“Түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр боллоо

Б.БУРМАА / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм байна.

“Энэхүү журам батлагдсанаар анх удаа түрээслээд тодорхой хугацааны дараа өмчлөх хэлбэр хэрэгжиж эхлэх юм. Мөн зорилтот бүлгийн ангилал квотыг тусгаж өгснөөр түрээсийн байранд орох хүсэлтэй иргэдийг түрээсийн орон сууцаар хангах боломж бүрдэнэ” гэж Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулгадаа онцолж байлаа. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барихаар тогтлоо.

“972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” журмын төслийг хэлэлцлээ

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” байв. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлд шилжүүлж байгаатай холбогдуулан дээрх орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан зохион байгуулах санал боловсруулсан гэдгээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан юм.

Журмын төсөлд тусгаснаар “Зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх” гэдэгт:

  • - залуу гэр бүл,
  • - төрийн албан хаагч,
  • - хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,
  • - 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,
  • - өрх толгойлсон эцэг, эх,
  • - өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан,
  • - хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл,
  • - гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн үндсэн найман ангилалд шалгуур үзүүлэлт тавин сонгох санал боловсруулсан.

“Түрээслээд өмчлөх орон сууц” гэсэн ангилалд “Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээслэж байгаа орон сууцны үнийг таван жил хүртэлх хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан өмчлөх” гэж зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, тухайн түрээслэсэн иргэн 5 хүртэл жилийн хугацаанд орон сууцны үнийг төлж барагдуулах юм байна.

“Газар чөлөөлөлт” гэсэн ангилалд нийслэлийн хэмжээнд баригдах дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн зорилготой төслүүдийн газар чөлөөлөлтөд хамрагдах иргэд болон бусад томоохон төслийн газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг зохих хууль, журмын дагуу хамруулна хэмээн тусгаж өгчээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Түрээсийн орон сууцанд орох дараалал ямар байх талаар олон нийтээс нээлттэй санал авах боломж бий юу, иргэдэд бодитой зөв мэдээлэл хүргэх талаар ямар ажил төлөвлөн хэрэгжүүлсэн. Өмнө нь түрээсийн орон сууцанд ороод төлбөрөө төлөөгүй зөрчил дутагдал гаргасан иргэдэд ямар арга хэмжээ авах шийдэл гаргаж ажиллаж байна” гэсэн асуулт асуухад НОСК-ийнхны зүгээс дараах тайлбарыг өгсөн юм. Олон нийтээс тандалт судалгаа авч байгаа, санал авах бүрэн боломжтой. Урд нь түрээсийн орон сууцанд ороод төлбөрөө төлөөгүй иргэдийн мэдээллийг хар жагсаалтад оруулсан байгаа гэлээ. Зөвлөлийн гишүүдийн гаргасан журмын төслийн зарим заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэмж тусгаад, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлэхээр тогтов.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:23:15

QZDoqf http://pills2sale.com/ levitra nizagara

нараа [112.72.11.111] 2019-06-28 02:53:27

хурдан шийдээч ямар журмаар орох талаар .юу бүдүүлэх талаар хэлээч бэлдэж баймаар байна.

Zochin [61.102.168.194] 2019-06-27 17:21:30

Gaduur Tureesiin oron suutsand oruulj ogno 10 sayiig awna gesen shuum mer ser ywagdah bolson.vvniig lawaj ogooch.ERX DARHTANGUUDAA.

Зочин [202.126.89.90] 2019-06-27 06:54:53

Tvreesleed omchilj avlaa gehed m2 ni yamar vnelgeetei bgan

Ө Даваасүрэн [202.9.42.174] 2019-06-26 15:43:21

Ямар журмаар хэзээ бүртгэх вэ

Зочин [202.126.89.127] 2019-06-26 15:00:44

Яасан ч удаан юм бэ дээ хуралдаа л бх юм үхсэн үлийгээ хийгээд бдаг бнаа.

Зочин [103.57.95.179] 2019-06-26 14:51:29

Яасанч ярьж хэлэлцэж дууслаггүй юм.хурдан шийдээч дэ.ингэж ярьсаар намар болно.яаж бүртгэлээ үнэн шудрагаар явуулхаа сайн боловсруулж ядарсан тэтгэвэр насны хүмүүсээ бүртгээд оруулж өгөөчээ.наад байрыг чинь нүдээ чилтэл хүлээж бна шүү.хотын даргаа.явган хүний зам гаргадгүй албан байгуулага хувь хүнийг газрын алба ирж шалгаач.энэ 805р ангийн машин замыг хэдхэн хэдэн казак.давс хиыдэг компани хүмүүсийг машин замаар зорчуулж бна.үүнийг шийдмээр юм.машинд шөнө орой дайруулчих гээд явган хүний зам байхгүй явж бна.ийм юмнуудын хашааг буулгаад өгдөг буянтан алга уу олон жил хэвээрээ бна

монголчууд [202.131.230.19] 2019-06-26 09:55:56

залуу эмч нараа хамруулж өгөөрэи.

Bodokhvv [66.181.161.89] 2019-06-26 07:39:29

Ene bairig hurdan bvrtgelee ywuulj oron gergui bgaa hvmvvsee oruuluul sain bna daa hvleegeel bna shvv hamgiin gol n bvrtgel vnen ch shudraga yag l oroh oron gergui hvmvvs golchilj hamragdaasai gej hvseh bna zarim neg hvmvvs l ter n dee ene dee nz nuhud geel ergen toirnihoo l dawuu erh bolgood bhgui bol bolj bna shvv mini huwid bol oroh chin hvseltei l bna uug n naadamaas umnu gesen odoo bolloo ene chin bas ulsihaa bayr naadmaar saihan shine oron gertee orchuul saihan l bna shvv tulbur tulultuu ul tod tvrgen shuurhai l niitlvvl zvgeer bna zaluu ger bvl undur nastan urh tolgoilson emegtei hugjliin berhsheeltei irged gedeg bas boljinaa boljin yr n tegeed udur tutumin medeegeer yrij baimaar baina medeellee mash urgun hvreetei olond tvgeej baimaar sanagdaj baina halit bichigdsen yumn deer irged huurhui medeelel away medeelel away geel bicheed baisan baidag oroh hvseltei mash olon hvn baina gedeg n il harahdaj l baina l daa ingeed ta nartaa ajilin undur amjilt hvsej sain saihanig hvsej bain

Chaagii [66.181.161.88] 2019-06-26 00:55:38

Haana yaj ochij uulzah we ene talaar medeelel ogooch

САНЧИРМАА [64.119.24.247] 2019-06-25 15:30:47

ХУРДАН ШИЙДВЭЛ САЙН БАЙНА ШҮҮ ЗѲВ ШИЙДВЭР ГАРНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНАА ОЛОН ЖИЛИЙН ѲМНѲ ҮО ОРЖ ХБИ БОЛСОН УЛСААС БАЙР АВЧ ҮЗЭЭГҮЙ РНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНАА

irgen [66.181.161.5] 2019-06-25 02:28:16

Hudlaa saihan yriad ard irgediin tsag zawiig garzdaj yadag bna duureg deer ywaad ochihoor huuchin orgodl ogson humuus ni orj chadagui 6 jil bolj bna ene butehgui gdeg yum bnleeshde bi 1 hogjliin brhsheeltei huniig oruulah gj zondoo l ywlaa ydahdaa hogjliin brhsheeltei humuusee ehleed hangaasai eruul seruul ni bol ydaj loorsdoo galaa tulaad amidarch chadna sde hudlaa bas tanil tal ah duusee l oruuldag awilgach nariin hiij bga ajil ene bol shou yum bnlee

Зочин [66.181.161.20] 2019-06-25 06:23:39

Ene irgedees zoriltod bvlegees tvreesiin oron suutsand orson tolbor mongoo bas aldagdaltai tolj bgaa sonsogddog hesegchilj tolj hewiin tololtondoo orohgiig tusgaj bolowsruulj boldoggvi ymuu rgediin amidrald ynz bvriin ym tohioldson bdag bh.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.