ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай НЭМҮТ-д зочиллоо

Б.БУРМАА / Эрүүл мэнд

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай Монгол Улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. НЭМҮТ-ийн хамт олон бүсийн захирал Такеши Касайг хүндэтгэн хүлээн авсны дараа тус төвийн ерөнхий захирал Д.Нарантуяа Монгол Улсын төрөөс нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хэрэгжилт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар танилцуулах илтгэл тавилаа.

Бүсийн захирал Такеши Касай НЭМҮТ-ийн хамт олонд хандан мэндчилж, хөтөлбөрийн дагуу шуурхай удирдлагын нэгж, Полимиелитын лабораторийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцав. Мөн тэрээр Монгол ахуй нөхцөлд сайжруулсан зуухны ашиглалт, ДЭМБ-ын зөв хооллолтын зөвлөмжийг үндэсний онцлогт тулгуурлан “Гэр” зөвлөмж болгон боловсруулсан нь үр дүн өгч байгааг тусгайлан барьсан монгол гэрт бодитоор нь харлаа.

image

image

image

image

НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албанаас явуулж буй үйл ажиллагаа нь өнөөдөр хүн төрөлхтний өмнө хурцаар тулгамдаад байгаа цөлжилтийг бууруулж, эко орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэртэй болохыг бэлэгдэн Такеши Касай тус төвийн ногоон төгөлд дурсгалын мод суулгаж үлдээлээ.

Даяаршиж буй ертөнцөд хүн амын эрүүл мэндийн асуудал нэг орны хүрээнээс хальж улам бүр дэлхий нийтийн шинж чанартай болж байгаа энэ цаг үед улс орнууд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү өндөр түвшинд хөгжүүлэх шаардлагатай нүүр тулсаар байна. Тиймээс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал айлчлалынхаа хөтөлбөрт НЭМҮТ-ийн үйл ажиллагааг онцолж, ач холбогдол өгч зочилсон нь энэ юм.

Ноён Такеши Касай хэлэхдээ “Монгол Улсад бүсийн захирал болсноосоо хойш анх удаа айлчилж байгаа бөгөөд танай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь маш чухал хамтрагч гэдгийг дурдмаар байна. Ер нь салгаж ойлгож болохгүй хоёр байгууллага гэж ойлгож болно. Сүүлийн хоёр хоног та бүхний хэрэгжүүлж байгаа олон санаачлага үйл ажиллагаатай танилцлаа.

Элэгний хорт хавдар танай иргэдийн хувьд нэлээд том аюул болж байгаа. НЭМҮТ болон ДЭМБ-ын хувьд сэтгэл зовних асуудал. Элэгний хорт хавдрын 90 хувь нь вирусын хавдраар үүсгэгддэг гэсэн статистик тоо байна. ДЭМБ-ын өмнөх бүсийн захирал нь солонгос хүн байсан. Тэр хүн надад олон удаа хэлж байсан. “Солонгос улс нь өмнө нь нийгэм эрүүл мэндийн үйлчилгээний систем нь тогтож бүрэлдээгүй байх үед гепатит С вирусын тархалт маш их байсан. Олон хүний амь насанд хүрсэн. Миний танил анд нөхөд, хамт сурч байсан найз нөхөд минь С вирусээс болж нас барж байсан удаатай” гэж хэлж байсан.

Одоо С вирусын эсрэг эм гарсан байна. Танай Засгийн газрын зүгээс ард иргэдээ оношилж, эмчилгээ үзүүлэх чин эрмэлзлэл нь маш их сайшааж байгаа. Энэ хамтын ажиллагаагаараа дамжуулаад гепатитын С вирусээс үүдэлтэй нас баралтын тоог багасгаж чадна гэдэгт итгэлтэй байна.” Гэв.

image

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.