Өнгөрсөн онд барилгын ослоор 89 хүн гэмтэж, таван хүн амь насаа алджээ

Д.Тулга / Хууль

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниудад хяналт шалгалт хийжээ. Нийт 299 барилгад шалгалт хийхэд давхардсан тоогоор 896 зөрчил илэрсэн байна. Үүний 298 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчлөө арилгахыг шаардсан 264 албан мэдэгдэл өгч, "Зөрчлийн тухай хууль"-ийн дагуу 334 зөрчилд 52 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэрэг бүртгэх албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэл "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг 2018 онд 89, амь насаа алдсан таван хэрэг бүртгэгдсэн нь, 2017 онтой харьцуулахад 21.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Барилгын компаниудад нийтлэг илэрч байгаа зөрчлийн тухайд хаалт хамгаалалтгүйгээс барилга дээрээс төмөр унах, барилгын гадна талд аюулгүй ажиллагааны самбар байрлуулаагүй, барилга руу гарах шатны бэхэлгээ хийгээгүй, ажилчдаа ажлын хувцсаар хангадаггүй нь илэрсэн. Бид шалгалт хийхдээ арга хэмжээ тооцохыг гол зорилго болгоогүй. Хүн барилгаас унаж гэмтэх, барилга дээрээс юм унах, тоног төхөөрөмжид гар хуруугаа тасдахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгах зорилготой байсан. Бид цаашид үүнтэй адил төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт байнга хийнэ. Тухайн байгууллагаас барилгын ажилчдад өглөө бүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ёстой. Зарим тохиолдолд зааварчилгааг бичгээр өгөхөд ажилчид уншилгүйгээр гарын үсгээ зурдаг зөрчлүүд бас илэрсэн. Ихэнх барилгуудын хаалт, хамгаалалт муу байна” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.166.35] 2019-07-01 02:03:28

баригдаж буй барилга болгонд хариуцлагын даатгал хийж баймаар юм. ажилтан гэмтэх,нас барах болон баригдсан барилгад технологийн алдаа гарах үед хариуцлагын даатгал үйлчилдэг баймаар байна. Хариуцлагын даатгал нь баригдаж буй барилгын зориулалт, давхар, ажилчдын тоо, туршлага зэргээс шалтгаалж хураамж нь өөр байхаар мөн үүнийг урт хугацааны даатгал байхаар хийвэл хариуцлага нь нэмэгдэнэ.

Зочин [66.181.184.74] 2019-06-30 18:32:01

Barilgiin yaam ni dampuursan. Turiin nariin avilgachin Magnaisuren yu ch hiihgui bn ulaan buzar avilgachin


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.