ӨНӨӨДӨР: Иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар мэдээлнэ

Б.БУРМАА / Нийгэм

Долоодугаар сарын 04-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт НМХГ-т тус газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.

09.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Утас: 70119921, 86863998

09.00 цагт ШУТИС-ын Номын санд Олон улсын Геологийн хөтөлбөрийн 662 дугаар төслийн II эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ.

09.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Улаанбаатар хотод ажиллаж буй автомашин угаалгын газруудын удирдлагуудад ус хэмнэх, дахин ашиглах болон саарал усны стандартыг танилцуулах уулзалт, семинар болно. Утас: 99057029

11.00 цагт АНУ-ын гэр бүлд үрчлүүлсэн Монгол хүүхдүүдийг Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд өөрийн байрандаа хүлээн авна. Утас: 88020633

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт “Шангри Ла” зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн VI конгрессын үр дүнг танилцуулна. Утас: 91915340, 99935115, 99047423

11.00 цагт ЭМЯ-нд Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар мэдээлнэ. Утас: 99179899, 86885060

12.00 цагт МҮЭХ-ноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99027019

16.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Экспортын олон улсын худалдааны төвөөс Монголын бараа бүтээгдэхүүнийг АНУ, Канад, Японы зах зээлд гаргах боломжийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн үеэр Чикаго хотноо байгуулж буй Монгол брэндийн худалдааны төвийг танилцуулна.

17.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн "ОРД" галерейд “Уулсын өнгө” үзэсгэлэнгий нээлт болно. Утас: 89110244

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт "Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн", "Түгээмэл эрх хөгжил", "Дөрөв дэх өнцөг", "Захиргааны шинэ санаачлага" ТББ-аас Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэх зорилго бүхий "Эко соёлын аян"-ы талаар мэдээлнэ.

12.00 цагт Монголын залуучуудын холбоог шинэчлэх хөдөлгөөнөөс тус холбооны өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.


Сэтгэгдэл

Иргэн [139.5.217.79] 2019-07-04 05:04:03

Хорвоо дээр үнэгүй юм гэж байхгүй. Үнэгүй эмний бүтэн үнийг төсвөөс төлж, эм борлуулагчид нэг хожно. Улс төрчид сонгуулийн өмнө оноо авна. Хожигчид эд нар. Харин хэрэглэгчид буюу иргэд дараа нь энэ хөнгөлсөн эмний үнийг татвараар урт хугацаанд буцаан төлнө. Үнэгүй гээд эмний хэрэглээ ихэсч, алсдаа тухайн эмнээсээ хэт хараат болно. Ингээд өнөөдөр хожсон гэсэн ч маш их хохиролтой доо....

Зочин [139.5.216.89] 2019-07-04 04:47:43

Өчигдөр л ийм мэдээлэл хэрэгтэй байждээ. Бэлтгэлгүй амьдардаг улс шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.