Цуврал-3-Үндсэн хуулийн өөрчлөлтүүд

Д.Тулга / Улстөр

УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж, УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг эхлүүлсэн. Иргэд, олон нийт чухам ямар өөрчлөлт орж буйг сайн мэдэхгүй, мэдээлэлгүй байгаа учир medee.mn сайтын хамт олон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хуучин зүйл заалттай хамт харьцуулан цуврал болгон хүргэж байна.

III.ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

Нэг.Сайд нарыг томилох, чөлөөлөх, огцруулах журам:

39.4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.

ХУУЧИН ЗААЛТ:

Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.

image

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

Хоёр.Ерөнхий сайдыг огцруулах журам:

43.1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.

ХУУЧИН ЗААЛТ:

43.1.Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

43.2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

ХУУЧИН ЗААЛТ:

43.2.Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

Гурав.Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүсэх:

44.1.Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

ХУУЧИН ЗААЛТ:

44.1 Өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар тогтоолын төсөл оруулбал Улсын Их Хурал уул асуудлыг дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэнэ.

ШИНЭ ЗААЛТ:

image

44.2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

Дөрөв.Төрийн албаны зарчмыг тодорхойлох, улс төрийн шалтгаанаар төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, шатлан дэвших, чадахуйн (мерит) зарчимд суурилсан хариуцлагатай томилгоог бий болгох:

46.4.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно. Төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна.

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

Тав.Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуурыг өндөрсгөх, бүрэн эрхийн хугацааг нэмэх:

30.2.Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.

ХУУЧИН ЗААЛТ:

30.2.Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

33.4.Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.

ХУУЧИН ЗААЛТ:

33.4 Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах

;


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.40] 2019-06-30 09:18:30

Husnegteer oruulchihsan bol zugeer um daa

Зочин [64.119.27.239] 2019-06-28 01:21:39

Ерөнхийлөгч ийн заалт бүрхэг бна чл шийтгэл эдэлж бгаагүй монгол улсад сүүлийн 10 жил тогтмол оршин суусан тргэн ерөнхийлөгч ид сонгогдох эрхтэй бас жил нь 4 бх


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.