Бүрэн эрх нь дууссан болон энэ жил томилогдох Элчин сайдууд
ЭНЭ ОНД БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСАХ ЭЛЧИН САЙД НАР
Харин 2016 онд томилогдсон Элчин сайд нарын хувьд хуучин хуулиар бол 2019 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусна. Харин шинэ хуулиар тооцвол 2020 онд дуусах юм. Гэхдээ тэдний томилогдох үед Дипломат албаны хууль нэмэлт өөрчлөлт ороогүй байсан учраас өмнөх хуулиар бүрэн эрхийн хугацаа нь тооцогдох болов уу. 2016 онд Итали Улсад суугаа Элчин сайдаар Ц.Жамбалдорж, Бельгийн хаант Улсад суух Элчин сайдаар О.Оч, Бүгд найрамдах Болгар Улсад суух Элчин сайдаар Д.Батсайхан, Бүгд найрамдах Социалист Веатнам Улсад суух Элчин сайдаар Д.Билэгдорж, Кувейт Улсад суух Элчин сайдаар З.Чинтүшиг, Бүгд найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Баттунгалаг, БНТУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Болд нарыг томилж байв.
Мөн БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Наранбатыг, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар М.Энхсайханыг, ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Баярыг томилсон байдаг. Гэвч М.Энхсайхан, С.Баяр нарыг эгүүлэн татаж байсан билээ. Тэгэхээр энэ ондоо багтаж, эдгээр Элчин сайд нарыг ирүүлж, орны хүнийг нь томилох ёстой юм.
2018 ОНД ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙДУУД
Харин 2018 онд Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганбат, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэр, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаяр нарыг томилсон. Үүнээс Г.Тэнгэрийг эгүүлэн татаж, түүний оронд Д.Батжаргалыг томилсон билээ.
ШИНЭЭР ТОДОРСОН ЭЛЧИН САЙД НАР
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар долоон улсад шинээр томилох Элчин сайд нарын асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байдаг. Тухайлбал Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Дорж, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ж.Сэрээжав, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Анхбаяр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Даваасүрэн нарыг тус тус дэмжиж саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байдаг.
Сэтгэгдэл
Abrttib [195.2.67.223] 2022-03-15 08:37:08
<a href="https://t.me/filmfilmfilmes/20">Скажене Весiлля 2</a>
Aberttib [195.2.67.223] 2022-03-05 00:25:16
скільки може тривати війна в україні <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли почалась друга світова війна</a> скільки буде тривати війна в україні 2022
Зочин [80.215.171.88] 2019-06-26 06:37:39
Yamar ch hereggui humuus er ni gadagsh yavuulah yamar ch shaardlaggui irgediinhee tuluu ajildaggui helgui setgelgui hogiin muuhai uls
zochin [185.108.128.24] 2019-06-26 06:21:47
Yos surtahuuntai humuusiig tomilj baimaar um.
bsrs [213.55.221.20] 2019-06-26 06:18:44
Enkhsaikhang Swedees shaal hereggui boliulsan um. Orond ni Elchin bolj irsen Enkhtsetseg gegch ni Swedeny huuli hudetgeegui geed uls orny ner husurduuleed huugduud yavtsan shdee. iim balai humuusiig tomilj baimaargui bna
зочин [202.126.88.227] 2019-06-26 06:11:10
АСЕМ ээс маш их мөнгө идсэн Пүрэвсүрэнг хэзээ эргүүлэн татах вэ
Зочин [43.242.242.128] 2019-06-26 06:09:26
elchin saidad tomlogdoh humuusiig shalgaj avah herergtei yls orny ner tor buzarlasan yamarch chadvargui , turshlagagui humuusiig um uzej nud tailaagui humuusiig buu tomiloo engiin tedent surch hodolmorch zugeerl amidarch baigaa humuust bur uchmeer
Мэнгэт Нямдорж [202.131.238.166] 2019-06-26 05:07:44
Нямдоржийн Анхбаярын нэрийг татах хэрэгтэй. Яагаад гэвэл төрийн сангийн зээлээр суралцсан төлбөрөө улсад төлөөгүй тул Элчин сайдаар томилох ёс зүй байхгүй