Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллага хувь хүмүүсийг алдаршууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг алдаршуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээг 2016 онд Засгийн газрын 136 дугаар тогтоолоор байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн санаачилгаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран анх удаа зохион байгуулагдаж буй юм. Уг арга хэмжээний гол зорилго нь сайн туршлагыг олон нийтэд түгээх, бусдад үлгэр дууриалал болгох томоохон ач холбогдолтой гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн тэргүүн С.Чинзориг ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой. Салбар дундын зохицуулалт шаардлагатай чухал асуудал учир ямар ч бодлого, төлөвлөлтийн гадна үлдэх учиргүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн хүртээмжтэй, ээлтэй орчин, үйлчилгээг бий болгох зорилт тавин хуульчилсан олон асуудал байгаа ч шийдвэрлэгдэхгүй, хэрэгжилт хангалттай бус байгаа нь үнэн” гэсэн юм. “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг” хамгийн эхний байгууллагаар;
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус шилдэг ДЭД ЗӨВЛӨЛӨӨР- Хууль зүй, Дотоод хэргийн яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус шилдэг САЛБАР ЗӨВЛӨЛӨӨР-Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй шилдэг БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГААР- Хөвсгөл аймгийн “Ирээдүй XXI зуун” цогцолбор сургууль
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй шилдэг ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААР- Цус сэлбэлт судлалын үндэсний төв
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ТӨРИЙН БОЛОН ТӨСӨВТ, ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГААР-Дархан-Уул аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газар
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй шилдэг ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГААР- “Монгол HD” телевиз
Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө НИЙГМИЙН ЗҮТГЭЛТНЭЭР- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хоёрдугаар сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын ангийн багш Х.Пүрэвсүрэн
Хөгжлийн бэрхшээлтэй хүний МАНЛАЙЛАГЧ ТББ-ААР- Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл хүртлээ
Бид ёслолын үйл ажиллагаа дууссаны дараа Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих асуудалд ямар ажил хийж хэрэгжүүлж буй талаар ХБХХЕГ-ын дарга Ц.Ганчимгээс тодруулга авсан юм.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:18:41
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:18:41
иргэн [103.9.89.103] 2019-07-02 03:43:59
өөрөө өөрсөднөө шагнал гардуулжээ хахах онигоотой гарууд шүү. эд юу хийдэг юм бэ? худлаа ш тээ...
зочин [103.9.88.162] 2019-07-01 05:54:15
Чинзориг улсын хэмжээнд сэтгэж чадахгүй,өвөрхангайн сумын хэмжээнд сэтгэж ажлаа хийсээр удаж байна даа,энэ хүнийг солигүй бол нийгмийн салбар дампуурлаа
зочин [103.212.119.84] 2019-06-29 14:55:38
зарим ШАГНАЛ НҮДЭЭ ОЛЖЭЭ ГЭХДЭЭ БЗД ИЙН САНДАЛ ЧИРДЭГ ДАРГА ГҮРДАВАА ЮУ ХИЙСЭН ГЭЖ ШАГНУУЛВАА ХҮНИЙ НЭР ДЭЭР БААХАН ЭРГЭН ТѲЛѲГДѲХГҮЙ ТѲСѲЛ АВСАН ГЭЖ ШАГНАВ УУ АРАЙ Л БАЙНАА
Зочин [202.179.26.182] 2019-06-28 03:49:08
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүнд ээлтэй байгууллага болгож алдаршуулсанаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гаргахгүй төлөө ажиллаачээ тэнэгтэж байхийн
би [202.21.96.74] 2019-07-03 04:09:18
таныхаар бол, ер нь хүүхэд гаргахаа байчих хэрэгтэй юм байна. тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гарахгүй, хүүхэд залуучууд гэмт хэрэг хийхгүй, архи ууж асуудал гаргахгүй. бидний хэдэн хөгшин толгой сайхан тайван, асуудалгүй амьдарна шд
Зочин [124.158.124.144] 2019-07-01 02:12:59
Tegheer yaana gesen ug? Eej aaviig ni jiremsen baih uydee arhi, tamhi hereglehgui bailgah, zambraagui sex hiilgehgui, idej uuhiig ni hynaj hyzgaarlah yostoi gesen ug?
Ѳвѳрхангайн иргэн [202.21.126.210] 2019-06-28 01:46:14
Пүрэвсүрэн багш хѳгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг тэднийхээ тѳлѳѳ явдаг сайн багш. Хүүхдүүддээ дохионы хэл маш сайн зааж энэ тал дээр илүү сайжруулах тал дээрээ анхаарах байхаа.
иргэн [202.131.225.197] 2019-06-27 23:34:27
Чинзориг сайд өвөрхангай аймгаас сонгогдсон, Хүний төлөө нийгмийн зүтгэлтнээр арвайхээр сумын Пүрэвсүрэн ,,,хэзээ энэ жалга дов алга болно оо сонгуулийн хуулийг өөрчлөлт хийх хэрэгтэй
Зочин [202.179.31.7] 2019-06-28 04:49:41
Пүрэвсүрэн багш маш зүтгэлтэй хийсэн бүтээсэн юмтай хэний ч өмнө нүүр бардам бахархах шавьтай хүн