрээнд санал солилцож, энэ чиглэлд хоёр улсын хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах боломжтой гэдэгт санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яам нээх асуудлыг хөндөж, тус улсын Ерөнхийлөгч Уэли Маурерыг боломжтой үедээ Монгол Улсад айлчлахыг урилаа.


Сэтгэгдэл

зочин [202.131.227.30] 2019-06-25 06:54:00

Бидний соснож буй өдөр тутмын мэдээ өмсөж зүйж идэж хэрэглэж байгаа байгаа машин гар утас байшин барилга зам онгоц телевизор бараг л бүгд тэгээд зээл тусламж гадаад харилцаа аялдаг орны ихэнх нь Христийн шашинтай орнууд байх энэ бүгдгүйгээр амьдралч чадахгүй болсон нийгэмд амьдарч байна Гэтэо энэ бүгдийг Христйин шашинтай орнууд бий болгож зээл тусламжийг хүртэл энэ орнуудаас авдаг Гэтэл төрийн бодлого Монголд буй сайн чайханы төлөө буй Христэд итгэгчдийн эсрэг байх Төвд Бутан Непал Лаос Кампучи гэх мэт Буудын шашинтай улсууд Монголд тусаллаа гэж сонсоогүй Япон тусалдаг гэхдээ Буддын шашин зонхилох биш шүү Үнэндээ Шинтоши Христ зонхилох байдаг Тэгэхээр шашин нь Төвд чиг баримжаатай өөрөөр хэлбэл устаж буй орныг дагасан хэв маягтай хөгхлийн бодлого амьдралын хэв маяг нь Америк Барууныг дууриасан хэв маягтай энэ 2 нэг л авцалдахгүй л байгаам даа

монголчууд [202.131.230.19] 2019-06-24 09:31:47

өрх толгоилсон ээжүүд ямар ч тусламжгүи өөрсдиинхөө бор зүрхээр л үр хүүхдээ өсгөж явж бга учир үндсэн хуульдаа өрх толгоилсон ээжүүдииг өөрсдиинхөө саналаар 57 хүртэл ажиллаж болно гэсэн заалт оруулж ганцаараа үр хүүхдээ өсгөж яваа ээжүүдээ амьд ралыгнэ дэжмжиж өгмөөр санал бна. үр хүүхдээ сургуулиигнэ төгсгөмөөр бнашдээ:ард иргэд эмэгтэичүүдээ багач гэсэн дэмжиж ажилмаар бнаа..


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.