Х.Батчимэг: Төрийн албан хаагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 644 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар прокурор нэхэмжилсэн

Б.БУРМАА / Хууль

УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Х.Батчимэгтэй тус албаны ажлын чиг үүргийн онцлогийн талаар ярилцлаа.

Та төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны чиг үүргийн талаар хэлж өгөхгүй юу?

Улсын ерөнхий прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/28 дугаартай тушаалаар Улсын Ерөнхий Прокурорын Газар, түүний харъяа прокурорын газруудын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дотор “Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба”-ыг бий болгосон.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэсэн зохицуулалттай холбоотойгоор тус алба нь хуулиар прокурорт олгосон эрх, үүргийн хүрээнд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилготой.

Энэ онд Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс хийсэн судалгаагаар албан тушаалаа урвуулсан, хэтрүүлснээс үүдсэн хохирол төлөгдөөгүй, байгаль орчин сүйдсэний үр дагавар арилаагүй, хууль бусаар байгалийн баялгийг ашигласныг нөхөн сэргээх төлбөрийг гаргуулаагүй зэргээр хохирол төлөгдөөгүй тохиолдлууд цөөнгүй тогтоогдсон. Ийм ч учраас хохирлыг төлүүлэх тал дээр бодлогын арга хэмжээ авахуулаар тус албыг бий болгох бас нэг шалтгаан болсон.

Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах, төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, шаардлагатай бол асуудлыг зөрчил, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгуулж, тогтоолгох, энэ чиглэлийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах зэрэг чиг үүрэгтэйгээр ажилладаг.

Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр оролцдог. Одоогийн практикт прокурор ийнхүү төрийн байгууллагын хүсэлтээр оролцох нь хэр их байдаг вэ? Цаашид хэрхэн ажиллах талаар таны саналыг сонсоё?

Миний бодлоор хууль эрх зүйн орчин төдийлөн хангалттай биш ч бид төр, нийтийн эрх ашгийг илүү томоор харж чадвал тэр ашиг сонирхлыг хамгаалах олон олон арга хэрэгсэл байгаа юм. Үүний тулд гол нь бид хандлагаа л өөрчлөх ёстой. Өнөөдөр дээр хэлсэнчилэн байгаль орчин сүйтгэгдсэн байхад прокурор эрүүгийн журмаар шалгуулахаас хэтэрдэггүй, хэргийг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахаас хохирол төлбөрт төдийлөн анхаарч байгаагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн л бол хохирлыг нь иргэний журмаар төлүүлэхээр араас нь явдаггүй байсан. Харин одоо бол бид төр нийтийн эрх ашиг хохирсон л бол хохирол төлөгдтөл араас нь явах ёстой гэсэн бодлого барьж ажиллана. Төрийн ашиг сонирхол гэдгийн цаана ямагт нийтийн ашиг сонирхол давхар яригдана. Өөрөөр хэлбэл төрийн үйл ажиллагаа татвар төлөгчийн мөнгөөр санхүүжиж байгаа л бол ямагт нийтийн ашиг сонирхол яригдана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд ...төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн зохицуулалт 2002 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Саяхныг хүртэлх хугацаанд прокурорт энэ зохицуулалтын дагуу оролцсон хэрэг маргаан олон биш, үр дүн багатай байсан гэж би боддог. Хохирогчгүй эрүүгийн хэрэгт /авлигын гэмт хэргүүд/ хохирол төлөгдөхгүй орхигдох, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан ч хохирлоо төлөөгүй байх, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн зэрэг тохиолдлуудад төрд учирсан хохирол төлөгдөхгүй хоцорч ирсэн. Өмнө нь эдгээр хохирлыг прокурор иргэний журмаар нэхэмжлэх гэхээр төрийн байгууллагын хүсэлт байхгүй гээд шүүх хүлээж авдаггүй байсан. Үүнд нийцүүлж төрийн байгууллагуудад нь хүсэлт гаргаач гэж хандахад хамт ажиллаж байсан хүнээ, даргыгаа шүүхэд өгмөөргүй байна гэж шууд хэлдэг тохиолдлууд ч гарч байлаа. Прокурор төрийн байгууллагуудаас бараг гуйж байж хүсэлтийг нь гаргуулж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэнийг нуух шаардлага байхгүй. Ер нь асуудлыг прокурор л гаргаж тавихгүй бол өөр ямар ч албан тушаалтан энэ харилцаанд санаачлагатай хандахгүй нь тодорхой харагддаг.

Тиймээс бид төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг байгууллагуудын дүгнэлт, акт, шийдвэрт үндэслэн төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүн шинжилгээ хийж зөрчил, эрүүгийн журмаар шалгуулах, хохирол бодитой тогтоогдсон бол прокурорын нэхэмжлэл гаргах, төрийн хяналт шалгалт хэрэгжүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллах, хамгийн чухал нь төрд хохирол учирсан байхад хохирол нэхэмжлэх эрх үүргээ албан үүргийн хувьд биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах зэргээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн боломжтой арга хэмжээг хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажлаа төлөвлөн ажиллана.

Албан ажлынхаа хувьд үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах гэдгийг тодруулан хэлэхэд дээр дурьдсан шиг төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд прокурорын байгууллагад хуульд заасны дагуу хүсэлтээ гаргахгүй байгаа, гаргахаас татгалзаж байгаа нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийх хүртэлх арга хэмжээг авч ажиллана гэсэн санаа юм. Учир нь төрийн өмнөөс хариуцлага хүлээж ажиллах албан тушаалтан төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг хүлцэж орхих үйлдэлтэй эвлэрч ажиллахгүй.

Та сая төр хохирсон зарим хэрэгт прокурор л нэхэмжлэхгүй бол өөр хэн ч мэдэх боломжгүй тухай ярилаа. Ингэж шийдүүлсэн практик байгаа юу?

Саяхан өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн тухайн хөрөнгийг гаргуулах асуудлыг прокурор шийдүүлсэн. Ямар асуудлаар вэ? гэвэл төрийн албан хаагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 644 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар прокуророос нэхэмжилсэн.

Тухайн хүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан учраас эд хөрөнгө хураагаагүй. Энэ нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа тохиолдолд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг эрүүгийн шүүх хэрэглэхгүй байх хуультай холбоотой юм. Тэгэхээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлснөөр тухайн хүний хууль бус хөрөнгийг гаргуулахгүй бол Авлигын эсрэг НҮБ-ийн конвенцийг бид хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг. Иймээс иргэний журмаар прокурор нэхэмжилж, шүүх уг гэм хорыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Нийгэмд шударга ёсыг тогтоохоор ажиллаж байгаа танай албаны цаашдын ажилд ажлын амжилт хүсье. Миний хувьд прокурорыг зөвхөн эрүүгийн хэрэгт л хяналт тавьж, шүүхэд улсын яллагчаар оролцдог гэсэн явцуу ойлголттой иртэл прокурорын байгууллага нийгэмд шударга ёсыг тогтооход ийм их өргөн хүрээтэй ажилладагийг мэдээд их талархаж байна. Товчхон хэдий ч сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Баярлалаа. Танд ч бас ажлын амжилт хүсье.


Сэтгэгдэл

shudraga eos! [103.57.92.130] 2019-07-05 02:08:30

Tanai erunhii prokyroriin gazariin hyanaltiin prokyror d.tsetsegbadam gej 1 AVILAGCH prokyror bn.2011-2012 onuudad Chingeltei dyyrgiin orlogch prokyror alba hashijah baihdaa j.yanshmaa geh asar ih hemjeenii ZALILAGCH-naizaa 3(!!!) udaa yalaas "avraj" - medeej AVILAGA avsnii ulmaas!!! - syyliin barimt l gehed 2014 -2015 onii zaagdeer j.yansmaa n' Orosiin hil gaalideer HUURAMCH passaar hil davah gej zavdsan bolovch,barivchlagdsan bolovch mun naiz-prokyror dash ovogtoi tsetsegbadam garaa sungaj "avarlaa" !!! tsetsegbadam prokyror alban tushaalaa udaa daraallan urvuulan ashiglaj bui ene gants jishee barimtlna. Uur YL medegdsen nileedgyui NUUTS hereg baigaa. Tod jishee: 2-3 bair/unaj bui unaa tereg BYGD huuli busaar hurungjsun! Tanai erunhii prokyroriin gazart IIM AVILAGCH nar bugshsan baihad bid,irged ta nart YAJ itgeh ve???

Зочин [103.10.23.111] 2019-07-04 04:09:25

Прокур гэх хүмүүсийн дунд үндэсгүй хөрөнггөжсөн хүмүүс олон би тэд бол хахуулч нар Миний танидаг хүүхэн нэг Прокурийн байрын цэврэлэж өгчөө гэтэл дахин гурван өрөө шинэ байр цэвэрлүүлсэн гэсэн Байр бүр нь тавилтэй хувцацны шүүгээнүүд нь тус тусдаан дүүрэн яназ бүрийг хувцастай байсан гэсэн шүү

Зочин [103.10.23.111] 2019-07-04 04:11:13

ҮРГЭЛЖЛЭЛ НИЙТ ГУРВАН ӨРӨӨ ДӨРӨВИЙН ДӨРВӨН БАРТАЙ БАЙСАН ГЭСЭН ШҮҮ

Irgen [202.9.42.79] 2019-07-03 16:07:51

Ene tur zasagt yndeslelgyi bayjsan alban tysaaltangyydaar dyyrseniig bygdiig ni xurunguig xyraax xeregtei bayr elbegdorj enxbold tergyytei mash yrt jagsaalt bdag xevlel medeeleleer yrigdaad ymarch arga xemjee avaxgyi bgag yu gej yzex yy lyivardaj bayjsan alban tysaaltan avilgachidiig delxii geer zarlagdaad bxd mongol chimeegyi daraad syyj bna ter offshortydiin xurungiig xyraaxgyi bol niitiin erx ashig deed zergeer zurchigduj yls oron ard tymnen xoxirch bnsh de turd garsan xeden lyivarchid xanaxaa medexgyi moboliin baylagiig tsulmuj bna yynii esreg temtedeggyi ymyy

Зочин [103.212.117.229] 2019-07-03 13:07:26

Oo bayrlalaa shudraga ajilaarai ard irger uuniig l husej bna goo

tod [66.181.161.56] 2019-07-03 12:10:14

Sain ajillaj ba amjilt tand zalyy hun iluu erch huchtei shydarga ajillaarai

Zochin [150.129.141.231] 2019-07-03 11:36:17

Miat kompanid jil garui ajillahdaa 600 garui saya tugrug zavshisan Enkhbaatarin hereg mon uu

zayaa [202.126.89.132] 2019-07-03 11:16:06

Zow amjilt tand neg ch gesen shygarga hun ba sain ajillaarai

Zochin [77.150.245.7] 2019-07-03 09:16:38

640 say gedeg bol mongo bish .

зочин [202.72.245.122] 2019-07-03 09:07:17

зүйтэй, зөв бүтэц бна, нийтийн эрх ашиг үргэлж хохирч ирсэн, одоо нэг хариуцах эзэнтэй болжээ

Зочин [202.179.31.38] 2019-07-03 08:01:42

Хүн амины хэрэгтэн Махбалын хөрөнгийг шалгаач ! Үндэслэлгүй бол 2,4 тэрбумыг нь хураа !


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.